antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 25, 2016 Comments are off

Мамиашвили эмэгтэй бөхчүүдээ хараасандаа уучлалт гуйлаа

нийтлэсэн Admin
mania
Оросын Бөхийн Холбооны ерөнхийлөгч, олимпийн аварга Михаил Мамиашвили Риогийн олимпийн наадмын үеэр санасанд нь хүртэл барилдаагүй Наталья Воробьева болон Ирина Тражукова нарыг хараан загнасан явдал гарсан.
“Хэдхэн секунд үлдээд байхад новшийн амьтан л тэгж ялагдана” гэж Воробьеваг хараасан бол “Эх орондоо байхдаа л хамгийн хэрэгтэй үед та нараас урвана шүү гэдгээ хэлэх ёстой байсан юм” хэмээн Тражуковаг загнаад алгадсан явдал гарсан юм. Хоёр бөх энэ талаар хэвлэлээр гомдол мэдүүлээд амжсан билээ.
Алдарт Александр Карелин ч энэ явдлын талаар “Мамиашвили арай дэндүү хатуу, бүдүүлэг үг хэлсэн байна лээ” гэж дүгнэсэн юм. Тэгвэл Мамиашвили өөрөө албан ёсоор уучлалт гуйж буйгаа мэдэгджээ.
“Бүх зүйл яг хэвлэлээр гарсан шиг бол байгаагүй. Гэхдээ би Тражукова болон багийнхаа бүсгүйчүүдээс хэдэн мянга дахин уучлалт гуйя. Дэвжээн дээр болсон явдалд би сэтгэлийн дэндүү их хөөрлөөр хандаж, хэлэх хэлэхгүй үг хэлсэн. Хэсэг хугацааны дараагаар энэ бүхэн намжиж, хэн бүхэн тайвшраад ирэх үед миний уучлалт гуйсныг минь хүлээн авна гэж итгэж байна. Тэр үед би тамирчдаасаа тэдний хүссэнээс илүүг хүсч хүлээж байснаа ойлгуулах боломж олдоно гэж найдья” хэмээн Мамиашвили өгүүлжээ.
 
Р.Гэгээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car