antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 20, 2016 27 comments

Ч.Ганхуяг: Албан тушаалыг үүрэг, хариуцлага л гэж залуустаа ойлгуулъя

нийтлэсэн Admin

1448944965565d254593c56

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг Ардын намын нөхөддөө хандан сошиалаар үгээ хэлсэн байна. Тэрбээр “Би намын гишүүн, хувь хүнийхээ хувьд хэдэн бодол саналаа та хэдтэйгээ хуваалцья гэж бодсон юм. Энэ сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж, амжилт хүсье.

Сүхбаатарын Батболдын манлайлж эхлүүлсэн намын шинэчлэлийн ажил явсаар л байна. Дуусах болоогүй. Яг одоо харин МАН буюу Ардын Намыг өөр ямар нэгэн улстөрийн хүчинтэй андуурах, түүн дээр тоглолт хийх боломжгүй гэдгийг бид харлаа. Дүр, хэлбэрийн буюу ребрэндинг, маркетингийн ажлаа бид хамтдаа хийж гүйцэтгэлээ. Сайн ч дүн авлаа. Гагцхүү бидний сайн байснаас илүүтэй, өөр сонголт байхгүй болсон тул 65 суудал авлаа гэж харах хэрэгтэй, ялангуяа манай намын дарга нар. Агуулга, мөн чанарын тал дээр бид олигтой ахиц гаргасангүй гэдгийг ухаарах хэрэгтэй. Одоо л хийх хэрэгтэй. Яам, тамгын газар, агентлагийн удирдлагыг тавихдаа ямар боловсролтой, суурь хүмүүжилтэй, юу хийж гийгүүлсэн, ямар гавьятай гэдгээр нь хэмжиж сонгон томилдог меритын тогтолцоог ярьж ирснээс хийж эхлүүлсэнгүй ээ. Одоо л нэвтрүүлье. Энэ ялалтаа чулуу болгоо. Хэний туслах, зөвлөх, ах дүү, хамаатан байх нь хэмжүүр байж чадахгүй, даргадаа хэр үнэнч зүтгэж, сонгуульд ямар гавьяа байгуулсан нь тэр болгон үзүүлэлт болдоггүй юм шүү. Намд гавьяа байгуулсан гэж албан тушаалаар шагнаж бүр эс болно. Албан тушаалыг үүрэг, хариуцлага л гэж залуустаа ойлгуулья. Авьястай, чадалтай, боловсорсон нэгэндээ итгэлийг нь өгөөд, ажиллуулаад үз. Дараачийн сонгуулиар нэрийг маань баасталгүй, харин бүр явж очоод дараачийн суудлыг энэ намд авчраад өгч магад.

Хүн бүр дор бүрнээ ажлаа сайн хийвэл сайхан хангалуун амьдарч болдог юм гэдгийг би харуулахыг хичээж ирсэн. Юу ч хийж болно. Гол нь сэтгэлээсээ, хичээл, чармайлттай л байх хэрэгтэй. Заавал нэг намын гишүүн, даргын дүү, цээжээ дэлдчин чанга яригч байх албагүй гэдгийг залуус ойлгож байгаа.

Шинэ эрх баригч, та бүгдэд амжилт хүсье – та нарын, тодруулбал бид бүхний хамтын амжилтын хэмжүүр нь ард иргэдийн амьжиргааны өсөлт, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогвортой байдал юм шүү. Дарга нарын сэтгэл ханамж, эргэн тойрны чинь нөхдийн хувийн амьдралд гарсан өөрчлөлт, хэн нэгэн албан тушаал авч, сэтэр зүүснээр бус энэ Улсын хөгжил дэвшил, Монгол ахан дүүсийн маань амьжиргааны түвшин, сэтгэл ханамжаар сонгогчид дүгнэх болно. Өнгөрсөн 4 жилийн өрсөлдөгч намынхаа алдаанаас сайн сургамжаа аваарай. Алдааг нь залруулаарай. Аль болох бага давтаарай. Амжилт хүсье.

Эцэст нь дахин сануулья – ийм энгийн зарчмыг дагахгүй бол 65/9 харьцаа нөгөө тийшээ эргэх бас боломжтойг эрхбиш бүгд харж, ойлгосон байгаа. Эхний дүнг намар орон нутгийн сонгуулиар, удаахийг дараа жил Ерөнхийлөгчид хэнийг сонгох нь вэ гэдгээр л харчихаж болно. Тэгээд ухаантай байж амласнаа хийж эхлэх үү? Эсхүл дахиад азаа туршаад үзэх үү гэдгийг л шийдэх болж дээ.” хэмээн бичсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

27 Comments

  • Anonymous (July 20, 2016 5:33:40 pm )

    Талхны үнэ хэд билээ?!

    • Заяа (July 22, 2016 4:27:47 pm )

      Ганхуягийн энэ хэлсэн зүйл маш зөв байна. яридаг мөртлөө хэрэгжүүлэх нь тиймхэн байна шүү

  • .амаан (July 20, 2016 5:38:12 pm )

    Энэ ялалтаа чулуу болго гэв үү? Энэ боломжгүй. Өрсөлдөгч намаа гүтгэж гутааж, луйвардаж гарч ирчихээд өөрсдөө од чулуу болно гэж ямар ч номонд байхгүй. Баабарын хэлдэг дүгнэлт яалтчгүй үнэн бөлгөө. Харин АН түрүүлж цэвэршиж өөрчлөгдөж ялж гарч ирээд түүнийгээ харин “чулуу” болгож болно. МАН харин АН -ын дараа л “чулуу” болж болно. Байгалын хууль нь ийм ажгуу.

  • Zochin (July 20, 2016 7:29:47 pm )

    Ganhuyagiin heldeg tumen zov.

  • ХЛБ (July 20, 2016 7:33:43 pm )

    Ч.Ганхуягийн санал, асуудлыг бүрэн дэмжиж байна. Хамгийн гол нь Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргаас эхлээд газар, хэлтсийн дарга нарыг маш сайн шалгуур үзүүлэлтээр гаргаж тавих хэрэгтэй дээ. Буруу, чадваргүй хүмүүсийг тавиад эхэлбэл үйл ажиллагаа сулраад л , эдийн засгийн хямрал үргэлжлээд л, нэр хүнд унаад л байна шүү

  • daw (July 20, 2016 7:48:26 pm )

    zow demjej bn

  • irgen ard (July 20, 2016 8:32:13 pm )

    hwn sain salaavch gargasaniig ni darga bolgoyo

  • 41 (July 21, 2016 8:06:23 am )

    ТАЛХ ГАНХУЯГ МИНЬ АРД ТҮМНИЙГ АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРЧИХЭЭД ДҮҮ НАРТАА СУРГА. ЭСВЭЛ ЧАМ ШИГ ТЭНГЭРИЙН АМЬТАН БОЛОХ ЁСТОЙ ЮМ УУ

  • zo zo (July 21, 2016 9:57:12 am )

    talhaa yu meddeg gej jon jon geed bdag yum be dee chamaar l ene tor dutaj gene deee morooroo ter bank busaa ajiluulaad ard tvmniig luibardaad suuj bai daaa

  • найз (July 21, 2016 10:08:53 am )

    ухаантай залуу шүү

  • Anonymous (July 21, 2016 12:04:50 pm )

    Ганхуяг үнэн хэлжээ. Харин МАНгарууд ойлгох уу? Одоогийн байдлаар бол бялуурчихсан, маанагтчихсан байна. Хаана хэнийгээ чихэх вэ? гээд ухаан алга.

  • Барга (July 21, 2016 12:54:18 pm )

    Зөв хэлэв. Энэ ялалт бол МАН-ын сайных биш,өөр ямарч сонголтгүй болсонтой холбоотой. АН даанч найгүй муу ажил ан,бусдын үгийг авахгүй бас дотроо нааж наачихсан хагархай шаазан шиг эмзэг юмнууд байлаа.одоо МАН энэ алдааг бүү давтаарай. МАН-ын ахмадууд жаахан хоёрдох эгнээнд байгаарай,бүү аархаад байгаарай

  • ганхуяг (July 21, 2016 1:11:29 pm )

    Талх 300 шдэ монголчуудаа

  • Саулеш (July 21, 2016 2:27:11 pm )

    Маш зөв хэлсэн байна.Гол нь мэдлэг боловсролтой байх

  • AmarsaihanИргэн (July 21, 2016 2:27:26 pm )

    Ганхуяг маш зөв хэлжээ. Дамаа залуучууд сайн л бодох хэрэгтэй.Намынхаа төлөө ажилласан хүн албан тушаал авах ёстой гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй.Үүнийг АН-ынхан буруу зуршил тогтоосон нь ард түмнийг ажиллах хөдөлмөрлөх биш ажилд ороод идэх гэсэн сэтгэлгээг бий болгосонд маш их харамсаж явдаг юм.
    АН хулх ажиллагааг байнга явуулдаг шигээ бусдыг тэгж хард харддаг. Энэ удаагийн сонголт бол яах аргагүй ард түмний чин хүсэлтээр хийгдсэн сонголт болсоныг хэн ч үгүйсгэж чадахгүй гэдгийг хатуу сана,

  • хуульч (July 21, 2016 2:57:15 pm )

    Үнэн үг хэлжээ ??? 1982ОНД МОНГОЛ УЛСАД БОЛСОН ШҮҮХ ЯАМДЫН САЙД НАРЫН УУЛЗАЛТЫН ҮЕД ….. НЭГ ГАДААД УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙД манай улсын шүүх яамны сайдаас ТА БУРХАНААС ЮМ ГУЙЖ ҮЗСЭН ҮҮ гэж асуусан гэдэг тэгээд нөгөө сайд “….БИ БОЛ ӨГЛӨӨ БОЛГОН БУРХАНААС манай шүүх яаманд өндөр боловсролтой,суурь хүмүүжилтэй, мэргэжилдээ үнэнч ухаалаг боловсон хүчинтэй болгож өгөөч ??? гэж …”гуйдаг гэсэн үг тэр үед ам тамжин яригдадаг байж билээ ???

  • AmarsaihanИргэн (July 21, 2016 3:14:31 pm )

    Талхны үнээ мэдэхгүй гэж шоолох хүн олон болжээ. Захын эрчүүдээс асуухад мэдэх хүн хэд байх бол.Энэ бичээд байгаа хэт мэдэмхийрэгчид бол өөрсдөө мэдэх үү

  • Anonymous (July 21, 2016 5:18:15 pm )

    Унэн уг хэлжээ ажлын сонголт хийхдээ мэргэжил мэдлэгтэй хунийг олж тавих хэрэгтэй. АН яасан гээч. Захирлы нь халаад нярав хийж бсан хунийг намын гээд захирлаар тавьж бсан шуу. Ажилтнууд нь ажил хийх сонирхолгуй болчихлоо л гэцгээж бсан 4 жилийн омно.

  • Anonymous (July 21, 2016 5:22:45 pm )

    АН ард тумний сонголтыг хундлээд дуугаа татаад ажлы нь хийлгэх хэрэгтэй. Луйвар орлоо энэ тэр гээд л ТВ -ээр яриад л бхаа болимоор бна

  • АМЖИЛТ (July 21, 2016 5:40:59 pm )

    сайн залуу санагддаг. МАН юм бол яагаад нэр нь гарахгүй байгаа юм бол. чиний хэлдэг түмэн зөв. гэхдээ үүнийг чинь тоохгүй бололтой. байнгын хорооны дарга, сайд нарын нэр дэвшилтээс харахад тодорхой байна. яана даа. өөрсдийгөө баатар гээд бодчихсон байх юм. болоогүй байна. зөвхөн эхлэж байна шүү дээ. амжилт хүсье.

  • Зочин (July 21, 2016 9:51:02 pm )

    ГАНХУЯГ ҮНЭХЭЭР ҮНЭН ХЭЛЖЭЭ. ЭРХ БАРЬЖ БАЙСАН АН-ЫНХАН АРЧААГҮЙ БАЙСАН УЧРААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛСОН ОЛОН ММЯНГАН ХҮН МАН-Д ИТГЭЖ САНАЛАА ӨГСӨН. ХАМГИЙН ГОЛ НЬ СӨРӨГ ХҮЧИН БОЛЖ ХАМГИЙН МУУГААР АДЛУУЛЖ, ХАВЧИГДАЖ ЯВСАН МАН АРАЙ УХААН СУУЖ ӨМНӨХӨӨСӨӨ ИЛҮҮ АЖИЛЛАХ БАЙХ ГЭЖ ОЛОНХИ НЬ ИТГЭСЭН ЮМ ШҮҮ.

  • Anonymous (July 22, 2016 6:25:51 am )

    Ганхуягииг ямар ч хамаагуи яамны саидаар тавибал овоо ажил хииж чадна шуу,МАН хаа хамаагуи Хумуусииг Сангии н,Барилгын саидаар тавьж баихаар Ганхуяг шиг хумуусииг тавьж болдоггуим баихдаа

  • Эрхэмсэг (July 23, 2016 7:32:46 pm )

    Ганхуягт албантушаал өгөхгүй болохоор бичсэн юм байна. Талхны үнэ мэдсэн бол Хүнсний үйлдвэрийн даргын бялуу хүртээе ах нь хэ хэ

  • Zochin.N (July 24, 2016 11:59:10 am )

    MAN d zoriylj zov sanaa helj bn . Demjij bn . Amjilt hvsiey.

  • James Washington DC (July 24, 2016 2:39:23 pm )

    Minii naiz Chuluunii huu chinii zob mash GOE helsen baina. Gadaad yamnii abto graaj.

  • Anonymous (July 27, 2016 8:53:41 am )

    M.Enkhboldod surgaali aildaj bj nodningiinh shig ium bolov doo

  • sodnom (July 27, 2016 1:48:17 pm )

    mash zuw bichjee.xarin tanai udirdlaga yyniig chini tooj yzex bolowuudaa.

antalya rent a car