antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 8, 2016 33 comments

Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар тамга хүлээлгэж өглөө

нийтлэсэн Admin

13646648_1135712769835409_477647417_o_700

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нар  Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад тамгыг нь гардуулж өглөө. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар батлагдсаныхаа дараа хэлсэн үгэндээ “Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс орон маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол Ардын Намаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно гэлээ.

Мөн Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана хэмээсэн юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Зочин (July 08, 2016 4:08:05 pm )

    МАН-д итгэж байгаа шүү.

  • Жижи (July 08, 2016 4:21:10 pm )

    НАМ д итгэж болохгүй өөртөө итгэж амьдарцгаа

  • Амар (July 08, 2016 4:22:19 pm )

    Амжилт хүсье, сайн ажиллах, залуу хүний хурдан сэтгэх чадвар, шударга, тооцоололтой сайн хөтөлбөр, нийт ард түмэн Монгол улсын төлөө ургашаа Та болон МАН-ын та бүхэн чадна.

  • ЦЭЦЭГ (July 08, 2016 4:24:53 pm )

    Шашины хүмүүст итгээд хэрэггүй өөртөй итгэ төрд орсон савдагуудыг хөөж гаргачихаад нэг амарахсан

  • Сүхболд (July 08, 2016 4:45:40 pm )

    Баярцогтыг одоо шорон луу илгээх хэрэгтэй.

  • Зочин (July 08, 2016 5:01:43 pm )

    Баярцогт Сайханбилиг нар очих газар аа мэдэж байгаа байлгүй

  • deer chin ard tumen (July 08, 2016 6:31:51 pm )

    Odoo eznii alba eeljtei shuu dee.Sbileg,Btsogt ger buliin naizuud tusviin mungu,yaduu ardaaraa ih tohuu hiilee.Shalgah heregtei.Harin gadgash yavahiig ni tudgelzuuleh heregtei.

  • Zochin (July 08, 2016 7:18:05 pm )

    Baerstogt mash sain uls turch ene turd heregtei unudur unasan ch margash ahiad bosoj ireh chadaltai medlegtei hvn selenged mash olon sanal avsan taniig demjij bn

  • Зочин Эр хүн (July 08, 2016 8:50:43 pm )

    АН-ын авилгачдад очих газрыг нь заагаад өгөөч. Нэг худаг руу шинэ зам тавьсан уу хөөрхий амьтадыг сэгсчээд хаячихав ха ха ха

  • Sui ShuJan -d (July 08, 2016 9:37:44 pm )

    ene Saihanbilegiin baij baigaa tsaraig ni harchihaarai. Hamgiin muu said. bur hamgiin muu. gonginood heruul hiigeed muu er.

  • Anonymous (July 08, 2016 10:52:45 pm )

    Za ta nar oorsdiigoo l hichee

  • Coнгогчиргэн (July 09, 2016 1:08:23 am )

    Монгол ардын намд итгэж сонгосон . Үнэхээр ондоо сонголт байсангүй.б е даагч хүн намын сайхан залуучуудад хичнээн санал өгсөн ч гарах боло жгүй тийм хууль үйлчилж байгаа болохоор ман д санал өглөө.итгэлээ.сайн хүчтэй засаглалыг ард түмэн хүсэж байна шүү.

  • zochin (July 09, 2016 9:20:08 am )

    saikhnaa shoron ruu,bayraa buudal ruu

  • хуягаа (July 09, 2016 2:15:01 pm )

    Монголыг минь хорлосон гайнууд салж амарлаа.одоо америк явж их юм сурч ирээд ирэх сонгуулиар ахиад л эх орныг минь хорлох гэх байх даа .

  • Хөвсгөл (July 09, 2016 4:04:45 pm )

    Ч.Сайханбилэг,С. Баярцогтод амжилт …..

  • монгол (July 10, 2016 9:09:35 am )

    Офшор Баярцогт хуужаа монголоос зайлах цаг болсон

    • Зочин (July 19, 2016 12:20:11 pm )

      Ман-д офшорчууд зөндөө байгаа

  • zocnin (July 10, 2016 10:40:19 am )

    za bayar hurgej amjilt husej bn manangiin turiivch negtei nuhduudees salaarai ted mash hestuu bh gadaadad hurungu nuusaan offshortonguudaas munguu avch ulsiinhaa uriig darah heregtei hoid urd 2 hursnuusuu turshilga sudal buu ai unen yalna shuu herev iim humuusees salj chadagui bol tur zasag tsevershihguiee bayar sugar badamjunai altanhuag erdenee bathuu bat erdene su batbold za tegeed har dansnii humuus tednii talaar sain shalga saya atg iin darga bolson enhjargal nart husej bnaa

  • Gomoo xujaa bayartsogt (July 10, 2016 11:34:25 am )

    Naad muu hoer chin hulgai hiisen mongoo awaad Mongoloos udahgvi tsugtah gej bga. ATG bnuuuuu??????

  • Anonymous (July 10, 2016 11:46:04 am )

    Шоронд байх ёстой хүмүүсийг яаралттай шоронд нь хийх ёстой шүү МАН ынхаан

  • чогсом (July 10, 2016 3:05:07 pm )

    элбэгдорж саиханбилэг баярцогт мэтииг бултуулаад баттулга алтанхуяг гансүх мэтүүдииг шорон явуул гэж зааварлах биз. харж л баия.

  • Anonymous (July 10, 2016 3:05:25 pm )

    BAYARZOGT SAIHANBILEG GESEN HULGAIC HUIVALDAGC LALAR LUIVARCHHIN GADNII HOL BOLSDON URVAGCIDIIG SHOROND HII MONGOLIIN ERH ASHIG MONGOLIIN ARD TUMEN SHAARDAJ BAINA

  • Зочин (July 10, 2016 7:09:57 pm )

    Монгол улсыг өр зээлнээс гаргах, эдийн засгийг өсгөх, төгрөгийн ханшийг чангалж долларын ханшийг бууруулах нь МАН-ын үүрэгт ажил.

    • Зочин (July 19, 2016 12:23:57 pm )

      Өр зээл ,долларын ханш яах вэ,тэрэнтээ гомдлоод хамаг цагаа авчихна,амласанаа биелүүл сайхан жаргамаар байна би 4 хүүхэдтэй байр өгнө гэсэн болохоор нь МАН-г сонгочихсон юмаа

  • zochin (July 11, 2016 2:10:36 am )

    их өрөөнөөс ангижарч, эдийн засгаа сэргээж ядарсан ард түмнээ хөл дээр босгох их үүрэг та бүгдэд хүлээлгэсэн шүү

  • ЭЭЖ ААВУУДААС САНАЛ (July 12, 2016 12:12:32 pm )

    АХМАДУУДЫНХАА ТЭТГЭВЭРИЙГ НЭМНЭ ГЭЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАСАН БАЙГАА ШҮҮ ОДОО 10-Р САРЫН 1-НД АХМАДЫН БАЯРААР НЬ НЭМЧИХВЭЛ ОЛОН АХМАДУУД ХЯЗГААРГҮЙ ИХ БАЯРЛАНА ШҮҮ, МАШ ОЛОН АХМАДУУД МАН-Д ИТГЭЖ САНАЛАА ӨГСӨН БАЙГАА ТЭДНИЙХЭЭ САЙХАН ИТГЭЛИЙГ БИТГИЙ МАРТААРАЙ ДАА. 80 НАСНААС ДЭЭШХИ АХМАДУУДАД САР БҮР ХИШГИЙН МӨНГӨ ӨГНӨ ГЭСЭН БАЙГАА. АМЛАЛТАА БИТГИЙ МАРТААРАЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ

    • Зочин (July 19, 2016 12:35:40 pm )

      Сайхан сайхан амлалт зөндөө байгаа,мөнгө байхгүй,зөндөө өртөй гэж ам бүү таглаарай,энийгээ мэдэж байж та нар санал авсан,гэр хороололын амины орон суууцыг ипотекийн зээлд хамруулах,цахилгааны шөний тарифыг тэглэх ,,албан татварыг 1 хувьд болгох,,хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах ,цалин нэмнэ,тэтгэвэр нэмнэ,гэсэн амлалтаа дариухан хэрэгжүүлээрэй.Буушуухан ажлаа аваад ажлаа эхэл та нартаа амжилт хүсье

  • зочинЭМЧ (July 12, 2016 2:53:12 pm )

    МАН МАНДУУЛНАА. АЖНАЙ БАТ-ЭРДДЭНЭ ӨМНӨГОВИЙН ЗАСАГ ДАРГА БАДРАА 2 ӨМНӨГОВИОР ТОГЛОЖ ДУУССАН. ЭНЭ 2 ЛУЙВАРЧИНГ ШОРОНД ХИЙЖ ИДСЭН УУСАН БҮГДИЙГ НЬ ХУРААЖ ГОВИЙН МАЛЧДАД ГҮНИЙ ХУДАГ ГАРГАЖ БУЯН БОЛООРОЙ ГЭЖ АРДЫН НАМЫХАНДАА УРИАЛЖ БАЙНА. БИ 25 ЖИЛ СУМАНД ЭМЧ ХИЙЖ БАЙГАА ХҮН.ГОВИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮ БАЙГАА ШҮҮ.СОНГОГДСОН ЭНХБОЛД АМАРЗАЯА 2 ДҮҮ МИНЬ ТЭМЦЭЭРЭЙ ГОВИЙХНЫГОО ХАРЖ ХАНДААРАЙ.

  • zolboo (July 15, 2016 11:59:14 am )

    Tamgiig buun urtei ugsun uu, Tsagiin saihand uch tuchneen dollartai zasguud soliltsdog bj bilee.

  • Зочин (July 16, 2016 8:01:32 pm )

    МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргана, эдийн засгийг өсгөнө, төгрөгийн ханшийг чангалж, ам.долларын ханшийг бууруулж, гадаадад төлөх өр зээлийг тэглэнэ гэж тусгаж амлаж сонгуулаар гарч ирсэн. Тиймээс МАН-ын засгийн газар монгол улсыг эдийн засгийн хямралаас гаргаж, эдийн засгийг сэргээж, төгрөгийн ханшийг чангалж, долларын ханшийг бууруулж, гадаадад төлөх өрийг төлөх нь МАН-ын засгийн газрын үүрэг хариуцлага гэдгийг хэлье.

  • иргэн (July 17, 2016 10:44:13 pm )

    Hiliin horig hurdan tavi

  • nuuts (July 19, 2016 6:11:14 am )

    Ан-алдаа Сайханбилэгээ ерөнхий сайд болгосон нь том алдаа Амаржаргалыгаа дэмжиж ажиллаач

  • zochin (July 20, 2016 5:17:21 am )

    sugselzuuruudees hariutslaga toots

antalya rent a car