antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Sep 5, 2016 Comments are off

Хонины ордныхон шинэ амрагтайгаа жаргалтай байгаа юм шиг санагдах боловч яарах хэрэггүй

нийтлэсэн Admin
7001f1a30921e0177f042cbcee95d53db6e03d9e_500x500
ХОНЬ – (3/21-4/19)
Өнөөдөр шаргуу, хичээнгүй ажилла. Амжилтын зам нээлттэй. Хэрвээ ажил олгогч таныг нэг хоёр шат ахиулвал гайхах хэрэггүй. Зарим Хонь нэмэлт цалин, урамшуулап хүртэнэ. Шинэ амрагтайгаа жаргалтай байгаа юм шиг санагдах боловч яарах хэрэггүй. Дур сонирхолд бас хязгаар бий. Хоолны дэглэмээ өөрчилж, нүүрс ус уураг, өөх тосны хэрэглээгээ тэнцвэржүүлэхэд тохирох өдөр.
ҮХЭР – (4/20-5/20)
Өнөөдөр таны бүтээлч байдал урам зориг, эрч хүч өгнө. Амьдралд олдох таатай боломж танаас шалтгаалах болно. Тиймээс ирсэн боломжууддаа соргог хандаарай. Өөөдрөг чиг хандлага, хүсэл эрмэлзэл, зорилгууд тань эерэг энерги үлдээнэ, Таны эргэн тойронд тусалж дэмждэг олон сайхан хүн байна. Тэдний үзэл бодол танд эерэг нөлөө үзүүлнэ. Өөрий дотоод сэтгэлтэйгээ ярилцах цаг болсон байна.
ИХЭР – (5/21-6/21)
Тайван байж, аливааг эргэцүүлэн бодож, өөртөө анхаарал тавих үе. Гадаад үзэмжиндээ анхаарч, бүжиг урлагийн сургалтанд явах нь өөрийгөө таньж мэдэхэд туслах болно. Хэрвээ танд ямар нэг сэтгэл зовоосон зүйл байгаа бол асуудлаа шийдэх гарцаа бодож олохыг зөвлөе. Бусдаас хайр халамж хүсч байгаа ч өөрийгөө эхлээд хайрла. Энэ тийм ч хэцүү зүйл биш бөгөөд та үүнийг заавап хийх ёстой. Өөрийн дотоод дуу хоолойгоо сонсч сөрөг бодлоо авч хая.
МЭЛХИЙ – (6/22-7/22)
Нөхцөл байдал, сэтгэл санаа тогтворгүй өдөр. Тиймээс та анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Таны үгээр илэрхийлэх чадвар дахиад л шаардлагатай болох нь. Олон нийтийн өмнө үг хэлэх, зохиох бичих, харилцааны салбарт ажилладаг Мэлхийнүүд ажилдаа амжилт гаргана. Тусгай гэрийн даалгавар хийх ёстой оюутнууд одоогийн эрч хүчээ ашиглан хэрэгцээтэй мэдээллээ олох, баримтуудыг шапгах, олсон материалуудаа дүгнэх хэрэгтэй. Нэр алдар, аз завшаан хөөцөлдөж байгаа хүмүүс амжилт олох болно.
АРСЛАН – (7/23-8/22)
Таны нэр хүнд яг өмнө тань байгаа учир ямар ч асуудал тулгарсан үйл хөдлөлдөө хянуур хандаарай. Даргынхаа нүдэнд өртөөд байгаа мэт мэдрэгдсэн бол таны зөв. Мэдээгүй дүр эсгэ. Хайртай хүн тань анхаарал халамж авахыг хүснэ. Амралтын өдрүүдээр хамт салхинд гарах санал тавьж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Ажлын ачаалал их байсан ч эртхэн харьж, гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идээрэй. Хамт байсан цаг хугацаа, үнэ цэнэтэй харилцаа ирээдүйд үнэ цэнээ хадгалсан хэвээр байх болно.
ОХИН – (8/23-9/22)
Таны оюун ухаан болон аливааг зөв зүйтэй үнэлэх чадвар маш сайн байх бөгөөд асуудлыг маш хурдан шийдэж чадна. Өнөөдөр илтгэл тавьж, мэтгэлцээн уралдаан тэмцээнд оролцоход таатай. Оюутан сурагчид бие даалтаа дуусгаж, шалгалт шүүлгээ амжилттай өгөх болно. Зохиолч яруу найрагчид томоохон зохиол бичиж эхпэхээс гадна бичиж дууссан зохиолоо хянаж засварлана. Хэрвээ дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа бол илүү их судалгаа шинжилгээ эрэл хайгуул хий.
ЖИНЛҮҮР – (9/23-10/22)
Тодорхой нэгэн асуудал анхаарлын төвд байж өөрийн хүсэж байгаа, хэрэгтэй гэсэн юмаа эрэмбэл. Бүх материалыг сайтар ажигласанаар хэлэлцээр амжилттай болдог талтай. Таныг эсрэг талд орохыг ятгах байх. Шийдвэр гаргахдаа хянуур бай. Хэт биөэ тоосноор маргааш гэмшихэд ч хүрч болно. Ганц бие жинлүүрүүд сэтгэл таарсан хэн нэгэтэй учирч болзошгүй.
ХИЛЭНЦ – (10/23-11/21)
Сэтгэл санаагаа амар амгалан болгох, алдар нэрийг олох зэрэг олонасуудал бүтэмжтэй. Ажил дээр эрч хүчтэй ажиллаж, үүрэг даалгаврыг өндөр түвшинд гүйцэтгэж, дарга удирдпагыг гайхшруулж магтаалыг араасаа дагуулах бололтой. Үгийн хүчийг зөв ашигласнаар хүссэндээ хүрэх боломжтой. Нууцлаг авьяас чадвараа дайчилбал амжилттай үр дүн авч ирэх болно. Хилэнцүүд хүмүүсийг үргэлж өөртөө татах чадвартай, иймээс шинэ хамтрагч, найзуудтай болох магадлал өндөр байна.
НУМ – (11/22-12/21)
Өдрийн эхэн танд уйтгар гуниг, урам хугарах хандлагыг авч ирэх бололтой. Сонирхсон зүйлдээ өөрийн дур булаам байдлаа ашигла. Энэ нь өдрийн сөрөг хандлагыг зөөлрүүлж, нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар эргүүлэх боломжийг танд олгох бололтой. Удирдлагадаа эсвэл төрийн байгууллагад хандахад тохиромжтой. Сондор, гоёл чимэглэлийн зүйл зүүдэлбэл гэнэтийн таатай мэдээ дуулна.
МАТАР – (12/22-1/19)
Ямар нэгэн эрсдэл хүлээх, ямар нэгэн зүйлд аз турших нь одоо танд төсөөлөгдөж байгаа шигээ биш. Аюултай ч байж мэднэ. Ирээдүйд гайхамшигтай ухаалаг санаанууд төрнө, тийм учраас танд туслаж, зөвлөхөд бэлэн байгаа хүмүүстэй санал бодлоо солилц. Бэрхшээлийг хэр их ярилцана, тэр хэмжээгээр шийдвэрлэх аргаа олж эрсдлээс зайлсхийж чадна. Таны аялал сайхан болно.
БУМБА – (1/20-2/18)
Найзууд, гэр бүл, хамтрагчдын сайхан харилцаа эерэгээр нөлөөлнө. Бизнес эрхэлдэг хүмүүс гайхалтай гэрээ хэлцлийг байгуулах бололтой. Хамтын хөрөнгөтэй холбоотой асуудал зохицолд хүрнэ. Ашиг орлого нэмэгдэнэ гэдэгг итгэлтэй байж болно. Гэр бүлийнхээ санхүүгийн байдалд санаа зовж байгаа бол даатгалын гэрээ байгуул.
ЗАГАС – (2/19-3/20)
Гэр бүлийнхэндээ ярьж чадаагүй зүйлсээ дэлгэх, байр сууриа тодотгох эсвэл хэсэг хугацаанд уулзалдаагүй хамаатнуудтайгаа уулзах боломж олдоно. Мөнгөө хадгалж, байрандаа засвар хийх тухай бодолцож, гэрийнхээ тав тухад анхаарах цаг болсон. Хэрэв одоогийн амьдралын хэв маяг тань айл гэрийнхээ тесвийг хоосруулж байгаа бол зарлагаа багасгаж, үндсэн зүйлээ хямгадаж бага багаар эргүүлж авахыг оролд.

Эх сурвалж http://www.info.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car