antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 26, 2016 48 comments

Х.Баттулга: Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй

нийтлэсэн Admin

2df0108e84ea7168023e836d57205fb8eb8fa8fb

Монголын жүдочид сүүлийн гурван олимп дараалан нутагтаа медальтай ирж, нэг талаас Монголчуудаа медальд дасгасан гэхэд болно. Харин Рио-гийн олимпоос нэг мөнгөн медаль, хоёр шагналт тавдугаар байр, долоодугаар байрт орсон амжилттайгаар ирсэнд хаа хаанаа чамлангуй байгаа нь нууц биш. Тиймээс ч Жүдо бөхийн холбооныхон хуралдаж, олимпийн ялалт, ялагдлынхаа шалтгаан нөхцөлийг дүгнэн ярилцах үеэр тус холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга хариуцлага үүрч ерөнхийлөгчөөсөө огцрох саналыг тавьсан байна. Түүний саналыг харин бусад нь хүлээн зөвшөөрөөгүй аж. Тэрбээр хэлэхдээ “Багш дасгалжуулагч та нар маань хийдгээ хийсэн, чаддагаа хийсэн. Би хоёр зүйлийг л чамлаж байна. Нэгд, дэвжээ нь өөр, тэмцээний нэр нь олимп болохоос Рио-гийн наадамд манай жүдогийнхон урьд өмнөх тэмцээнүүддээ дандаа л ялж байсан тамирчидтайгаа голдуу таарч, ялагдлаа. Өмнө нь бид олон ч удаа цэвэр нь цэвэр, оноогоор ялах нь оноогоор ялж байсан. Энэ нь Монголын спортын шинжлэх ухаан, спортын анагаах ухаан спортоосоо холдсоныг харуулж байна. Хоёрдугаарт, манай жүдогийнхонд Монголын ард түмэн нийтээрээ найдаж байсан. Би өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын гишүүн байж улстөрд явсан ч, жүдогоо мартсан нэг ч өдөр байгаагүй ээ. Тамирчдын бэлтгэл, гадаадад дотоодын тэмцээн, багш дасгалжуулагч авчрах, бэртэл гэмтэлтэй тамирчдаа эмчилгээнд явуулах гээд бүх зардлын дийлэнхийг хувиасаа, хувийн компаниудаасаа гаргуулж байсныг ч мэдэх байх. Жилд 2.5-3 тэрбум төгрөг гаргадаг үе ч байсан. Жүдо бол Баттулгын хувийн зүйл биш ээ. Хэрвээ жүдог дэмжвэл Баттулгыг дэмжсэн болно гэж хардаг, боддог хэсэг хүн манай Ардчилсан намын нөхөд дотор их байсан. Иргэдийн итгэл найдвар, бидний хамтын энэ их зүтгэлтэй харьцуулахад ганц медаль чамлалттай байна. Би цаашид ч Монголын жүдо бөхийн төлөө зүтгэнээ. Яагаад гэвэл аливаа үндэстнийг улс төр биш, спорт нэгтгэдэг.Хүүхдүүд, би ирээдүйд Түвшинбаяр, Сумъяа, Бадар-Ууган, Гүндэгмаа болно гэж мөрөөдөхөөс бус, би ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ийм тийм сайд болно гэж мөрөөддөггүй шүү дээ… Монголын жүдогийн эмэгтэй төрөлд олимпийн анхны медаль, тэгээд бүр алтын дайтай мөнгөн медаль авчирсан Д.Сумьяагаа хөдөлмөрийн баатарт тодорхойлъё. УИХ-ын 2016 оны сонгуулиар Баянхонгорт багаараа очоод миний сурталчилгаанд оролцоод сүлд хийморио унагалаа гэдэг зохион байгуулалттай зориудын яриаг би тоохгүй байнаа. Ер нь тамирчид ард түмнийхээ нэг хэсэгтэй мэндэлснээр сүлд хийморь доройтоно гэж юу байх вэ дэ? Харин бэлтгэлийн дэглэм алдагдсан байхыг би үгүйсгэхгүй. Мөн Н.Түвшинбаяр аваргаас би хувьдаа огт медаль, амжилт хүлээгээгүй. Энэ хүн Монголын жүдогийн төлөө хийдгээ хийсэн, олимпоос авдагаа авчихсан хүн шүү дээ…” хэмээн хэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

48 Comments

  • Зочин (August 26, 2016 5:00:47 pm )

    Жудо боксын спортынхон. Ер нь олимпод зарим нег жинд делхийд данслагдсан байгаа шуу дее!! Едний амжилт азаар биш!! Делхийн шилдгуудтей ен тенцуу урсулдуж бгаа!! Зарим нег жинд!! Тувшинбаяр аваргын хувьд суулийн темцеенуудед их чансаа муутай оролцож байгаа нь нуулгуй унен шуу дее!! Баттулга дасгалжуулагч Маш сайн дасгалжуулагч шуу дее!!! Тер улс тур ене тер нь ямар хамаа бна

    • зүрх судас (August 27, 2016 2:19:25 pm )

      Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэн цус шингэлж , холестрин бууруулах олон үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Хэрэглэхэд тохиромжтой эмгэгүүд: Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, даралт, хуян. Курс нь 660000төг, сараар хэрэглэх нь 220000төг. Утас: 96665038. Танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

      • Ялалтяг (August 29, 2016 5:49:34 am )

        Женко минь шорондоо хурдан морилно уу? Бөх хүнээр дээхэн үед хог хаяуулдаггүй байсан. Бүгдийг дагуулж аваачиж шавартай хутгачихаад
        юу гэнүү? Тэр дасгалжуулаад гүйж байгаа нь сармагчин шиг ягжийгаад
        ямар муухай байсан гээч …

    • Anonymous (August 28, 2016 9:58:51 pm )

      Uls turuus holduul jenko holionbantan mungu ugaahdaa judog oruulsan

    • Anonymous (August 29, 2016 3:39:01 am )

      Has a bagshiin nur hudulmur ene olimpoos tugsuu ba aldrariig ni jenko hurt eh shib

  • Anonymous (August 26, 2016 5:18:19 pm )

    Battulga zuv yarijee, erunhiilugchuu uguud hereggui ee, daraa daraagiin amjiltuud huleej baina, ajlaa hii, bid judochiddoo itgej baina

  • irgen (August 26, 2016 6:58:03 pm )

    Ard tumench chadahguig ni medej baisan,Bayangol zochid buudal,Bayanhongor aimgaar songuulid oroltsoj yavsan hung harin olimp yavahad ni gaihaj baisan,hairan zardal….

  • зочин (August 26, 2016 9:28:07 pm )

    Медаль амжилт хүсээгүй юм бол юунд авч явж тэмцээнд оролцуулсан юм бол.Үүнийг нь бодохоор жудо Баттулгын хувийн спорт юм шиг

    • Anonymous (August 26, 2016 10:10:37 pm )

      Ih hurliin gishuun bolohiig l husej baisan yum

    • Anonymous (August 27, 2016 4:59:35 pm )

      erhee avsan huniig bitgii yav geed suuj baihuu malaa.mongold tuvshinbayariig diileh hun garaagui saynii olimpod ch bugd aij baisan

  • Зочин (August 27, 2016 8:28:09 am )

    Энэ нэг л бишээ. Манай тамирчид маш хүнд сурталтай барилдаж байлаа. Тэмцэл гэж байхгүй, ер нь л бүх зүйлдээ ханасан шинжтэй байна лээ. Мөнгийг нь амжилт гаргасан 4 жилд нь өгдөг байвал яах вэ, тэтгэвэрт гарсан хойно нь харин олгож байх нь зөв байх. Нэг ёндоохоороо хөдөлдөггүй юм байна. Цалин нь сайдын цалин байхад л болно шүү дээ.

  • Зика (August 27, 2016 10:18:57 am )

    Баттулгыг ерөнхийлөгч хэвээр үлдээх хэрэгтэй

  • Zochin (August 27, 2016 10:41:25 am )

    Х.Баттулга монголын жудочдын төлөө маш ихийг хийсэн шүү. Амжилт хүсье.

  • зочин (August 27, 2016 10:49:57 am )

    Зүтгэххгүй байсан юм бол юу гэж явсийм нэг их зантай хүн

  • зочин (August 27, 2016 11:28:46 am )

    Тамирчин хүн хиймориор явдаг.Женко тамирчдаа сонгуульд оруулж ялагдуулан хийморь лүндааг нь бууруулсан нь үнэн байх аа.

  • Bat (August 27, 2016 1:27:34 pm )

    erun busad orni tamirchid 4 olimp daraalan altan medal avaad baihad Manaihan 2 olimpaas alt, mungu avsan hunee hangaltai gej baih um. herev tiim um bol uur tamirchin yvuulahad yadag um. H.Battulaga neg l uneniig hellee uuriinhuu surtachilgaand olimpad beldej baisan tamirchidaa oroltsuulj beltgeliin deglem aldagduulsanaa huleen zuvshuuruv. Ene tamirchidiin amjiltand muugaar nuluulsun ni margaan baihgui.

  • Ажлын амжилт (August 27, 2016 1:33:01 pm )

    Бүх спорт биеийн, сэтгэл зүйн хөгжилд суурилсан тактикийн судалгаатай, бодит агшины мэдрэмжийг тэсрэлтэй хийж чадаж байж ялалт байгуулна.

  • Anonymous (August 27, 2016 1:53:22 pm )

    Amjilt gargahgui yum bol yah gej olimpod ordog yum be, hairan zardal mungu. Sar bolgon avdag mungunuusuu butsaaj tuluh heregtei.

  • иргэн (August 27, 2016 2:07:42 pm )

    Саяын Олимпод яг үнэндээ манай тамирчид, тэр дундаа эмэгтэй бөхчүүлийн хийморь ,, цог золбоо , хөдөлгөөн нь яачихваа, даана ч дээ, гэмээр л байсан, Голцуу урьд урьдны тэмцээнүүддээ ялж байсан бөхчүүл дээ ийм том тэмцээнд ялагдаад байдаг, Жудогийн Холбооных багш дасгалжуулагчид , тамирчидаа , урьдны гавьяа шагнал, цол хэргэм түүн дээрээ ЧАНСААТАЙ гэдэг тодотголоор тэмцээнд авч явдаг шиг байгаа юм, Ямар ч тэмцээнд урьдны цол Тив, Дэлхий, Олимпийн аваргын нэр хүндээрээ чансаагаараа өрсөлдөгчөө ялна гэсэн ойлголт байхгүй гэдгийг сая Сумьяа, Отгонцэцэг 2 л харууллаа ш дээ, Отгонцэцэгийг чансагаар Уранцэцэгээс доогуур гээд Холбооны удирдлага, багш дасгалжуулагчид нь гадуурхаад ,Отгонцэцэг гадны нэр дээр бүх юмаа нойлоос нь эхлээд тэмцэлдсээр байгаа л амжилтанд хүрч медаль авлаа , ,Гэтэл нөгөө чансаа өндөртөй тамирчин яав, Тамирчидаа тэмцээнд авч явахдаа 1,2 -р гэж, чансаа энэ тэр гэлгүйгээр хооронд нь СОРИЛГО барилдуулж хэн нь ялж ялахын төлөө тэмцэлдэж байгаагын тухайн сорилгоос хараад сонгох хэрэгтэй байхаа, тэгэхгүй нөгөө чансаатай Егзүрүүдийн нь аваад явдаг, нөгөөдүүл нь тэртээ тэргүй би л юм чинь гэсэн байдалтай заалны бэлтгэл хангалттай юм шиг мөртлөө хувийн бэлтгэл муутай тамирчин амжилт гаргана хэцүү , Залгамж халаагаа одооноос л гадна бэлтгэж чансаа энэ тэр гэлтгүйгээр уралдаан тэмцээнд сайн оролцуулж байж ТОКИО-гийн Олимпод амжилт гаргана, Саяын хэд дараагийн Олимпод хөгшидөнөө, их Спорт ямар их залуужиж байгааг хэн бүхэн харлаа шүү дээ,

  • ЗОЧИН (August 27, 2016 2:50:26 pm )

    Bieiin hucheer negiig bilgiin hucheer 1000 g yldag uneniig ovgod min’ heldeg! Setgel zuin beltgel 1 nomert heregtei.Setgelee udirdaj, hynaj,surval beltgelgui ch ylj bolno doo !!!Gadnihani hiisen asar olon turshilt,turshlaga baidiin shu herev uzdegsen bol.1 tamirchii ard haragdah dasgaljuulgchaas gadna haragdahgui zainaas noloolood suuj baidag olon chadvartanguud ( bur 20 hun)baidag talaar ali 80. 90 ond medegdsen.Mongold anhaarah bitgii hel medehchgui,heregsehchgui bailaa.Odoo yum bodno bizdee !!!!!!!!!! Itgevel tusalj chadna

  • gurvanzagal D.Erdenebaatar (August 27, 2016 3:55:28 pm )

    Battulga gishuuniig nam entreer harj yvsangui ee ene hun hiidgee hiigeed yvj bga monold tsoohon tohioldoh humuusiin neg gej boddog rio giin olimpiin tamirchdiig setgel zyrhee dogdluulun uzlee jiriin mongol hunii huvid helhed tamirchid maani arai ert medalia avchlaa gesen yum setgeld buugaad bga ii setgel sanaanii baidal s ene bugd bolson gargaj ogj bga eronhiilogch maani shar zangiatai udehdee zangia ruugaa zaaj bgad iim l medali avchraaarai gesen bolohoos bish mundag mundag tamirchid bga temtseldej barildaj bgad avna shuu gedgiig heleegui Narmandahaar tosoolii do tiimee iim devruun yvuulchaad odoo yuch hlh erhgui shuu manai tamirchd sain shuu de bas ter cholootiin ohin bna holdoo hed aldvaa iim tom delhiin temtseend setgel sanaagii ni sain beldej yvuulah ni zuid niitsh bh gej bodno bodol shuu

  • 000 (August 27, 2016 4:30:38 pm )

    megvel medali avchih zaluuchuudaasaa yabuulahgyi yasan hereg ve

  • Алдар (August 27, 2016 6:04:18 pm )

    Их спорт олимп нтр гэж сүржигнэж хамаг мөнгөө дэмий үрж байснаас нийт иргэдийнхээ хөгжил, эрүүл мэндийг сайжруулж чийрэгжүүлсэн нь хамаагүй ач холбогдолтой.

  • Энхээ (August 27, 2016 7:31:22 pm )

    Хийдгээ хийгээд аврага болсон хүнийг элдвээр бичихээсээ ичдэг ч болоосой манай монголчууд.Түвшинбаяр аврага олимпийн алт мөнгөн медальтай бол яалт ч үгүй манай үеийн баатар ..

  • Зочин (August 27, 2016 7:49:13 pm )

    Япон шүүгч луйвардаагүй бол хүрэл медаль найдвартай байсан юм шүү

  • Anonymous (August 27, 2016 11:41:42 pm )

    Hii hooson hiirhelvvdeer l dvvren bh yum tamirchdiin vnelgee gvgnelt olimpoor garchlaa shu de iim l bn neg l mundag hvmvvs tseejee deldsen

  • Zochin (August 28, 2016 8:34:04 am )

    Amjilt gargahguigiin medseer baij yah gej olimt avch yavsan yum bolloo.

  • зочин (August 28, 2016 8:49:12 am )

    Энэ дэлхийн 8 тэрбум хугээс олимпоос алт менген медаль аваад ирдэг хэдэн хун байгаа бол тувшее аваргатай чрих юм алгаа хиидгээ хийсэн хун олимпод орох эрхээ еерее барилдаж олоод явсан хунтэй одоо юу ярих юм бэ аз таараад ахиад медалтай ирсэн бол энэ муулаад байгаа улс улыг нь долоочих гээд л байгаа даа эрийг нас дараа биз одоо дараа уеээ сайхан бэлдэх байлгуй аварга хун аварга шавьтай болж байж еерийгее нотлоно доо

  • Гана (August 28, 2016 9:12:23 am )

    Түвшинбаяр бол үнэхээр хийдгээ хийсэн, даруухан нүдэнд дулаахан сайхан хүн. Мөнхийн аварга гэж байхгүй шүүдээ. Х.Баттулгын хувьд ч гэсэн Монголын жү-до бөхийн төлөө маш их юм хийсэн хүн. Харин улс төрчийн хувьд олигтой хүн биш. Монголчууд бид үүнийг салгаж ойлгох хэрэгтэй байхаа

  • Anonymous (August 28, 2016 11:32:26 am )

    Selgel zuin beltgel baihgui bsan manai tamirchdad.

  • Anonymous (August 28, 2016 1:09:20 pm )

    оо

  • ganaa (August 28, 2016 2:54:49 pm )

    Tgd ymar ymandaa zai bugluulsen ym uur zaluu tamirchind blmj olgoson bol medal bish ymaa ghd turshlaga boloh bsan bizdee

  • зочин (August 28, 2016 3:18:48 pm )

    женко медоль горьдлогоуй хунийг яах гэж барилдуулж улсын монго урсэн юм томор замынхаа монгоор зардлыг нь даагаа юу

  • ЗОЧИН (August 28, 2016 3:25:35 pm )

    Жудогийн шигшээ багт одоо шинжлэл хййх хэрэгтэй, Одоо наад шигшээгийн ах эгч нарын барилдааны арга барил, энэ тэр юмыг Дэлхийн жудочид судлаад саяын Олимпод ялагдаж байсан тамирчид нь бүгдээрээ шахуу ялаад ялаад өнгөрлөө шүү дээ, Токиогийн Олимпод одооноос элдэв бусын тэр ЧАНСАА, ЦОЛ ХЭРГЭМ-ийн харгалзалгүйгээр залуу , өсвөр үеийн тамирчиддаа 1,2-р шигшээ болгоод алагчиллалгүйгээр гадна дотны тэмцээн уралдаанд оролцуулж туршлага суулгаж, сэтгэл зүйчтэй болгох хэрэгтэй, Одооны энэ шигшээгийнх газар үзэх л гэж явна уу гэхээс гавьяа байгуулдаг цаг нь өнгөрсөн, саяын Олимпийн дэвжээ хэлээд л өглөө ш дээ, Ямар ч тэмцээний өмнө тамирчидынхаа дунд заавал СОРИЛГО хийгээд тухайн үед аль тамирчин нь өрсөлдөгчөөсөө хувийн бэлтгэл, тактик, овсгоо самбаа, сэтгэл зүй энэ тэрээрээ илүүгийн сонгодог болжихвол тамирчидын хоорондын өрсөлдөөн, идэвхи чармайлт нь хүртэл шал ондоо болно шүү, дээ,

  • zochin (August 28, 2016 3:50:27 pm )

    Амжилт медаль хүсдэггүй юм бол яах гэж тэмцээнд авч явдаг юм өөр медаль авч амжилт гаргах хүнийг явуулах хэрэгтэй шүү дээ хариуцлаггүй юм ярьж байх юм

  • Батбаяр (August 28, 2016 5:08:49 pm )

    Санал нэг байна аа… Энэ эрхэм жудо бөхийн хөгжилт, амжилтанд үнэхээр ихийг хийсэн гэдэгтэй маргах хүн бага байхаа… Түвшинбаяр аврага бол гайхамшгийг бүтээсэн эрхэм хүн… Хэрэв жудогийн спортын төлөө сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүмүүс нь шийдвэр гаргасан бол одоо илүү ихийг төлөвлөн ажиллах л үлдэж дээ… Танд амжилт сайн сайхныг хүсэе… Үе үеийн тамирчдаараа бид бахархах ёстой…. ТАМИРЧДЫН АЛДАР МАНДТУГАЙ УРА … гэнэ дээ хө..
    ..

  • Anonymous (August 28, 2016 6:16:22 pm )

    Ter yahaw odoo duussan, nuguu tumur zam munguu odoo hezuu bgaa uyd shudraga gargaad ugchuuchee,

    • зочин (August 28, 2016 7:18:36 pm )

      юун Төмөр зам энэ тэр мөнгө төгрөг болоод явчихваа, Наана чинь их спорт тэр дундаа Жудо бөхийн тухай санал бодлоо солилцож байна хөөе, Өөрөө хаашаа юм Женко Баттулгад төмөр зам бариулах гээд мөнгө төгрөг өгчихсөн юм уу, хаашаа юм, өө энэ чинь харин сайхан гаруу гүй юу, Энд ямарч төмөр замын тухай санал бодол солилцоогүй байна аан, овоо мөнгөтөй гаруу энэ чинь, юу юугүй төмөр зам ,мөнгө төгрөг нэхээд унах чинь,

  • t (August 28, 2016 7:19:23 pm )

    Battulga ih yum hiisen

  • zochin (August 28, 2016 8:24:07 pm )

    Jenko Battulga ah bol uneheer aguu hun.Mongol ulsaa gesen saikhan setgeltei eh oronch sain hun.

  • аз (August 28, 2016 10:43:36 pm )

    МЕДАЛЬ АМЖИЛТ ХҮСЭЭГҮЙ ЮМ БОЛ ЮУ ГЭЖ УЛСЫН ЗАРДЛЫГ ДЭМИЙ ҮРЖ ЯВСАН ЮМ, СОНГУУЛЬ ГЭЖ СОЛИОРЧ ХЭНЭЭРХЭЖ ЯВСНЫ ОРОНД БЭЛТГЭЛ СУРГУУЛИЛТАА ХИЙХ НЬ ЯАСАН ЮМ.ТҮВШИНБАЯРАА ЧИНИЙ НАС ХАРИХ БОЛООГҮЙ,ИД АМЖИЛТ ГАРГАХ НАС, ДААНЧ БУРУУ ЗАМААР БУДАА ТЭЭГЭЭД, БУРУУ АРЧИГДАЖ БАЙГАА НАМ ДАГАЖ ГҮЙГЭЭД ХИЙМОРЬ ЛУНДААГАА СЭГСЭРЧ ОРХИЛОО ДООО

  • tulga team (August 29, 2016 12:31:05 am )

    hehe zalitai azarga shuu idesen mongoo maniusruu shingeeh geed heretg oroh bolohooroo

  • зочин (August 29, 2016 7:30:57 am )

    Сонгууль гэж баахан авч давхиж бэлтгэлийг тасуулчихаад яасан медаль аварга тулдаа сайн барилдсан бэлтгэл бол будаа+ сонгууль.

  • zochin (August 29, 2016 9:10:23 am )

    jenko jvdog uls turd hutgalaa amartvbshin bundmaa hyamochir nar yabsan bol arai uur baih baisan turshlaga gej yum bna

  • ЗОЧИН (August 29, 2016 9:17:20 am )

    төмөр замын 570 тэрбум мөнгийг идсэн луйварчин даа нээх гавьяа байгуулсан нь юу л бол улсыг хоролсон хүн гэвэл энэ л байна үүний дэргэд Чойбалсан юу ч биш

  • иргэн (August 29, 2016 9:50:55 am )

    баттулгад амжилт хүсье. спортын төлөө их зүйл хийсэн хүн шүү. энэ хүний хийсэн бүтээснийг нь харлуулж, муу хэлэх эрх бидэнд байхгүй.

  • Anonymous (August 29, 2016 5:36:54 pm )

    Түвшинбаяртай юу ярих юм хийдэг цагтаа хийдэгээ 100 -200 хувь хийсэн хүн Одоо зодог тайлах насан даа брилдаж байна Доороос хүнд жинд бөх гарахгүй аргагүй л ийм болож байна Сугаржаргалыг юу гэж хасан юм барилдуулаач их бяртай бөх дөө

  • Anonymous (August 29, 2016 5:39:58 pm )

    Яг үнэндээ бол дасгалжуулагч заан Дүвчин бол дэлхийд жулдаж байна

antalya rent a car