antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 16, 2016 1 comment

Амь үрэгдсэн 84 хүний 10 нь хүүхэд болон өсвөр насныхан байжээ

нийтлэсэн Admin

 hald

2016 оны 14-нөөс 15-нд шилжих шөнө Францын Ницца хотод үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас энгийн номхон 84 хүн амь насаа алдаж, цаашид хүндээр гэмтсэн иргэдийн амь нас эрсдэлтэй байгаа мэдээ албан ёсоор цацагдсаар байна. Энэ уй гашуутай холбогдуулан Франц Улсын Ерөнхийлөгч Ф.Олланд 7 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдийг “Үндэсний гашуудлын өдөр” болгон зарласан зарлиг гаргажээ. Гашуудлын хугацаа 7 дугаар сарын 18-ны өдрийг дуустал байх юм байна.

Сүүлийн албан ёсны мэдээгээр амь үрэгдсэн 84, тэдгээрээс 10 нь хүүхэд болон өсвөр насныхан, 202 хүнд бэртсэн хүмүүсээс 52 хүн маш эрсдэлтэй байна гэжээ.

Гэмт этгээд нь Mohamed Lahouaiej Bouhlel, 31 настай, тунис гаралтай, террорист халдлагатай холбоотой байж болох талаар францын тусгай албаныханд ямар нэгэн бүртгэлд ороогүй нэгэн байжээ.

Франц Улсад амьдарч байгаа монгол иргэдын дундаас гэмт хэргийн газар орон дээр байсан мэдээлэл бүртгэгдээгүй байна.

Эх сурвалж: Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (July 16, 2016 11:47:16 am )

    Дэлхийн 3-р дайн аль хэдийнэ эхэлчилсэн – терроризм нэртэйгээр бид мэднэ. Энэ дайн улс үндэстнүүд өөрийн байгалийн баялгийг өөрсдөө ашиглах эрхийн төлөө тэмцлээс үүдэлтэй юм. Түүнийг төөрөгдөдүүлэх зорилгоор соёл заншил ба шашин шүтлэгийг зүй бус хэмээн нэг орон дангаар шийдэж дайтсан эхлэлтэй болой. “Терроризмтай тэмцэх дайн” явагдаж байгаа улс орнуудыг шинжээд үзвэл дандаа газрын тос, зэвсэг ба хүнд үйлдвэрийн түүхий эд болох байгалийн баялагтай орнууд байна. Афганистанд НҮБ-ын цэнхэр дуудлгатнууд барууны корпорациудын баялаг ачсан цувааг хамгаалж нутгаас гаргаж өгдөг сурагтай. “Террорист” хэмээх бүртгэлгүй энгийн иргэд улам олноор оролцох нь партизаны практик болж байна даа. Харамсалтай энгийн хүмүүсээ хамтад нь эрсдүүлээд байх юм.

antalya rent a car