Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлж өгөхийг хүссэн өргөдлөө өгсөн болохыг Улсын Их Хурлын дарга мэдээлээд Монголбанкны Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Мөн тус банкны Ерөнхийлөгчөөр Надмидын Баяртсайханыг томилуулах саналаа танилцуулсан юм.
Н.Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.
Тэрээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав. Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дарга С.Эрдэнэ танилцуулсан юм.
Монголбанкны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Энхбаяр, С.Эрдэнэ, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Я.Содбаатар нар байнгын хорооны хуралдаан даргалагчаас асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Харин Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, Д.Дамба-Очир, М.Оюунчимэг, Б.Жавхлан, Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар, Х.Болорчулуун, Ж.Мөнхбат нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан санал хэлж, нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийлэн захиас зөвлөмж өгсөн юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат, О.Содбилэг, Т.Аюурсайхан, Л.Элдэв-Очир нар саналаа хэлж байр сууриа илэрхийлэв.
Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь Н.Золжаргалыг хүсэлтийн нь дагуу Монголбанкны Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөх, гишүүдийн 95.1 хувь нь Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн юм.
Түүнчлэн өнөөдөр Н.Золжаргал үүрэгт ажлаа хүлээлгэн өглөө.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Oyun (July 21, 2016 10:19:47 am )
Zov hun tavigdsan bnaa. Garaa sain bol baria sain gej sain ajillah heregtei shuu! Amjilt husie!
-
ооги (July 21, 2016 10:48:10 am )
МАН боловсон хүчин ихтэй гээд хуцаад байсан нөгөө л Баяртсайхан ухардаг араандаа ч залгаад авлаа даа.Монголын хөгжил энэ 4 жил зогсох нь ойлгомжтой боллоо.
-
зочин 11 (July 21, 2016 12:06:01 pm )
монгол банкны ерөнхийлөгч болж байгаа даргадаа ажлын амжилт хүсье
-
зочин (July 21, 2016 12:10:51 pm )
баяртсайхан банкир байж чадах болов уу сайн эдийн засагч байж болох ч . МАН -г ард олон сайн итгэл дааж чадна гэж сонголоо гээд Ж.Энхбаяр,Занданшатар тэргүүтэй луйварчид андуурч эндүүрээд байна та нарыг урьдын хийсэн балгаа цэвэрлэ гэж сонгосон юм. битгий их ойж буугаад бай зүгээр 4 жилдээ луйвардсан наймаалсан идсэн ууснаа цэвэрлэ хэрээ хэрээнийхээ харыг бүү гайх
-
Барга (July 21, 2016 12:41:28 pm )
Баяртсайханыг дэмжиж байна.Золжаргал шиг засгийн газартайгаа хувилдаж болохгүй шүү! Харин монголчуудын түрүүвчийг гүвж зугаа цэнгэл хөөсөн гэх Золжаргалыг ингээд зүгээр явуулчихаж байгаа юмуу. Хариуцлага алдлаа гэж ярьж ярьж зүгээр явуулдаг явдал давтагдвал улсын ажил явахгүй ээ
-
zochin (July 21, 2016 1:08:17 pm )
bankaar baahan mergejliin tamirchid baidag ted hetsuudeh ni dee
-
Anonymous (July 21, 2016 3:07:15 pm )
ЗОЛЖРГАЛААС ХАМААГҮЙ ДЭЭР
-
Anonymous (July 21, 2016 6:24:49 pm )
Одоо наад золжагалыг хурдан АТГаар шалгуул гадаад руу гараад явчихана шүү
-
сарангэрэл (July 22, 2016 7:50:20 am )
Нөгөө л хуучин нөхөр. Ямар ядаргаатай юм бэ. Энэ өвгөчүүл зайлахгүй юм аа
-
Zochin (July 22, 2016 7:51:52 am )
Amerikruu tsagaachlaj yavah gej baisan huniig Mongolbankny Eronhiilogchoor tomilj baidag estoi heleh ug algadaa
10 Comments