antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 25, 2016 1 comment

Банкууд Оросоос татаж буй бэлэн рублийн зузаатгалын зардлыг бууруулахаар болжээ

нийтлэсэн Admin

ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан “Олон улсын банкуудын 21 дүгээр бага хурал”-д Монголбанк, ОХУ-ын төв банк, Монгол Улсын арилжааны банкуудтай хамтран оролцлоо.Тус хуралд ОХУ-ын томоохон арилжааны банкуудаас гадна олон улсын нэр хүндтэй ING Bank, BNY Mellon, Commerzbank, ABC зэрэг банкууд, Bloomberg, Reuters компанийн төлөөлөгчид оролцсон юм.

Хурлын үеэр Монголбанкны санаачлагаар ОХУ-ын төв банк, Промсвязьбанктай хамтран хоёр улсын банк хоорондын анхдугаар зөвлөгөөнийг “Газар нутгаа тэлэх нь: Монгол Улсын орчин үеийн банкны систем” салбар хэлэлцүүлэг хэлбэртэйгээр  зохион байгуулж, Монгол Улсын банкны системийн өнөөгийн байдал, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломжууд, хоёр улсын банк хоорондын хамтын ажиллагаанд тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар Монголбанк, арилжааны банкуудаас тус тус танилцууллаа.

image2

Зөвлөгөөний үр дүнд Монгол Улсын арилжааны банкууд ОХУ-аас татаж буй бэлэн рублийн зузаатгалын зардлыг бууруулах, 24 цагийн рублийн арилжааг хийх, гадаад төлбөр тооцоог хөнгөвчлөх, худалдааны санхүүжилт дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн чухал үр дүнд хүрсэн. Түүнчлэн хоёр улс хоорондын гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах механизмыг бий болгоход анхаарч ажиллах тохиролцоонд хүрэв.

Монголбанкнаас уг уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах саналыг тавьсан бөгөөд ОХУ-ын төв банк дэмжсэнээр 2017 онд уг уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтлоо.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Зочин (July 25, 2016 10:46:54 am )

    Ирэх дөрвөн жил монгол улс Орос улстай хамтарч ажиллах хэрэгтэй.

antalya rent a car