Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өчигдөр болсон юм. Буриад сурын харваанд 220 харваач цэц мэргэнээ сорьсон юм. Баяр наадмын хүүхдийн сурын харваа өнөөдөр болно. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.