28 жилийн турш эвдэгдээгүй дархлагдсан Болгарын Йорданка Донковагийн 100 метрийн халхалттай гүйлтийн дэлхийн дээд амжилт 12.21 секундыг Америкийн гүйгч Кендра Харрисон 0.01 секундээр буюу 12.20 секундын амжилтаар ахиуллаа. Өчигдөр Лондонд Бриллиант лигийн гараанд Кендра ийм гайхалтай амжилтыг үзүүлжээ.
“Би өрсөлдөгчдөдөө өөрийгөө хүчтэй тамирчин гэдгээ харуулахыг хүссэн юм. Хагас шигшээгийн гүйлтийн дүн маань надад их итгэл өгсөн. Би чадах чинээгээрээ хурдаллаа” гэж дэлхийн дээд амжилтын эзэн Кендра Харрисон өгүүлсан байна.
Эх сурвалж:Р.Гэгээ, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.