Манай улс экспортоо тэлэх, төрөлжүүлэх зорилгоор Олон улсын Хөгжлийн агентлагаас 20 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо. Зээлийг Дэлхийн Банкны Гүйцэтгэх захирлуудын зөвлөл наадмын өмнө баталжээ.
Энэхүү хөнгөлөлттэй зээл нь Экспортыг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх юм. Экспортыг хөгжүүлэх төсөл нь Монголын уул уурхайгаас бусад салбарын жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжих бөгөөд тэдний экспортод гарах чадварыг дээшлүүлж, экспортын зах зээлд хүрэх боломжийг тэлэх юм. Төслийн хүрээнд сургалт зохион байгуулах, тэтгэлэг олгох, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн экспортод гаргах бараа бүтээгдэхүүнийг даатгах юм. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд төсөл дэмжлэг үзүүлэх бөгөөд Монгол улсын ажил эрхлэлт, бүтээмжийг дээшлүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж Дэлхийн банк үзэж байгаа аж.
“Экспортод нь уул уурхайн бүтээгдэхүүн давамгайлдаг Монгол улсын хувьд Экспортыг хөгжүүлэх төсөл нь экспортыг төрөлжүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ” гэж Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Жэймс Андерсон хэллээ. “Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг бэхжүүлэх нь Монголын хүн амын бага орлоготой хэсэгт сайн нөлөө үзүүлнэ” гэж тэрбээр нэмж хэллээ.
2015 оны дүнгээр Монголын экспортын 87 хувийг уул уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлж, харин ноолууран бүтээгдэхүүн таван хувийг эзэлжээ. Экспортыг төрөлжүүлснээр бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийт үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар зах зээлд шинэ оролцогчдыг бий болгох юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Vher Mongol (July 20, 2016 2:08:53 pm )
Yaandaa yaana ene Vher mongolchuud. Odoo 20 say dollar deegvvree bitvv Zawchaa orohn damjiggvi.
-
Жижи (July 20, 2016 4:04:25 pm )
Дахиад л зээлүү бид нар чинь юу л хийгээд байнадаа
-
Anonymous (July 20, 2016 6:16:05 pm )
MAN-n malnuud zeel avahgui zeel muuhai bid uursduu bolgono geed 4 jil giinaldan hutsaldaad baisan daa odoo yasan ve
-
Монголын жирийн иргэн (July 20, 2016 7:57:38 pm )
Засгийн газраа ч байгуулаагүй байхад юу гэж худлаа гүтгэж гүжирдээд байгаа юм?
-
-
Anonymous (July 20, 2016 6:48:18 pm )
ялгаа алга дахиад л зээл.дахиад л шинэ оффшорчид олигархиуд
-
zochin (July 20, 2016 8:09:20 pm )
haa bnaa urnuus gargaad ard tvmen dee uguud l bna demjeed bna gesen yu bolood bas dollar be ur we haana bna ter diwwaajin bvgd hudalchid burhad bvgd mongoloos daijijee
-
zochin (July 20, 2016 9:57:22 pm )
tiim shdee zasgiin gazaraa baiguulaagui bhd MAN er yamr hamaatai iin
-
Anonymous (July 20, 2016 11:41:09 pm )
20 hon say dollar uu. uneer yadmag yumaa
-
Ачу (July 21, 2016 5:19:34 am )
Зээл тавьж улс орныг өрөнд оруулж өтөнд идүүллээ бид ганц ногооны ч зээл авахгүй харин энэ гайтай өрийг дархын төлөө ажиллана гэсэн яалаа?!.Эргээд хархад шал худлаа сөрөг хүчиндээд байсан луйварчид юм биш биздээ таминь.Нэг л биш оргиод байх шиг.Ард түмэн минь сэрэмжлэхтүн!!”
-
Ачу (July 21, 2016 5:22:19 am )
Үнэндээ нэг авилгач юмуу хулгайч улс төрч нөхөр мал нядалгааны газар байгуулах гэж байгаа биздээ.Түүнээс арай л байна новш.
10 Comments