Дэлхийн хамгийн хурдан хүн Усэйн Болт Риогийн олимпийн хөнгөн атлетикийн 200 метрийн зайн гүйлтэд түрүүлж, олимпийн алтан медалийнхаа тоог наймд хүргэлээ. Гэлээ ч тэрбээр энэ олимпоор 200 метрийн зайн гүйлтийн дэлхийн дээд амжилтыг ахиулахыг хүсч байсандаа хүрч чадалгүй, 19.78 секундын амжилтаар барианд орлоо.
“100 метрийн зайн гүйлт асуудал биш ээ. Би энэ удаад 200 метрийн зайн гүйлтйн дээд амжилтыг эвдэхийг хүсч байна” гэж Болт өгүүлж байсан билээ.
Болтын дараагаар Канадын Андре де Грассе 20.02 секундээр аман хүзүүдэж, Францын Кристоф Лемэтр 20.12 секундын амжилтаар хүрэл медаль хүртлээ.
Усэй Болт Бээжин, Лондон, Риогийн олимпийн наадамд дараалан 100 болон 200 метрийн зайд түрүүлсэнээс гадна Бээжин, Лондоны олимпийн наадмын 4х100 метрийн буухиадмөн алтан медаль хүртсэн.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
-
miji (August 20, 2016 6:11:05 pm )
boogii mine de,boogii mine odoo amar,bieye bod.chi mine chadlaa.olon jil namaiga bayarluullaa
1 Comment