Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг чөлөөлөх, томилох тухай асуудал хэлэлцэж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нарын танилцуулгыг сонсохооор төлөвлөсөн байв.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Т.Хадхүү, Улсын Их Хурлын Тамгын газраас нэр дэвшин Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилогдсон Д.Даваа-Очир нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул нэр бүхий гишүүдийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, үүнтэй холбогдуулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Самдангийн Цэдэндамбыг, Улсын Их Хурлын Тамгын газраас Балдангийн Баатарзоригийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг холбогдох байгууллагуудаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Энэ асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.
Харин хэлэлцэхээр төлөвлөсөн асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга С.Эрдэнэ тус намын бүлгээс гаргасан зарчмын байр суурийг илэрхийлж горимын санал гаргасан юм. Тэрээр Төрийн албаны орон тооны гишүүдийг томилох талаар өмнөх Улсын Их Хурлаас гаргасан тогтоол хүчинтэй хэвээр байгаа, нөгөө талаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй эдгээр хүмүүс өргөдлөө албан ёсоор өгөөгүй, ээлжийн амралттай байгаа, түүнчлэн холбогдох танилцуулга бүрэн биш байгаа учраас тус намын бүлэг энэ асуудлаар завсарлага авах хүсэлт гаргасан тул хуралдаан даргалагч тус намын бүлэгт ажлын гурав хоногийн завсарлага өглөө.
Холбоотой мэдээ
-
зочин (July 30, 2016 5:40:48 pm )
АН-д итгэж засаг бариулсан даанч ард түмний итгэлийг алдсан шүү дээ одоо сонгогдсон гишүүд хуралдаа л суу эсэн бусын шалтаг хэлээд завсарлага аваад байх хэрэггүй л баймаар байна шүү
-
commentchin (July 30, 2016 6:45:22 pm )
ardchilal bol etsiin naidvar khiirkhekh negen ue baikhad khusekh negen odor irnee
-
иргэн (July 30, 2016 11:18:44 pm )
Баатарзоригийг дэмжиж байна.Туршлагатай мэргэшсэн албан хаагч шүү. Их зөв томилгоо болох юм байна даа.Амжилт хүсэе
-
DONDOG (July 31, 2016 9:52:38 am )
Ардчилсан намын тарыг танисан ? Ажлаа хийж байгаа хүмүүст бүү гай бол
-
zochin (July 31, 2016 5:04:34 pm )
harin tiim
-
АЗ (July 31, 2016 9:22:28 pm )
Ардчилсан намыг бүрмөсөн арчих байсан юм. Юун завсарлага шал дэмий ажил гацаагаад, бөөн гай тарьж байна. Одоо яаралтай АН-н уусан идсэн хүмүүсийг шалгаж ард олонд ил болговол МАН-даа үнэхээр баярлахаар байна. Ард түмэн үүнийг л хүсэж байгаа.
-
arai arai (July 31, 2016 10:12:09 pm )
AAAAAAAAAaaaaaaaaa AN odoo zugeer l xuraldaa suugaad ugee xeleed suuj bgaach, tsaana chin ard tumen xetsuudeed ba
-
Anonymous (August 01, 2016 12:32:59 pm )
AN mandan badarah bolno,,end setgedele bichsen zarim neg humuusd AN ih horig tavij bsan bololtoi,AN iin buyanaar amandaa orsonoo burj bgaa bizde
8 Comments