antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 26, 2012 Comments are off

Г.Уянга, А.Баатархуяг нарыг шүүнэ

нийтлэсэн Admin

Сүхбаатар дүүргийн шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хүний нэр төрд халдсан гэх үндэслэлээр ял сонссон сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхийн нэр төрд халдсан хэрэгт гэм буруутайд тооцож, А.Баатархуягийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 55, Г.Уянгыг 51 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний мөнгөн торгууль ногдуулсан. Харин тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан тул Нийслэлийн шүүх тэдний гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэхээр товложээ. Хуралд илтгэгч шүүгчээр Г.Алтанчимэг, улсын яллагчаар Ж.Чимгээ, өмгөөлөгчөөр С.Хишигбат нар оролцох юм байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 110.1, 111.2 зүйлд зааснаар бусдын нэр хүндэд халдсан, гутаасан гэх үндэслэлээр буруутган ялласан юм. Тодруулбал, сэтгүүлч Г.Уянга УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Л.Гансүхийг “Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсныхаа төлөө сая ам.долларын хаус авсан” гэх мэдээллийг цацсан. Мөн түүний нөхөр сэтгүүлч А.Баатархуяг БОАЖЯ-ны сайд Л.Гансүхийг “Сая ам.долларын байшинд амьдардаг” хэмээн бичсэнээр дээрх хэрэг үүссэн юм.

С.Отгон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car