Рио-гийн олимпоос мөнгөн медаль энгэртээ зүүсэн Д.Сумъяа өнөө өглөө Монголдоо ирлээ. Түүнийг Чингис хаан нисэх онгоцны буудалд газардахад Монголын жүдо бөхийн холбоо, “Хилчин” спорт хороо, Увс аймгийн нутгийн зөвлөлийнхөн болоод гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авчээ.
Мэдээж Монголын эмэгтэй жудочдоос анх удаагаа олимпийн медаль авсан бүсгүйгээр Монгол түмэн бахархаж байгаа. Д.Сумъяа мөнгөн медалийн эзэн болсныхоо дараа сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Каори Мацүмо бол Лондонгийн олимпод түрүүлсэн, дэлхийн хошой аварга, дэлхийн шилдэг жүдоч. Бид олон удаа таарч барилдаж байсан. Бие биенийхээ барилдааныг сайн мэднэ. Хэдийгээр Каори өмнөх олимпийн аварга ч гэлээ энэ олимпод түүнийг ялна гэсэн итгэлтэйгээр би дэвжээнд гарсан. Багшийнхаа зөвлөснөөр барилдлаа. Барилдааны өмнө тайван байсан. Аваргын төлөө барилдахдаа ч тэр. Харамсалтай нь, алтан медалийг зорилгоо болгож байсан ч түүндээ хүрч чадсангүй. Гэхдээ Монголын жүдочид, Монголын тамирчид маань үлдсэн өдрүүдэд өндөр амжилт гаргаж, монголчуудыгаа баярлуулна гэдэгт итгэлтэй байна. Багийнхаа салхийг хагалж, энэ олимпийн эхний медалийг хүртсэндээ баяртай байна. Тамирчдадаа амжилт хүсье. Биднийг дэмжиж, итгэл найдвар тавьж суугаа ард түмэндээ баярлалаа” гэж байсан юм.
За харин алтан медалийн төлөөх Бразилийн бөх Силватай хийсэн барилдааныхаа талаар болон өрсөлдөгч бөхийнхөө талаар “-Рафаэль Силва бол хүчтэй өрсөлдөгч. 2013 оны Дэлхийн аварга, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальтай. Мэдээж финалын барилдаанд гарч байгаа хүн бүх хүчээ шавхаад ялна даа л гэж бодно. Шүүлтийн талаар би тийм ийм гэж хэлмээргүй байна. Өмдөнд хүрсэн, хүрээгүй гэсэн яриа гарсан байсан. Барилдааны явцад бол би анзаараагүй. Сүүлд бичлэг үзэхэд барьцтай мэх хийсэн байж магадгүй юм шиг харагдсан. Гэхдээ энэ чинь жүдо. Бидний хэн ч байсан үргэлж ялна, дийлнэ гэж байхгүй. Би тэр бөхийн ялалтыг хүлээн зөвшөөрнө. Дэвжээн дээр өрсөлдөгчид болохоос бид адилхан л хүн шүү дээ. Барилдааны дараа Силвагийн тухай уншаад түүнийг их өрөвдсөн… Багадаа их хүнд хэцүү амьдрал туулсан, 2012 оны Лондонгийн олимпод амжилтгүй оролцоод ирэхэд нь түүнийг ямар олон хүн хэчнээн хатуу үгээр угтаж байсан. Тэр бүхнийг давж, өнөөдөр аварга болсныг нь бодоод надад хүндлэх сэтгэл төрсөн. Силва өнөөдөр олимпод аварга болж, баяр баясалтай, аз жаргалтай харагдаж байгаа ч өмнө нь юуг туулж ирснийг үнэхээр л өөрөөс нь өөр хүн мэдэхгүй. Ялагдаад гэртээ харих, эмээж, эмзэглэх өдрүүд надад ч гэсэн байсан. Силва биен дээрээ их олон шивээстэй. Тэр шивээсүүд нь хүртэл утгатай байсан юм билээ.” гэсэн байна. Сэтгүүлч түүнээс “-Та хоёр аваргын төлөөх барилдаанаас хойш тааралдсан уу?” гэж асуухад -Тааралдаагүй. Харин шагнал гардуулах өмнө таарсан. Барилдааны үеэр миний гар шалбарчихсан байсан. Тэгээд би Силбад “Чи миний гарыг хазаад ийм болгосон” гээд харуулсан чинь “Би хазаагүй, миний шүдний аппаратнаас болж ийм зүйл болсон байна” гээд уучлал гуйж байсан. Шүдэндээ аппарат зүүсэн байсан юм. “хэмээн ярьсан юм.
Холбоотой мэдээ
-
zochin (August 19, 2016 9:23:18 am )
bayar hurgie daraagiin olimpod bulgan suultei bgaarai
-
ok (August 19, 2016 9:54:24 am )
bayr khurgye
-
navchaa (August 19, 2016 2:36:29 pm )
okokok
-
Зочин (August 19, 2016 3:23:53 pm )
Сайн чансаатай тамирчин!!
-
Anonymous (August 19, 2016 3:37:00 pm )
horvood bayrlah um olon bhiim daa eh ornoo manduulsan chamd elbegdorj ulsiin baatar uguusui duu batvvld ugch chadsiin chamd chadah bize
-
0000 (August 21, 2016 12:46:26 pm )
Авраг болох болоцоо байлаа шүүлт үүнд нөлөөлөө сайн барилдлаа баяр хүрий бэлтэглээ сайн хий өөр зүүлд бүү садаар нэр хүндэд хөл бүү алдаарай
6 Comments