antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 6, 2016 2 comments

АСЕМ-ын түнш орны залуус Монголд чуулж байна

нийтлэсэн Admin

viewNewsPhoto.php_700x700

АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус чуулсан АСЕМ-ын Залуучуудын чуулган өнөөдөр Улаанбаатар хотноо  эхлэх юм. Үүнтэй холбогдуулан тус чуулганы зохион байгуулагч Гадаад хэргийн яам, Монголын Залуучуудын Холбооноос мэдээлэл хийсэн байгаа.

100499

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын Чуулган нь энэ сарын 6-10-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлсэн байна. Чуулганы бэлтгэл ажил бүрэн хангагдаж байгаа талаар Монголын Залуучуудын Холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул, Ази-Европын сангийн Боловсролын газрын  захирал Леони Нагараяан нар мэдээлсэн.

Чуулганд оролцогч гадаадын оюутан, залуучуудын дийлэнх нь Монголд анх удаа ирж байгаа бөгөөд Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуучууд бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч чуулганд оролцох эрхээ олж авсан байна. Эдгээр төлөөлөгчид өчигдрөөс  эхлэн Монголд ирсэн.

4 өдөр үргэлжлэх энэхүү чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс 51 орны төлөөлөгч залуучуудад зориулж өөрийн орны соёл, зан заншил, Монгол залуусын орчин үеийн амьдралын хэв маягтай танилцах боломжийг бүрдүүлсэн сонирхолтой хөтөлбөрийг бэлдсэн байна. Тухайлбал, Цонжин болдог руу Чингис Хааны хөшөө дурсгалтай танилцах, наадмын нээлтийн параданд оролцох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.

АСЕМ-ын Залуучуудын Чуулганы нээлт 2016. 07. 07-ны 09 цагт Улаанбаатар чуулгад болох ба энэхүү түүхэн арга хэмжээнд олон залуусыг хамруулах зорилгоор чуулганы нээлтэнд оролцох залуучуудыг өнгөрөгч даваа гарагаас эхлэн нээлттэй бүртгэж байгаа юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • имс (July 06, 2016 9:52:44 am )

    Тэрбум тэрбум $-ын Өртэй, иргэд нь Сири чүүд адил гадгашаа бөөнөөрөө дүрвэж буй, үгүйрчихсэн хэрнээ манай хэд хий хөөрцөглөн үлдсэн хэдэн төгрөгөө том том нэртэй энэ даржин хуралд цацаж дуусгаад дараа нь дефолтоо зарлая гэсэн үү ? яая гэж байгаа юм бол . Энэ их гарлагатай хурал хийх гэж 2 хөршөөс сандал, ширээ, микрофон,тайз гуйж байдаг улсын нэр өсөх үү АСЕМ-ын дунд?? . Манайхаас 1000 дахин баян Казахстан энэ хурлыг авахаас бултаж байхад…… Манай томчуул айлчлал нэрээр их зугаалсны гор гарч энээ АСЕМ-ыханы тулгалтад орж аргагүйн эрхэнд энэ хурлыг авав уу…. Цагаан сар хийх гэж гэрээ барьцаанд тавьдаг байсан гэх хэнэггүй монголын 100 жилийн өмнөх түүхийг сэргээдэг манай эзэд мөн ухаантай шүү. ккккккккккк

  • зочин (July 06, 2016 11:45:04 am )

    Юун өөдгүй юм бичдэг хүн бэ.Бидэнд сайхан боломж ирлээ гээд хар л даа

antalya rent a car