“Рио-2016” олимпын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Казахстан улсын нэрийн өмнөөс оролцон, хүрэл медаль хүртсэн Г.Отгонцэцэг, дасгалжуулагч Д.Энхбаатарын хамт эх орондоо ирлээ. Тэрбээр эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпын медальтан болсон юм.
Б.Номуун
Холбоотой мэдээ
-
zochin (September 05, 2016 5:10:10 pm )
mundag bvsgvi ulam ih amijalt hvsii
1 Comment