Флиндерийн их сургуулийн Гэмт хэрэгтэй тэмцэх бодлого, судалгааны төвийн профессор Эндрю Голдсмитийн хэлснээр шорон дахь авлигын асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй аж. Тэрээр хэлэхдээ “шоронд гарч буй гэмт хэрэг, ёс бус үйлдэл нь шоронгийн дэг журам сахиулах байдал/ хоригдлуудын эрхэд нөлөөлөхийн зэрэгцээ хоригдож байсан хүмүүсийг нийгэмд дахин нийгэмшихэд ч нөлөөлнө. Хэрэв бид гэмт хэрэг нэмэгдэж байгаа явдалд анхаарал хандуулахыг хүсвэл шоронд орж буй хүмүүсийн хүмүүжиж буй байдал болон түүний сөрөг үр дагаварт анхаарал хандуулах хэрэгтэй” гэжээ.
Түүнчлэн судлаачдын тогтоосноор Их Британи, АНУ, Австралийн шоронгуудад авлига, мансууруулах бодисын худалдаа, хоригдлын биед халдах асуудал түгээмэл байгаа аж. Өөрөөр хэлбэл, Флиндерийн их сургууль болон Деакины их сургуулийн гэмт явдал судлал (криминалистик)-ын багш нар дээрх гурван улсын шоронгийн системийн мэдээлэлд судалгаа хийж үзэхэд шоронд авлига түгээмэл байгаа нь тогтоогдсон байна. Мөн судлаачдын үзэж байгаагаар шоронд шударга байдлыг нэмэгдүүлэхийн тулд шоронгийн ажлын байранд ажилд орохоор ирүүлсэн хүмүүсийн мэдүүлгийг сайтар нягтлах, алба хаагчдаа сургах, хянах, шүгэл үлээгчийг хамгаалах бодлогыг бий болгох хэрэгтэй байгаа ажээ. Үүний зэрэгцээ хоригдлуудад ч мөн архи, мансууруулах бодист донтох эмгэгийн эмчилгээ хийх, боловсрол олгох сургалт явуулах шаардлагатай байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Ихдалай (August 08, 2016 12:46:28 pm )
АНУ-ын шоронд сонин уншдаг, ТВ үздэг гээд л олон сайхан эрх чөлөө байдаг гэж сайхнаар номлодог. Гэвч бизнес өрсөлдөөнд зориулан гаргасан хуулийн улмаас бие биенээ шоронд хийсэн “шог хууль-шорон” гэгчийг Монголд нутагшуулах хэрэггүй..
1 Comment