.
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм. Тус компани 2015-2017 оны стратегийн шинэчлэлийн хөтөлбөрөө боловсруулж, хэрэгжүүлээд жил орчим болж байгаа билээ. Тэрбээр хэлэхдээ стратегийн шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд бизнесийн зарчмаар ажиллах эрх зүйн орчин бүрдсэн гэлээ. Түүнчлэн засаглал сайн байх ёстой, улс төр, Засгийн газрын нөлөөллөөс аль болох бага байвал өөрийн удирдаж байгаа хөрөнгийг нэмэх бүрэн боломжтой гэж байлаа. Тус компани 2016 оны байдлаар 1 тэрбум ам.долларын хөрөнгө удирдаж байна. Сратегийн шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлснээр ирээдүйд 10 тэрбум ам.долларын хөрөнгө удирдах зорилт тавьсан гэж байлаа.“Эрдэнэс Монгол” компанийн хувьцааг Засгийн газар эзэмшдэг ч гэлээ хувийн компанийг бодвол маш олон бизнес эрхлэгчтэй харьцах шаардлагатай болдог байна. Өнөөдрийн байдлаар гаднаас хөрөнгө оруулалт татахгүй бол дэд бүтэц болоод, эрчим хүчний төсөл хэрэгжих боломжгүй учраас байнга гадны хөрөнгө оруулагчидтай холбоо тогтоож, хамтарч ажиллаж иржээ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчтай харьцаад зогсохгүй байгаль орчин, эрүүл ахуй бусад салбарын ТББ-тай хамтарч ажилладаг байна. Ингэснээр байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болдог аж.Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын чуулганаар Хүний хөгжлийн сангийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг компанийн хуулийн дагуу явуулна гэсэн заалтыг тусгажээ. Өөрөөр хэлбэл бизнесийн салбарт бусад компаниудтай ижил дүрмээр тоглох боломжийг олгожээ.
2012-2015 оны нэгдэл компанийн хэмжээнд Монгол Улсын төсөвт татвар төлбөр хураамж хэлбэрээр нийт 1,8 их наяд төгрөгийг төвлөрүүлжээ. “Эрдэнэс Монгол” компанийн нэгдэл компаниуд хамгийн том татвар төлөгч гэсэн байр сууриа цаашид улам бэхжүүлж, боловсрол, нийгмийн салбарт хийгдэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэж байна.
Холбоотой мэдээ
-
zochin (August 19, 2016 3:38:03 pm )
Ene zwluug bitgii soliooroi chadvarlaga bolovsroltoi umuu gej sanagdsan bitgii solioroi
-
Anonymous (August 19, 2016 4:26:19 pm )
ЭНМУУ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН БААСЫГ ХУС ШАЛГА ХУЖАА БАЯРЦОГТ МУУБИЛЭГ ХОЕРТ УЙЛЧИЛЖ БАЙСНАА ОДОО БОЛСОН ЧИНЬ 2015-2017 ОНЫ ТЕЛЕВЛЕГЕЕТ ЗОРИЛТОТ ГЭЧЖЭЭ!!!!!!
-
Иргэн (August 19, 2016 5:51:22 pm )
Ер ь та нараар заалгахгүй ээ?!
-
ЗОЧИН (August 19, 2016 10:21:28 pm )
Энэ бас 30 сая төгрөг авдаг нөхөр биз дээ. Өөрө олон хүн бий. Төмөр зам, Эрдэнэт, Монгол росцветмет гэх мэт олон бий.
-
зочин (August 21, 2016 5:59:55 pm )
Орчин үеийн чадварлаг менежрүүдийн нэг мөнөөс мөн. ийм хүмүүсийг нам харгалзахгүй л ажиллуулбал бидэнд хэрэгтэй дээ.
-
irgen (August 22, 2016 12:05:25 pm )
Erdenes 5 tolgoi tuunii negj baiguullagad uls turiin tomilgoo buu hiigeesei , ajil ni tsetserch baigaa hamt olon gej bodoj bna
6 Comments