Эдийн засгийг, нийгмийн амьдралыг улстөржүүлэхийн эцсийн хор хохирлыг иргэд олон нийт биеэрээ үздэг гэдэг нь нотлогдсон үнэн гэхэд болно. Тиймээс өнөөдрөөс эхэлж замдаа гарч байгаа шинэ засгийн нөхдүүдэд захиж хэлэхэд бодлогоо улстөрийн түвшинд бус мэргэжлийн түвшинд боловсруулж, эдийн засгийг мэргэжлийн өнцгөөс харж, гарцаа тодорхойлж, шийдлээ олохыг хүсэж байна. Өнгөрсөн жилүүдийг эргээд харахад, иргэд сонгогчдын итгэлийг авч, засагласан эрх баригчид эрүүл нийгмийг бий болгох амлалтууд өгсөөр ирсэн ч харамсалтай нь тэдгээр амлалтууд нь биелээгүй. Уг нь эдийн засагчид эдийн засгийг аврах бат нот үндэслэлүүдийг гаргаж ирж, зөндөө хэлж ярьсан ч, эрх баригчид, бодлогыг гардан боловсруулж, шийдвэрийг үзэглэгчид жинхэнэ мэргэжлийн хүмүүс тэдний байр суурийг үл огоорч ирсэн нь харамсалтай. Ямар ч байсан бодит нөхцөл байдлаа харахаар эдийн засаг хямарч байгаа. Чухам харин юунаас болж хямарч байгаа вэ гэдэг дээр эдийн засагчид, улстөрчдийн харж, дүгнэж байгаа өнцгүүд олон байгаа юм. Эдийн засагч Х.Батсуурь хэлэхдээ “- Бодлогын төөрөгдөл эдийн засгийн суурь тогтолцооны гажуудлыг үүсгэж байгаа юм. Энэ бол том асуудал. Тухайлбал, манай нийгэм, улс оронд тохироогүй чөлөөт зах зээл, цэвэр өрсөлдөөн гэсэн бодлого ягштал баримталж байгаа. Энэ нь эдийн засагт байнга үүсээд байгаа хямралын гол шалтгаан юм. Тогтолцооны гажуудал гэдэг нь өсөн нэмэгдэх бус дундран багасах эдийн засгийн салбар дээр суурилсан эдийн засагтай байна. Иймээс манай эдийн засаг бусдаас хараат, хямралын байдалд орсон. Цаашид ч энэ байдал үргэлжлэх шинжтэй гэж харж байна. Ер нь бол эдийн засгийн суурь тогтолцоонд чиглэсэн алхмууд хийж таарна. Төсөв, эдийн засагтай холбоотой асуудлыг хэсэгчлэн засаад нэг хоёр жилдээ өнгөлөн далдлаад явж болох ч, асуудал урт хугацаандаа хэрхэн хүндэрдэг болохыг хаа хаанаа ухаарах цаг болсон. Төсвийн урсгал орлого өнөөдөр дутагдаж байгаа ч хөрөнгө, зээл тусламжийг ихэсгэх замаар алдагдлаа нөхөөд явж байна. Гэхдээ эдийн засгийн суурь тогтолцоогоо өөрчлөхгүй бол бидний орлого дутуу дулимаг хэвээр үргэлжилнэ. Сууриа өөрчлөхийн тулд эхлээд хоёр чиглэлээр ажиллах ёстой гэж би харж байгаа. Нэгдүгээрт, банк санхүүгийн тогтолцоог, хоёрдугаарт, гадаад худалдаагаа өөрчлөх ёстой. Тухайлбал, банк санхүүгийн бодлогод инфляц онилох гэхээс илүү ажлын байр нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх учиртай. Гэтэл эдийн засагт хамгийн гол нөлөө үзүүлдэг нэг хүчин зүйл бол ажлын байр, бизнесийг дэмжих бодлого үгүйлэгдэж байна. Тэгэхээр төв банк төгрөг ам.долларын ханшийг тогтвортой хэмжээнд барих бодлого хэрэгжүүлэх асуудал бий. Мөн нөгөө талаар мөнгөний тэлэх бодлого баримталж бизнес эрхлэгчдэд бага хүүтэй зээл өгөх боломж бүрдүүлэх ёстой. Гадаад худалдаанд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнийг хэрэгжүүлэх чиг хандлага уг нь тогтсон гэж үзэж байна. Учир нь, Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль батлагдсан. Энэ хуулийн дагуу цемент, мөхөөлдөс, өндөг зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг 6-20 хувь болгон нэмэгдүүлсэн. Үүнээс гадна экспортыг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компаниудад төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэхчлэн олон асуудал байна” хэмээн өгүүлж буй. Мөн тэрбээр– Монгол Улс өдийг болтол хоцронгуй хөгжилтэй байгаагийн нэг үндсэн шалтгаан нь манайд банк санхүүгийн мөлжлөгийн чанартай систем үйлчилж байна. Хэдийгээр бид хөрөнгөт ертөнцөд амьдарч байгаа ч гэсэн улс орны хөгжлийн бодлогын хувьд зах зээл, капитализм гэж худал хийрхэх биш харин улсынхаа онцлогт нийцсэн эдийн засгийн бодлогыг удирдлага болгох ёстой. Үүнд нэн тэргүүнд банкны систем дан ашгийн төлөө бус харин бизнес, эдийн засгаа дэмжсэн ажиллагаатай байх шаардлагатай. Мухардмал байдлаас гарах гараа магадгүй үүнээс эхэлнэ. Монголд өнөөдөр арилжааны банкууд дэлхийд хаа ч байхгүй, магадгүй Африкийг оруулахгүйгээр, тийм их эрх мэдэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Дэлхийн 188 орноос банкны зээлийн хүү нь хэт өндөр буюу 20 хувиас давсан улс ердөө 12 байдаг. Нийгэм, эдийн засгийн хямрал нүүрлэж ядуурал хоцрогдлын жишиг болсон Мадагаскар, Малави, Гондурас Киргиз улсуудын хамт энэ бүлэгт Монгол Улс багтдаг нь харамсалтай. Иргэдийн эд хөрөнгө, байшин сав, унаа, газар, эрдэс баялгийн ордууд бүгдийг барьцаанд аваад үл маргах журмаар өмчлөлдөө шууд авна гэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа нь Монголын төр засаг, Монголчууд үндсэндээ банкуудын эрхшээлд байгааг нэг талаас харуулж байгаа юм. Монголын зах зээлд ноёрхдог банкууд болон Монголын санхүүгийн систем үндсэндээ гадныхны мэдэлд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Арилжааны банкууд мөнгө санхүүгийн бодлогоороо дамжуулаад Монголын эдийн засгийг атгаж, төр, засгийн бодлогод хэт их нөлөөтэй байдаг нь нууц биш. Монголын банк санхүүгийн системийг харахад нөлөө бүхий арилжааны банкууд зах зээлийн зарчмаар ажилладаг гэхээсээ илүүтэй Монголын засгийн газраар тэжээлгэж байдаг гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй.
Ер нь сүүлийн жилүүдэд арилжааны томоохон банкуудын цэвэр ашиг гэхэд хэдэн зуун тэрбумаар хэмжигдэж байгаад гайхах зүйлгүй. Үндсэндээ ямар ч эрсдэл үүрэхгүй. Зөвхөн зээлийн зуучлалын үүрэг гүйцэтгэж байгаа МИК л гэхэд жилийн 30 тэрбумын цэвэр ашигтай ажиллаж байгааг харахад энэхүү системээс хэн илүү хожиж байна вэ. Энэ систем нь хэнд зориулагдсан систем байж болох вэ гэдгийг бодож үзэхээс өөр аргагүй.”гэхчлэн эдийн засгийн урагшлах замд тээг саад болоод буй тогтолцооны чанартай гажуудлуудын талаар эдийн засагчид хэлж ярьдаг. Тэгэхээр мэргэжлийн засаг мэргэжлийн хүмүүсийн байр суурийг ажил хэрэгтээ анхаарч тусгана биз ээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (August 01, 2016 10:12:43 am )
Гол нь Улс терчид идэж уухгуй ноен нуруутай ажиллавал хэн ч Улс тержиж чадахгуй
-
Demjij baina (August 01, 2016 10:17:46 am )
Ene banknii system uneheer buruu uchrees business hogjij chadahgyu baina . Zaluuchuud odoo buruu zuiliin toloo tord duu hooloigoo hurgeh tsag ni bolson sh yy ????????/
-
zochin (August 01, 2016 1:07:46 pm )
mergejliin bish humuus said bhad manai ediin zasag zuw hugjih u?
-
Бат (August 01, 2016 1:17:18 pm )
Систем нь анхнаасаа буруу суурь дэвсгэртэй эдийн засаг шуу дээ,ямар ч эдийн засагч
хун монголын эдийн засгийг барьж чадахгуй,ойлгомжтой шуудээ,торгоож додомдож
чадна,еереер яагаад ч сэхэл авахгуй болсон -
Зочин (August 01, 2016 2:10:20 pm )
МАН-ынхан өөрсдийн хүчээр олонхийн суудал авч намаа ялуулсан гэж битгий бодоорой. Ард түмэн аргаа барсандаа МАН-д итгэл хүлээлгэж сонгосон юм шүү. МАН-ын засгийн газар хоосон ярьж улс төржилгүйгээр улс эх орныхоо эдийн засгийг сэргээж, ам.долларын ханшийг бууруулж, ард түмнээ ажилтай орлоготой болгож, бизнес эрхлэгчдийг дэмжиж, татварыг бууруулж, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниудыг төрөөс дэмжлэг үзүүлэх, гадаадын хөрөнгө оруулагч нарыг татах зэргээр улс эх орноо эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас гаргах хэрэгтэй. Хэрэв МАН, АН шиг ард түмнийхээ итгэл рүү нулимж хувийн ашиг сонирхлоо бодож хоосон улс төржөөд байвал, ирэх 2020 оны сонгуулаар МАН-ынхан юу ч хоосон амлалт өгөөд нэмэргүй АН-ынхан шиг ялагдана гэж мэдээрэй. Тэгээд 2020 оны сонгуулаар МАН, АН хоёрын алинч гарахгүй гар гараасаа хөтлөлцөөд тэр чигээрээ зайлах болно.
-
Anonymous (August 01, 2016 3:33:08 pm )
Яг үнэн. Бие дааж орсон залуучууд бүр сайн болоод, бэлэн болсон байхыг хэн мэдлээ. тиймээ
-
-
зочин (August 01, 2016 4:28:59 pm )
Монгол улс эдийн засгийн ямарч бодлогогүй орон болоод удаж байна. Дэлхийн аль ч оронд эдийн засгийн бодлогыг төрийн байгууллагууд болон бодлогын судалгааны институциуд тодорхойлдог бол манайд НАМЫН МӨРИЙН ХӨТӨЛБӨР гээчийг 4, 4 жилээр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр гээч нь ихэнхдээ сонгогчдын саналыг татах гэсэн халамжийн шинжтэй амлалт байдаг бөгөөд мэргэшсэн судлаачид биш улс төрчдийн санаагаар бүтдэг. Хэн ч боловруулсан юм, ямар ч тооцоо, судалгаа үндэслэлтэй юм бүү мэд. Сонгуульд яллаа гэхэд мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтаа хэрэгжүүлэх макроэдийн засаг, төсөв, санхүү, хөрөнгө оруулалтын цогц бодлого явуулж урьдаар амлалтаа хэрэгжүүлэх орлогын эх үүсвэрийг бий болгох ёстой атал амласан юм чинь өгөх л ёстой гэдэг байдлаар нэг талдаа сангийн уутаа сэгсрээд, нөгөө талдаа эдийн засгийн сууриа эвдээд, арай гэж тэмтчиж яваа ААН, бизнес эрхлэгчдээ элгээр нь хэвтүүлж орхидог. 100 ямаанд жаран ухна гэж төрөөр далайлгасан баахан дарга,албан тушаалтан, тэдний хүнд суртал авилгалыг өөгшүүлэгч хуулиас давсан дүрэм,журам заавар.. Ийм байхад Монгол улс хөгжих үү? МАН-ынхан АН-ыг бодвол ядаж авир ааш нь гайгүй байх байлгүй гэж найдья даа..
-
zochin (August 01, 2016 5:47:43 pm )
CHOIJILSUREN SAIDAA UURIINHUU BOLON UURSDIIN NAIZ NUHUD AH DUUSIINHEE ERH ASHIGT BISH MONGOL ULSIIN EDIIN ZASGIIG SERGEEHIIN TULUU MERGEJLIIN SHILDEG EDIIN ZASAGCHIDTAI HAMTARCH AJILLAARAI AMJILT HUSIE
-
Монгол (August 01, 2016 7:40:35 pm )
Чадалтай зангарагтай засаг байгуулсан бол даан ч хэрэг алга сайдаа зараад хамаг итгэл найдвар …. !! эдиин засаг сэргээж чадахгуй ч бага л идэж уугаасай!!!
-
Anonymous (August 02, 2016 8:28:45 pm )
Банкны хуу жилийн 2-4 хувь л байх естой тэгэж чадахгуй банкнуудын уйл ажиллагааг зогсоо арай дэндуу шулж байна бас ипотекийн зээлийн хуу ундсэн толбор багасах тусам багассан толбороос л хуу тооцогдож хуулийн монго багасч байх естой
10 Comments