antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 13, 2016 7 comments

Ц. Элбэгдорж: Дор бүрнээ хичээн зүтгэцгээе

нийтлэсэн Admin

naadam 1_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг хүргэж байна. Тэрбээр “Эртний түүхтэй Монгол төрийн их баяр наадам маань ёслол төгөлдөр сайхан болж, бахархлыг бадраан, золбоо хийморийг өргөлөө. Эр бяр тэгширсэн хүчтэн, ур ухаан бүрдсэн харваач, эрдэм билгүүн жагссан олон уяач шинээр тодрон гарлаа. Цэнгэл баярын тэргүүнд заларсан Та бүхэндээ баяр хүргэж, сайн бүхнийг хүсэн ерөөе.

Монгол наадам – Монгол үндэстний агуу их түүхийг сануулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө эрхэмлэн дээдэлж, улам ихийг хийж бүтээх урам зоригийг хайрлалаа. Монгол наадмаас монгол соёл хичнээн утга төгөлдөр, агуулга гүнзгий вэ гэдгийг баясан харлаа. Эрдэм ухаан, эв нэгдэл, эр чадлын чуулган болсон Монгол наадам – Монгол соёлыг бүтээсэн үндэстэн агуу түүхтэй шигээ агуу ирээдүйтэй билээ. 

Ирээдүйн сайн сайхныг цогцлоохын төлөө шударга ёс, эвийн хүчийг эрхэмлэн, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ухамсарлаж дор бүрнээ хичээн зүтгэцгээе.

Монгол түмний түүх соёл, цэнгэл жаргалын манлай үндэсний их баяр наадам маань үеийн үед улам өргөн дэлгэр болж байхын өлзийтэй ерөөл өргөн энэ жилийн наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Төр улс минь түвшин гэгээн, түмэн олон минь амгалан жаргалтай байг ээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Узмэрч (July 14, 2016 10:24:46 am )

    60 хурч ухаан ороод 61 хурээд ухдэг

  • Anonymous (July 15, 2016 4:14:33 pm )

    Элбэгдорж оо ч битгий шаа оор юу гэж шаамаар Байна алуурчин пиздаа!!!!!!!

  • Anonymous (July 15, 2016 4:15:09 pm )

    Эби естой тэнэг лалар !

  • зочин (July 18, 2016 1:38:50 pm )

    Асемыг маш сайхан зохион байгууллалттай хийлээ. Ерөнхийлөгч Элбэгдоржид баяр хүргэх хэрэгтэй гэж үзэж бна. Төлөөлөгчидтэй ямар сайхан дотно уулзаж яриа үүсгэж байнаа. Төрийн тэргүүнүүд Элбэгдоржтой уулзан ярилцаж байгаа төрх, М. Энхболдтой уулзаж ярилцаж байгааг харицуулж үзэхэд тэнгэр газар шиг харагдаж бна. Энхболд дарга дипломат ёс гэдгийг мэдэхгүй хүн бололтой. Хүрлийсэн царай, бүлтийсэн нүд гаргаад хүйтэн царайлан хүн угтах юмдаа.Тэр ноён яаж угтнам бид тийм хариу барина гэр ардын элч кинон дээр гардаг даа.Хэл мэддэггүй хүн ямар гутамшигийг харуулах шиг боллоо.

  • зочин (July 18, 2016 10:04:10 pm )

    Эби тэнэг лалар гэж бичсэн хүн лав эрүүл биш байх хөөрхий. Дэлхийд Монголын нэрийг гаргаад , олон улсын төрийн тэргүүнүүд үнэлээд байхад яан бүрээр дуудаад байдаг лав эрүүл бишдэг шүү.Монголыг сайн байлаа гэхэд тэр хүн Монгол бол мөн өөрийг нь хэлж байгаа шүүдээ. Гэтэл үгүй би тэнэг гээд байх юм. ХөөрхиЙДӨӨ монголд ийм хүмүүс ихэдвэл хэцүүдэх байхдаа.

  • зочин (July 18, 2016 10:09:38 pm )

    Энхболд даргаа хэл сураа.Хүнтэй эелдэг харьцаж хүнийг өөртөө татаж , нүүрэмгий байж гадаадын хүмүүстэй харьцана шүүдээ. Хүрлийгээд нүүрэндээ ямарч баяр баясгалангүй хэлмэрч рүүгээ байн байн хараад байх мэдлэггүй хүний шинж төрх харагдаад байна шүү.

  • Иргэн (July 19, 2016 9:36:22 am )

    За за хүнийг ингэж муухай хэлж болохгүй ш дээ тэнэгээ.

antalya rent a car