Дуучин Бритни Спирсийн томоогүй, болчимгүй үйлдлүүд цөөрч, дуучны замнал нь сүүлийн хэдэн жилд эргэн сэргэж, хөвгүүд нь ч том болсоор байна. Одоо түүний амьдралд дутаад буй зүйл нь эр хүн, нөхөр гэж Барууны хэвлэлүүд тодорхойлох болсон. Тэгвэл Бритни ганцаараа биш гэнэ. Тэрбээр өөрийн бие хамгаалагч залуутай янаг амрагийн харилцаатай болж, аз жаргалтай байгаа ажээ.
Бритни Спирс энэхүү харилцаагаа аль болох нууцлахыг, шинэ амрагаа аль болох олонд мэдэгдүүлэхгүй байхыг хичээсэн ч хэвлэлийнхэн аль хэдийнэ олоод мэдчихэж. Спирсийн хажууд сууж буй булчинлаг, эрэлхэг төрхтэй энэ залуу түүний бие хамгаалагчаас гадна амраг нь юм байна.
Кевин Федерлайнаас салсныхаа дараагаар өөрийнхөө бие төлөөлөгч Жейсон Травиктай хэсэг найзалж, дараа нь хуульч Дэвид Лукадотой хамтдаа амьдарсан ч аль нь ч түүний амьдралын хань болж чадаагүй билээ.
Р.Гэгээ
Холбоотой мэдээ
Comments are closed.