antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 25, 2012 Comments are off

Хордсон хотынхон шүүхэд ялна аа

нийтлэсэн Admin

“Ядаж байхад яр” гэж үг бий. Яг одоогийн нөхцөл байдлаас дүгнэвэл уг хэлц үг энэ Засгийн газрын байж байгаа байр байдалтай яв цав тохирохоор байна. Улстөрж­сөн бусармаг үйлдэл гэж одоо тодорхойлоод байгаа ам. доллар, шатахууны үнийн өсөл­төөс үүдсэн ханшийн хөөрөг­дөл, үүнтэй залгаад үйлдвэрч­ний хорооныхны зохион байгуулсан жагсаал, цуг­лаан гээд нэг хэсэг л юм боллоо. Ард түмэн ар­ван жилийн өмнөхөөс дээрдэ­хээргүй амьдарч байгаа нь үнэн болохоор энэ бүхнийг ил, далдуур дэмжиж, алга та­ших янзтай. Оюутолгой, Таван­толгой гэдгийг зарим хүн шууд л олигархи гэдэг үгний хадмал орчуулга гэж ойлго­дог болчихсон. Сонсоод л уушги нь сагсайгаад ирж байна. “Эндээс олох мөнгөөр тун удахгүй  хашаанд чинь нүүрс, түлээ буулгаад өгдөг бол­но, жаахан л хүлээцгээ” гэж панаалдах гээд ч хуур­тахааргүй болчихсон. Ийм байхад тэр дээр хэн байгаа нь сонин биш, гол нь засаг, тө­рийн сул дорой байдлыг зү­хэж байна. Улигт сэдэв бол­сон утаагаар л гэхэд энэ Засгийн газрыг хэсэг нөхөд шүүхэд өгч байгаа аж. Арай л хорт хавдар туссан иргэдийн өмнөөс шүүхэд хандлаа гээгүй байгаа даа. Ялгаа ч байхгүй л дээ. Нарийн шинжилбэл улаанбаатарчууд бүгд л амьс­га­лын замын ямар нэг өвч­тэй болчихсон болохоор ялгаа байхгүй. Хайлааст, Чингэл­тэйд май тавьж суугаа нь илүү хордоод хотын төвд амьдардаг нь хорддоггүй гэсэн ойлголт байхгүй. Тэгэхээр шүүхэд очих дээрээ тулсан уг заргын эзэн нь засагт суугаа, бас суух гэж байгаа сайд нар байх нь ойлгомжтой. Утаа айм­шиг­тай их болсон нь үнэн, хүмүүс хордож байгаа нь үнэн  болохоор шүүхээс ямар шийдвэр гарах нь ч бараг тодорхой байх. Дундуур нь л “хар муур” гүйчихгүй бол шүү дээ.Тэгэхээр нийслэлчүүд тун удахгүй “Эх орны хишиг”-тэйгээ хамт утааны нэмэгдэл авч эхлэх биз ээ. Одоохондоо ч нөхөн олговрын асуудлыг дарга нар чихнийхээ хажуугаар өнгөрөөж байна. Юун утааны асуу­далтай манатай, сайд на­рын томилгоо, сандал ши­рээний хэрүүл гээд хэн нь ч ийм жижиг сажиг зүйлтэй зуурал­дах завгүй явна. Нохой хуцаж байгаа чинээ ч тоох янз алга. Гэхдээ энэ нь бидэнд л сайн биз, тийм ээ. Өчигдөр хэвлэл мэдээлийнхнийг цуг­луулж хурал хийдэг  ч бараг илүү байсан юм биш үү. Утаагаар уушгиа сольсон энэ нийгмийн иргэд шүүхэд ялна аа, харж л байгаарай.

Н.Мөнхтөвшин

“Улс төрийн тойм” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car