antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 7, 2016 4 comments

Төрийн соёрхолт Н.Наранбаатар: Ер нь сүр дуулиан болголоо гээд сайхан наадам болно гэсэн үг биш

нийтлэсэн Admin

3df20f_2_x678

Энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагааг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулж байгаа билээ. Тэрчлэн өгөгдөлтэйн найруулагч гэгддэг түүний гараас сонин содон зүйл гарах байх гэсэн хүлээлт давамгайлж байгаа гэхэд болно. Тэгвэл тэр өөрийнхөө найруулж байгаа баяр наадмын нээлт хаалтын талаар хэлэхдээ “Ер нь  сүр дуулиан болголоо гээд сайхан наадам болно гэсэн үг биш. Өчнөөн зардал мөнгө гаргаад үр дүнгүй болох тохиолдол бий. Монгол түмнийхээ соёл уламжлалыг харуулах зорилготой, зохиомж талаас нь их анхаарч ажиллаж байна. Хятад хүн бэл бэнчингээр, Төвд хүн шидээр, Монгол хүн амны бэлгээр гэдэг.  Бэлгэдлээ чухалчилдаг ард түмнээ түүхийн дөрвөн цаг үеэр аялуулах болно. Хүннүгийн үеэс эхлээд Эзэн Чингис хааны үе, Богд хаант засаглалын үе, Ардын хувьсгалын үеийг харуулахыг зорьж байгаа. Бид аугаа түүхтэй ард түмэн. Бидний өвөг дээдсийн туулж өнгөрөөсөн цаг үе бүхэн бидэнд үнэ цэнэтэй, сургамжтай.  Монголчууд  усаа нүдний цөцгий мэт хайрладаг байсан.  Гол мөрөнд  үс гэзгээ угаадаггүй, усаа хутгаж асгаж цутгаж биш нандигнаж хэрэглэдэг сайхан уламжлалтай ард түмэн. Ер нь  усгүй бол бид юутай үлдэх вэ гэсэн санааг хүргэхийг хичээж байна.”  хэмээн ярьсан байна.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Zochin (July 07, 2016 3:27:08 pm )

    Unen helmed amjilt husie.

  • Zochin (July 07, 2016 3:27:38 pm )

    Unenn heljee amjilt husie

  • p (July 07, 2016 10:06:46 pm )

    Ус утгана гэдэг биз дээ?

  • хүн (July 08, 2016 8:34:50 am )

    ухаалаг, мэдрэмжтэй залуу шүү

antalya rent a car