antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 19, 2016 22 comments

Аймгуудыг хэн хэн удирдах вэ?

нийтлэсэн Admin

map

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа юм. Түүнчлэн аймгийн засаг дарга нарын нэрс эхнээсээ тодорхой болж эхэлсэн байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэгт ажлаа хүлээж авсан өдрөө  Говьсүмбэр аймгийн засаг даргаар Г.Батсуурь,  Дорноговь аймгийн засаг даргаар Т.Энхтүвшин нарыг бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон билээ. Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар дараах хүмүүсийг засаг даргын албан тушаалд томилох асуудлыг хэлэлцсэн гэх мэдээлэл байна. Нэрсийг нь хүргэвэл:

Архангай – Ц.Мөнхнасан

Баян-Өлгий – А.Гиламхан

Баянхонгор – Г.Батжаргал

Дорнод – М.Бадамсүрэн

Орхон – Д.Батлуг

Өвөрхангай – Г.Ганболд

Өмнөговь – Н.Наранбаатар

Сэлэнгэ – Ш.Оргил

Увс – Д.Батсайхан

Ховд – Д.Галсандондог

Хөвсгөл – Л.Ганболд

Хэнтий – Н.Ганбямба

Төв – Батжаргал нарыг Засаг даргаар ажиллуулах нь зөв гэж үзсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • зочимхарин999 (July 19, 2016 9:35:32 am )

    Энхболд даргаа Дундговь аймгийн Засаг даргаар О.Бат-Эрдэнэ гэдэг хүнийг томилож өгүүлээч Өөр ЗД хийх хүн алга анхааралдаа аваараи

    • иргэн (July 19, 2016 9:55:21 am )

      Худалдааны газар олон жил ажилласан Дэжид гэгч болох юм биш үү.

    • зочин (July 21, 2016 9:56:52 pm )

      өөр хүн алга гэх нь юу юм. Ер нь Бат-Эрдэнэ аймгийн МАН хорооноос нэр дэвшиж байгаа бол дэмжигдэх нь дамжиггүй. Боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай удирдах албан тушаал хашиж байсан хүн дээ. Юу хийхийг нь гайхаад байгаа зарим хүмүүс хэрэгтэй зүйл юу хийж болохыг нь нутгаа гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр хэлж зөвлөж болох байлгүй дээ засаг даргадаа

  • said (July 19, 2016 11:09:55 am )

    Orhon aimag achaa zuugch grushik zaluu zasag darga boljee unen uruvdultei yumaa Dald oroochee

  • Бичээч (July 19, 2016 12:37:52 pm )

    АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн хожно. ҮР ДҮН нь ИЛ. МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдаа хагартлаа БАЯЖИНА. Зорилго нь ТЭР. АН хийхийг нь хийнэ. СУРСАН нь ТЭР. МАН аахилахыг нь аахилна. ЧАДАЛ нь тэр. САНАЖ ЯВ. МАН-ыхаан.

  • Жудаг (July 19, 2016 12:55:30 pm )

    Дундговь Дэжидийг томилж онигоо болов доо

  • Гал (July 19, 2016 4:35:51 pm )

    Өөр хүн байлгүй яахав дээ.наад хүн чинь манай аймгийн одоо байгаа байдлыг сайжруулахад ер нь яах бол.Тоо физикийн хүн билүү. Ер нь УИХ -ын гишүүнтэйгээ хэл амаа ололцдог,овсгоотой,намын эрх ашгаас ард түмний эрх ашгийг урьд нь тавьдаг хүн байх ёстой л доо.Тэр Амарсанааг авчирвал яасийм.Ж.Адъяа,Ц.Ганхүү,С.Сүхбаатар,түүнээс гадна тэр бие даагч нар гээд нутагтаа хайртай хүмүүсийг тавьж шалгая л даа дараагийн замынх нь шанг татаж өгье л дөө

    • зочин (July 21, 2016 9:50:26 pm )

      Сонгуульд гар бие, сэтгэл нийлэн оролцож ялалт байгуулсан хүмүүс л хэн нэгэндээ итгэл үзүүлэх нь тодорхой. Аймагт ажиллаж амьдардаг хүн байх нь зөв. Юу гэж бие даагчийг засаг болгох вэ дээ. МАН аймагт хангалттай чадварлаг боловсон хүчинтэй улс төрийн ууган хүчин.

  • зочин (July 19, 2016 5:45:36 pm )

    Өмнөговь аймагт хуучин ажиллаж байсан Сумаагийн Эрдэнэбатыг засаг даргаар томилох нь зон олны сэтгэлд мөн түүний туршлагыг ашиглах нь зөв

  • Anonymous (July 19, 2016 6:27:14 pm )

    дарханд с.насанбат боллоо

  • зочин (July 19, 2016 6:50:46 pm )

    Орхон аймагт Пүрэвлхагваас өөр засаг хийчихмээр зангарагтай хүн одоогийн МАН-д байхгүй дээ? Батлут чав чиг чадваргүй хутган үймүүлэгч дээ?Нам нэрээ бодох байлгүй дээ?

  • сонгогч 25 (July 19, 2016 9:23:55 pm )

    Дунд говьд одоогоор засаг даргад тохирох хүн Ц.Ганхүү л байх шив дээ наад хүн чинь дээр доор янз бүрийн ажил хийж байсан хэнтэй юү ярьж яаж ажиллахаа хэнээр ч заалгахгүй бүрэн чадна адаглаад төрийн ордонд төөрчихгүй ажил амжуулаад байх хүн гэж боддог юм. энэ хүнийг л дэмжээрээ дээ нутгийн ард иргэд минь юуны чинь Дэжид Төрбат тараа таниулсан новшнууд байхгүй юү?

  • сонгогч (July 19, 2016 9:35:39 pm )

    Зах зээлийн коллеж төгссөн ерөнхий сайд маань сэлэнгэд тмс төгссөн хүүхдийг засаг даргаар тавих юм да

  • ТӨГСӨӨ (July 19, 2016 9:38:28 pm )

    Xoвдын засаг даргаар Галсандондогийг томилж болохгүй шүү дээ. Фракц нь дандаа мэдлэг боловсролгүй хүмүүс байдаг юм

  • iiiiiiiiiiiii (July 20, 2016 6:12:23 am )

    mungutei ni boloh baih duu

  • зочин (July 20, 2016 10:52:32 am )

    МАН-ын удирдах зөвлөл Ховд аймгийн засаг даргаар Д.Галсандондогийг зүтгүүлснээр Ховд аймагт АН-ын засаг байгуулагдах боломж бүрдлээ.АН-ханд ялалт удахгүй ирнэ баяр хүргэе.МАН хан ухаантай шүү бас нэг аймагт болов бидэнд боломж олгож байгаад баярлалаа. Одоо бид хэнийгээ дарга болгохоо хэлэлцье.

  • Anonymous (July 21, 2016 9:24:08 am )

    HOBD Galsandondog bolobsoroltoi sain menejer zasag darga sain hiine.

  • songogch (July 21, 2016 3:44:52 pm )

    yalsan namiin darga zasag darga boldog ch Orhon aimgii zasag dargaar Batlut l bish shyy .
    yyniig bid hyseegyi shyy. medleg bolovsrol zan aash bishee

  • songogch (July 21, 2016 3:46:27 pm )

    yalsan namiin darga zasag darga boldog ch Orhon aimgii zasag dargaar Batlut l bish shyy .
    yyniig bid hyseegyi shyy. medleg bolovsrol zan aash bishee.

  • зорро (July 21, 2016 7:53:07 pm )

    дундговь алга гээд байсан юун дэжид төрөө мөрөө вэ өөрөөр сэтгэдэг болоосой.аймаг маань дагуул аймаг болох дээрээ тулаад байгаа шүү.өнгөрсөн 4 жилд юу нэмэгдсэн юм олон жил болоод очиход хэдэн навтгар байшингууд тэр нь хэнийх гэхээр захиргаа татвар халамж банкны ажилтангуудын хувийн байшин гэнэ чааваас хайран сайхан газар хайран сайхан хөгжил дорвитой сэтгэчих хүн алга уу

    • зочин (July 21, 2016 9:59:56 pm )

      Тийм шүү өнгөрсөн 2 жил юу аймагт шинээр нэмэгдсэн бэ АН-ыхан. Өмнөх 4 жилд ажиллаж байсан хүмүүсийн эхлүүлсэн 1-2 барилгын ажил үе шаттай хийгдсэн урт хугацааны санхүүжилтийнхээ эцэст дууссан. Өөр өөр юу байна вэ

  • зочин (July 21, 2016 9:45:10 pm )

    Дундговь аймгийн засаг даргыг аймгийн ИТХ-д олонхи болсон МАН-аас нэр дэвшүүлнэ шүү дээ. Юун Дэжид, Төрөө мөрөөдчихсөн өөрсдийгөө бичээд байгаа юм уу. Аймаг орон нутагт хангалттай боловсон хүчин бий. Аймгийн МАН хороо нэр дэвшүүлэх нь болох нь тодорхой.

antalya rent a car