Бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй байгаа УИХ-ын дарга З.Энхболд анхдугаар чуулганыг өнөөдөр хуралдуулахын эсрэг байгаа ч, Ерөнхийлөгчийн зарлиг дагуу бол өнөөдөр 11 цагаас чуулган хуралдах ёстой байгаа. Чуулган нэгэнтээ хуралдчихвал З.Энхболдын удирдаж байгаа парламентын гишүүдийн бүрэн эрх дуусч, шинээр эрх үүргээ хүлээж авсан гишүүд ажилдаа орно. Шинэ спикерээ сонгоно. Тэгээд шинэ Ерөнхий сайдаа томилох ажлаа хийж таарна. Гишүүний тангарагийг МАН-ын 65, АН-9, МАХН-ын 1, бие даагч 1 эрхэм өргөх болно.
Уг нь АН-ынхны тухайд бусдаар ажлыг нь хийлгэсэн нь зөвдөх байх аа даа. Сонгуулийн өмнөх өдөр чуулган хуралдах байсан ч, юу боллоо доо. Ирц нь бүрдээгүй, ирцгээгээгүй. 10 гаруйхан гишүүн сууж харагдсан. Ядаж л хуульд заасныхаа дагуу гишүүдийн ирц 50 хувьд хүрч байж нөхдүүд хууль тогтоох дээд байгууллагынхаа ажлыг гүйцэлдүүлэх учиртай байсан ч, ирээгүй. З.Энхболд өөрөө л чуулганыг бүтэн сар гацааж, хийх ёстой ажлуудаа хойш нь чулуудсан билээ. Тэгэхээр өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдгийн үлгэрээр л хандах хэрэгтэй болов уу.
За тэгээд шинэ чуулганаар хэлэлцэгдэх ёстой асуудлууд жагсаад л хүлээцгээж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Шагналын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэхчлэн олон хуулийн төслийг энэ парламент үл тоомсорлосон байгаа юм.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Зочин (July 05, 2016 10:01:08 am )
УИХ ын тойрог хуваарилалт, мандатын тоо зэрэг нь ард түмэнд таалагдаагүй болохоор МАН г түлхүү сонгожээ. Сонгууль болохоос өмнө сонгуулийн хуулийг өөрчилдөг нь том алдаа байлаа.
-
зочин (July 05, 2016 2:45:44 pm )
одоо зи энхболд сайханбилэг нарын хамгаалагч хуяг болж өөрчлөгдлөө
-
Мэргэн (July 05, 2016 4:21:42 pm )
Үнэхээр улс төрийн шившиг гэж 2012 онд байгуулагдсан З.Энхболд даргатай праламентыг л хэлэх байх даа. Анхдугаар хуралдаанаасаа эхлээд л хуулиа зөрчиж луйвар хийсээр яваад хамгийн сүүлд нь хууль бусаар УИХ-ыг бүтэн сарын хугацаатай завсарлуулснаар ИХ-ынхаа хаалтыг ч хийж чадалгүй огцорцгоолоо. Энэ бол Монголын байтугай дэлхийн түүхэнд байгаагүй эмгэнэлт түүх болж үлдлээ дээ. Үүний гол автор бол яах аргагүй дарангуйлагч шинжтэй, улс төрийн ноён нуруугүй, улс төрийн мэдлэг боловсрол нимгэнтэй мөртлөө хоосон ноён зантай, биеэ тоосон бүдүүлэг авиртай З.Энхболд яах аргагүй мөн дөө. АН одоо энэ хүнээс бүрэн хагацаж байж л шинэчлэгдэх талаар ярих хэрэгтэй дээ.
-
зочин (July 05, 2016 9:31:01 pm )
ичдэггүй балайр юмнууд арай гэж ордноос гарлаа бас эргэж зүтгээд байгаа юм биш үү
-
Anonymous (July 06, 2016 8:15:43 am )
Зи дарга ядахдаа хаалтын чуулганаа хийж чадаагүй бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаа нь Монголын парламентийн түүхэнд байгаагүй үйл явдал боллоо. Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг дээ. Уг нь хаалтын чуулганаа хийж эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн хэдэн хуулиа батлаад, УИХ-ын гишүүд дурсгалын зурга татуулж хаалтаа хийсэн бол зөв байсан. Ялтай билээ сонгогдох дуртай ч хуралдах дургүй гишүүд нэг иймэрхүү байдлаар төрхөмдөө буцлаа даа.
5 Comments