antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 17, 2016 10 comments

АСЕМ-ын төлөөлөгчид Монголд 8-10 сая ам.долларын  урсгалыг дагуулж иржээ

нийтлэсэн Admin

28242116311_76943369b8_k-1-800x445

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөсөнтэй холбогдуулан Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн уг арга хэмжээг дүгнэж, уулзалтын үр дүн, Монгол Улсад  үлдэж буй бодит үр ашиг, ач холбогдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ази-Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөл байгуулагдсанаас хойш жил гаруйн хугацаанд өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийг байрлуулах хотхон байгуулах, зочид буудлуудыг чадавхжуулах, хот тохижуулах, мэргэжилтэй ажилчид болон сайн дурын ажилтнуудыг бэлтгэх зэрэг олон чухал ажил хийгдсэнийг сайд Л.Пүрэвсүрэн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтын хүрээнд 4400 хүнийг мэргэшүүлсэн сургалтад хамруулснаас үйлчилгээний чиглэлээр 620 хүн, зочид буудлын менежментийн чиглэлээр БНСУ-д 15 хүн, хурлын менежерээр 50 хүнийг гадаадад сургасан байна. Мөн олон улсын хурлын орчуулагчаар Энэтхэгт 14, Европын холбооны зардлаар 6 хүнийг мэргэжлийн түвшинд бэлтгэж, сайн дурын 1100 гаруй оюутан залуусыг сургалтад хамруулжээ. Түүнчлэн  аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, тагнуулын 500 орчим хүнийг сургаж бэлтгэсэн байна.

АСЕМ-ын уулзалтад зориулж улсын төвсөөс 2014, 2015 онд тодорхой хөрөнгө батлаагүй, харин 2016 онд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ хөрөнгийг уулзалт зохион байгуулах байр танхим, зочид төлөөлөгчийн унаа, хот тохижилт, дэд бүтэц, аюулгүй байдлын хамгаалалтад ашиглагдах автомашин, тоног төхөөрөмж зэрэгт зарцуулснаа мэдээллээ.

АСЕМ-ын төлөөлөгчдийн нислэг, зочид буудал, бүтээгдэхүүн ханган нийлүүлэлт, үйлчилгээ зэргээс Монголд үлдэх эдийн засгийн ач холбогдлыг одоогоор 8-10 сая ам.доллар хэмээн тоймлоод байгаа бөгөөд удахгүй нарийвчилсан тооцоо гаргах аж.

Түүнчлэн АСЕМ-ыг амжилттай зохиосноор улс орныхоо нэр хүндийг дэлхийн түвшинд өргөөд зогсохгүй энэ бүх бэлтгэл ажлын хүрээнд хийгдсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хүний нөөц, мэдлэг туршлага зөвхөн Монгол Улсад үлдэж, дараа дараагийн олон улсын арга хэмжээг зохион байгуулах хөрс суурь болж буй нь мөнгөн дүнгээр илэрхийлж боломгүй ач холбогдолтой болохыг сайд Л.Пүрэвсүрэн мэдээлэлдээ онцоллоо.

Гадаад хэргийн сайд мэдээллийнхээ төгсгөлд АСЕМ-ын уулзалтын зохион байгуулалтад ойролцоогоор 12 мянга гаруй хүн гар бие оролцсон, тэдгээр төрийн албаныхан, сайн дурынхан, төрийн бус байгууллагынхан, бүтээгдэхүүнээрээ туслалцаа үзүүлсэн үндэсний үйлдвэрлэгч компаниуд, үүрэн холбооны операторууд, хандивлагчид, хувийн хэвшлийнхэнд болон бодит мэдээллийг шуурхай түгээж, улс орноо сурталчилсан хэвлэл мэдээллийнхэн гээд хувь нэмэр оруулсан бүх хүнд талархал илэрхийллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • mongol (July 17, 2016 1:53:41 pm )

    12 myangan hun 3 say ard tumen hoyoriin hoorond mash ikh yalgaa baigaa.Surtei goy jum ju bolson jum be,ITB berlin geed uzesgelend 10 ter bum zaraad eronhiilogch ju hiiv,odoo zugeer yarij bui ni 21 ter bum shuu dee.ASEM iig dagaad juulchin irne gedeg teneg baikh uu

  • зочин (July 17, 2016 3:59:37 pm )

    Оюун хоролыг сайд болгож МАН ынхаа нэрийг бүү баллаарай да

  • Anonymous (July 17, 2016 10:26:05 pm )

    АСЕМ д цэргүүд оролцоогүй юм үү

  • ган (July 18, 2016 7:31:53 am )

    АСЕМ -ын хурал Монгол улсад гай болоогүй. Ямарч байсан улсынхаа нүүрийг улайлгахгүй аваад гарлаа. Түүнээс гадна энэ үйл ажиллагааны явцад олон залуус орлого олж, мэдлэг, туршилга үлдээж авлаа. Өөрсдөө гар хөдөлгөхгүй, ямарч юмыг хараар будаж явдаг хүмүүсээс ард түмэн залхаж, зайгаа авсан сонголт хийсэн шүү.

  • сайнаа (July 18, 2016 11:39:55 am )

    АСЕМ-ын үйл ажиллагаанд урлаг, спортынхон бас их чухал үүрэг гүйцэгэсэн гэж бодож байна. Ер нь монголын нүүрийг гадаадынханд бахархуулдаг ганц юм бол монгол урлаг гэж би боддог.

  • Anonymous (July 18, 2016 10:46:02 pm )

    ХУМУУС АЯГУЙ ДУТУУ ОЙЛГОСОН БАЙНА!!!!! АСЕМ- ын ГАНЦХАН НИСЭХИЙН АЖИЛД Л 21 ТЭРБУМ ТЕГРЕГ, ГОЕ ГАНГАН МАШИН АВСАН ВИЛЛА ОЛНЫГ БАРЬСАН ГЭЭД АРДЧИЛСАН НАМЫХАН 600.0 ТЭРБУМ ТЕГРЕГ ХУВААЖ ИДЭЦГЭЭСЭЭН!!!!! АРД ТУМЭН УНЭНИЙГ Л СОНСОХ ЕСТОЙ!!!!! ГЭТЭЛ ХЯТАД 5.0 САЯ АМ ДОЛЛАР Л ЧЕЛЕЕЛЕВ!!! 300 САЯ ДОЛЛАР ЗАРЦУУЛСАН ГЭСЭН УГ!!!!!

  • Anonymous (July 18, 2016 11:05:27 pm )

    MAN hurdan zasgaa bguulaachee.Amralt naadam heterlee. dollariin hansh arai bna. Saiduudad nuguu l luivarchidaa tavibal hol yavahgui. Ene heden hunees uur hun bdaggui yum uu. Ene ner yavaad bgaa humuus chin arai l bna shuu.

  • Батитгэл (July 19, 2016 5:08:30 am )

    Чойжилсүрэнг сайдаар сонгох юу л болдоо “ЧОНОНД ХОНИО ХАДГАЛУУЛАХ ” гэсэнтэй
    тун ойролцоо очих болов уу МАН -ынхаан Өөр гадаад дотоодод төгссөн банк санхүүг аваад явчих чадвартай залуучууд зөндөө шүү дээ Монгол оронд дараагийн “ОФФШОРЧ”бэлтгэх хэрэг байна уу ,М.Энхболд даргаа .Хувийн хэвшлийн хүн хувийн хэвшлээ л хөгжүүлбэл Монгол улсад нөөлөгтэй бишүү ард түмэн минь

  • Иргэн (July 19, 2016 9:32:24 am )

    кккк Эрдэнэбат минь идүүлчихэлгүй хураагаад авчих.

  • Иргэн (July 19, 2016 9:33:13 am )

    Бас яахав боломжийн харагдсан шүү.

antalya rent a car