antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 18, 2016 5 comments

Солонгост гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ

нийтлэсэн Admin

skl000805

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн айлчлалын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотноо Байгалийн түүхийн музейн барилга барих, Мэдээлэл технологийн хамтарсан коллеж байгуулах, цаашид инженер техникийн мэргэжилтнүүдийг БНСУ-д тодорхой үе шаттайгаар бэлтгэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр тохирлоо. Айлчлалын хүрээнд хоёр тал хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан тухай өмнө өгүүлсэн. Эдгээрийг тодруулбал, БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-гийн 19.6 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр “Ухаалаг боловсрол” төслийг хэрэгжүүлэх зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Төслийн хүрээнд Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад смарт анги байгуулах, сургалтын арга зүйг сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр хичээл заах, багш нарыг чадваржуулах зэрэг олон төсөл хэрэгжих юм. EDCF сангийн 25 сая ам.долларын зээлээр “Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн 2 дугаар шатыг хэрэгжүүлэхээр болж, зээлийн хэлэлцээрт талууд гарын үсэг зурлаа.

Дээрх төслийн хүрээнд Монгол Улс хот хоорондын тээвэрт зориулж том оврын 200 автобус авч ашиглана. (Төслийн эхний шат амжилттай хэрэгжиж АСЕМ-д зориулан эхний ээлжинд манай улс шинээр 43 автобусыг БНСУ-ын “Эксим” банкны хөнгөлөлттэй зээлээр аван зочид төлөөлөгчдөд үйлчилж байна.) Төсөл хэрэгжсэнээр манай хот хоорондын тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна автобусны засвар үйлчилгээ, тээврийн чиглэлийг боловсронгуй болгох зэрэг чиглэлд дэвшил гарах юм.Соёлын салбарт хамтран ажиллах, цөлжилттэй тэмцэх болон эрчим хүч, эрүүл мэнд, мэдээлэл технологийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Хоёр орны хамтын ажиллагаанд шинэ салбар төслүүд нэмсэн дээрх баримт бичгүүд нь цаашид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өргөн боломж олгох юм.Агаарын харилцааны салбарын хамтын ажиллагааны хүрээнд  Улаанбаатар-Пүсаны чиглэлд энэ оны зургадугаар сараас эхлэн байнгын нислэг эхэлжээ. Ингэснээр хоёр орны иргэдийн зорчих урсгалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдолтой аж.   Түүнчлэн соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Солонгосын Засгийн газрын тэтгэлгээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх, манай иргэдийн БНСУ-д зорчих нөхцлийг улам хөнгөвчлөх, гэрээгээр ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх талаар БНСУ-ын Засгийн газрын зүгээс цаашид ч анхаарч, дэмжлэг үзүүлэхийг монголын тал хүсэлт болголоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • zochin (July 18, 2016 7:43:25 pm )

    eh orond n’ ajlyn bair bui bolgoj chadahgui bolohoro gadagshn’ zarts bolgoj yavuulah arga haih umda

  • иргэн (July 19, 2016 1:04:29 am )

    Mongold ajillah huch baihgui baina shuu .ta mini bodooroi

  • Gambaa (July 19, 2016 9:56:38 am )

    Gadagshaa garj ajil hiisen deer. Arai amar taiwan yadaj tsagtaa tsalin mongoo awan. Demjij bna

  • Zochin (July 19, 2016 11:33:13 am )

    Gereegeer yavah neg ni yavj l baig l dee yavj ar gert bolon mgl orond $ l orj irne shuu dee bas ajil medehgui olon zaluuchuud uuriin bier yum uzej ajil hiij surna shuu dee bi l huvidaa demjij bna

  • etugen (July 20, 2016 8:44:17 pm )

    yagaad ingeed bgan be.ali boloh eh orond n ajiluulahbtedniig ajliin bairtai bolgoh yum surgah heregtei shu de.orond hyatadaas baahan ajilchin avchiraad ted nart zarim ohid huuhnuud n biyee uneleed ger bul salalt n mash ih iim mayagaar yavahgui shde.Ene bol zasgiin gazar hariutslagaas zugataj bgaagin shinj

antalya rent a car