antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 1, 2016 68 comments

О.Цагаанзам: “Чи 17 жил Ерөнхийлөгч байлаа. Гэхдээ одоо чиний дэргэд хүн үлдэв үү” гэж асуусан

нийтлэсэн Admin

c36317d9a60c111big

Халимагийн нэрт туульч О.Цагаанзам Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьсныхаа дараа “Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг.” хэмээн ярьж байсан юм. Хэдийгээр манай Ерөнхийлөгч түүний хүсэлтийг хүлээж аваагүй ч, О.Цагаанзам Монгол руу татагдсан хэвээрээ л байна. Тэрбээр Ерөнхийлөгч асан Кирсан Илюмжиновын дэргэд дөрвөн жил шадарлаж, Үзэл суртал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр түүний дэргэдээс явснаа хэлдэг.

“Хаана ч атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн надад гомдолгүй” хэмээн хэлэх О.Цагаанзам эрхэмтэй хоёр  жилийн өмнө уулзаж, энэ ярилцлагыг хийж байсан юм.

-Хоёр жил гаруйн өмнө бид уулзаж, ярилцаж байхад Та Монгол Улсын иргэн болох хүсэлтээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид уламжилсан тухайгаа анх хэлж байсан. Тэр асуудал нь юу болсон бэ?

-Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ.

Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт Монгол туургатнууд нэгдэх нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан.

Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг, нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн “Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг.

Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ.

– Та Ерөнхийлөгчид хүсэлт гаргахаасаа өмнө гурван ч удаа биечлэн уулзсан гэж байсан. Тухайн үед бол их л нааштай шийд гарах юм байна гэж ойлгогдож байсан. Одоо тэгэхээр бүтэхгүй болж байгаа гэсэн үг үү?

-Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлээд өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц таньд хоёр улсын иргэний асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ.
Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна.

Оросын иргэншлийг орхиод Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ.

Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй.

Албан ёсоор хүсэлт гаргасныхаа дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой нүүр тулан уулзсан уу?

– Хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна.Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байх тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” дүнгүй шүү дээ.

Би энэ яваа насандаа Монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа.

-Нэг талаас таны итгэл алдарчээ дээ?

-Хүсэлт тавьж, иргэншил хүссэн ч энэ асуудал бүтэхгүй их удлаа. Одоо үүнийг буцааж сэргээх талаар би бодохгүй байна. Нэгэнт хуулийн орчин нь бүрэлдээгүй байхад би байн байн асуудлыг сөхөж, хүмүүсийг шахаад яах вэ гэж бодсон.

Уг нь дэлхийн монгол туургатнуудыг эх орондоо эргэж ир гэж байгаа ч урьдаар хуулиа батлах хэрэгтэй. Халимаг ахан дүүс ирлээ гэхэд байнгын оршин суух эрх өгч тусад нь гаргалаа гэхэд визний асуудлыг хөнгөвчилж, анхан шатанд нь туслах хэрэгтэй байна.

Манай Ерөнхийлөгч дэлхий даяар тархсан монголчуудаа дуудах нь зөв гэх байр суурийг 2012 оны сонгуулийн өмнө илэрхийлсэн. Гэтэл таны хэлж ярьж байгаагаас үзэхэд монгол туургатнуудаа дуудах нь нэг хэрэг. Харин тэд энд ирээд хөлөө олж, хүн шиг амьдрахын тулд ихээхэн саадтай тулна гэдгийг олж харж байна л даа?

-Тийм ээ. Ер нь миний хүсэлт гаргасан асуудлын тухайд сонгуулийн үеэр шуугиж байгаад л өнгөрсөн дөө. Одоо энэ асуудлыг дахиж сөхөхгүй гэж байгаа нь, болохгүй байхад нэгнийгээ хатгаад байх нь сайн зүйл биш гэж бодсон хэрэг. Миний бодлоор цаг хугацаа хэрэгтэй байх. Хуулийн орчин нь бүрэлдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй гэсэн үг.

Ер нь Монголоо гээд зориод ирж байгаа монгол туургатнууддаа байнгын оршин суух эрхийг хүндрэлгүйгээр гаргаад өгдөг болох хэрэгтэй. Энэ нь Монголдоо ирсэн халимаг хүмүүст ажил хийх боломж өгнө гэсэн үг. Бид одоо бол жуулчны визээр л орж ирж байна.

Цагаанзам хэмээх Халимагийн туульч Монголд ирэхэд яг л орос хүний ёсоор ирэхээс өөр аргагүй. Оросын иргэн гэдэг утгаар тэр. Өнөөдөр Монголдоо ирэхийг хүсдэг, Монгол нутагт хайртай, элэгтэй маш олон халимаг хүн байна.

Тэд надаас Монголын иргэн болсон эсэхийг байнга асуудаг. Гэтэл асуудал энд гацчихаад байгаа нь надад маш эвгүй байна. Би халимагуудад юу хэлэхээ мэдэхгүй байна. Монголын тал юу ч хийж чадахгүй гэж хэлэхэд хэцүү, болохгүй байна гэхээр бас л хэцүү. Яагаад гэвэл халимагууд энэ асуудалд маш их итгэл тээсэн.

Миний хувьд эхний ээлжинд байнга орших суух эрх авмаар байна. Халимаг хүмүүс энд ирээд улстөрд орохгүй. Зүгээр л жирийн монгол иргэний ёсоор ажиллаж, амьдрахыг л хүсдэг.

Байнга оршин суух эрх авахыг яагаад хүсч байна гэхээр энд ирээд ажиллах боломжтой болно гэсэн үг. Компани байгуулаад ч юм уу, ямар нэгэн байдлаар үр бүтээлтэй ажиллах нөхцлийг эрнэ. Харин улстөр, сонгуульд оролцохгүй л дээ, энэ эрхийг авсан тохиолдолд. Бид ч үүнийг хүсэхгүй.

Бас нэг асуудал бий. Халимаг ахан дүүс минь одоо наашаа ир гэх цаг ирлээ гэж бодъё. Тэгэхэд бид ирсэн хойноо төрөөр тэжээлгээд байж таарахгүй. Нийгмийн бүхий л харилцаанд орж, ажиллаж, монгол хүний ёсоор амьдрах шаардлагатай.

Юу гэхээр, Монгол Улс монгол туургатнаа хүлээн авахад зориулсан тусгай хөтөлбөртэй байх хэрэгтэй юм. Яагаад гэвэл, эх орноо зорьж буй хүмүүс газар нутаг, ажил төрөл, бүх юмаа хаяад ирнэ гэсэн үг. Ирчихээд гудамжаар зүгээр алхах ёсгүй.

-Кремлийн зүгээс Халимагийг том шорон болгон хувиргаж байгаа нь гадаад ертөнцөд ил харагдахгүй байгаа хэмээн та өмнө нь ярьж байсан. Тэгвэл одоо Халимагт ард түмний амьдрал ямаршуу байгааг та бодитоор нь хэлээч. Ер нь халимагууд одоо яг хэдүүлээ байгаа бол?

-Тоо гаргахад хэцүү. Залуус ажил хайгаад гадагшаа явах нь олширсон. Европ, Америкаар ажиллаж, амьдарч байна. Тэгэхээр одоо газар эзгүй үлдэх аюултай болов. Эзгүй газар ба газаргүй хүмүүс гэсэн бодлого бий. Ард түмнийг ядууруулж, нутгаас нь холдуулаад газрыг нь авна гэсэн үг.

Миний бодол бол Монголд хэн нэгэн чадалтай халимаг хүн компани байгуулж, татвараа төлж, ажиллана. Тэгээд Халимагт үлдсэн хүмүүстээ тусалснаар, нутаг минь эзгүйрэхээс аврагдана. Хүн ядуу бол газраа алдана шүү дээ.

Кремлиэс халимагуудыг та нар яаж амьдрахаа өөрсдөө мэд, бидэнд хамаагүй гэдэг ч эдийн засгийн дарамт, хаалт, боолт үзүүлдэг. Мөн Халимаг дотор чоно дагасан нохой шиг хүмүүс бас бий.

Халимаг 77 мянган км.кв газар нутагтай. Монголын нэг аймаг шиг. Гэхдээ арвин их түүхтэй Ижил мөрний хөвөө, Бат хааны нийслэл байсан, Алтан ордын хаад тэнд байсан гээд. Тиймээс бид нэгнээ тулж түшин, дэмжих ёстой юм.

Халимагт үзэл бодлоо гээгээгүй, зан заншлаа унаган төрхөөр нь хадгалж ирсэн хүн олон бий. Бид дандаа дайн аянаар явсан хүмүүс. Миний эмээ, ээж хоёр үндэсний хувцсаа өмсөж явсаар тэнгэрт хальсан. Нэг ч удаа орос халаад өмсөөгүй. Эмээ маань 103 насалсан. Гэтэл ганц ч орос үг мэдэхгүй байлаа. Хажууд нь оросоор дуулахаар их уурлана. Яг ийм олон хүн байгаа.

Халимаг хэдийгээр хилийн цаана байгаа ч өвөг дээдсийн минь үлдээсэн газар нутгийн нэг хэсэг. Гэхдээ монгол туургатнууд Монголд ирэхийг л хүсдэг. Энэ газар шороо та бүхнийг яг юугаараа тэгтэл татна вэ?

-Үүнийг хоёр, гуравхан үгээр хэлэхэд хэцүү. Илэрхийлэх боломжгүй зүйл. Нутаг руугаа гүйдэлтэй морь гэж бий шүү. Түүн шиг. Хайрын сэтгэл гэж байна. Хүн яагаад бусдад хайртай болсноо яг хэлж чадахгүй. Эх, үрийн хайр гэж бас бий. Үүний учир шалтгааныг яг сайхан тайлбарлах боломжгүй. Учир нь тэр агуу их утга юм.

Яагаад халимагууд өөрсдийгөө монгол хүн гэж бодоод байна вэ. Бид монгол түүх, монгол өвөг дээдэс, монгол зан заншлаа шүтдэг. Бурхан Халдун ууланд сүсэглэдэг. Дээд өвөг дээдэс Бөртө Чонодоо залбирдаг.

Хайрыг ил гаргаад харж чадахгүй, тэр зүйл хүний дотор, сэтгэлд байдаг. Тийм учраас халимаг ард түмнийг элэг нь татаж байна. Орхиод явсан нутгаа санадаг шиг элэг зүрх минь өөрөө тэмүүлээд байгаа юм.

Ромын эзэнт гүрнийг айлгаж явсан Аттила бидний өвөг дээдэс мөн. Тэр хүн Монгол газар төрөөгүй ч “Ард түмэнд хэл, соёл, зан заншлаа хайрлах хэрэгтэй. Ард түмэн эв нэгдэлтэй байх ёстой” гэж хэлсэн. Миний найз нар дотор Монголд амьдармаар байна гэж ярьдаг хүн маш олон.

Нэгэн цагт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Халимагт ирсэн. Тэгээд надад Алтан гадас одон зүүж өгсөн юм. Тэр үед халимаг хүмүүс Ерөнхийлөгчийг юу ярих бол, бидэнд яаж хандах бол гэсэн хүлээлтээр угтсан. Тэрнээс өмнө Н.Энхбаяр Ерөнхийлөгч ч очиж, халимаг нутгийг харж байгаад л буцсан.

Гэтэл Ц.Элбэгдорж онгоцны буудал дээр Цагаанзамд одон зүүж өгсөн чинь тэнд цугласан халимагууд маш ихээр баярлаж, ёстой л нэг дэвэрсэн. Тэд Цагаанзамд ганцааранд нь биш халимаг ард түмэнд одон өглөө гэж баярлаж байсан юм. Тэнд халимагууд “Путин биш Элбэгдорж чинь бидний Ерөнхийлөгч шүү” гэж хашхирч байлаа.

Оросын Метрапанов хэлсэн. Кавказууд оросуудтай байнга мөргөлддөг. Астрахань, Волгоград хавьд нэг тийм асуудлууд гаргаад л байдаг. Тэр хүн надаас “Өөрсдийгөө халимагууд гэж нэрлэсэн цөөн хүн ам байна. Тэд Чингэс хааны үр сад гэж ярьж байх юм. Гэтэл тэд яагаад кавказуудаас илүү тайван байна вэ” гэж асуулаа.

Би түүнд “Бид монгол зантай, монгол цустай хүн” гэсэн. Өөрөөр хэлбэл, бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн юм.

Чибулаг хэмээх мундаг эх оронч, морин хуурч байна. Гэтэл түүнийг Монголдоо ирэхээр хятад хүн гэж ад үзнэ, Хятадад очихоор муу монгол гэдэг тухай ярьсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж байна. Эцэст тэр Хубилай хааныхаа байгуулсан Бээжин хотод амьдаръя даа гэж хэллээ.

Шинжаан, Өвөрмонгол, Дээд Монгол Хятадад байна. Харин халимаг, буриадууд Орост байна. Нэгэн цагт Монгол Улс маань тусгаар тогтнож, НҮБ-ын гишүүн болж, туурга тусгаар улсын ёсоор хөгжиж эхлэхэд бидний баярласан сэтгэлд хязгаар байгаагүй. Тэгээд л одоо эх орон минь биднийг тосч авна аа гэж хүлээх болсон. Одоо ч тийм.

Гэтэл өнөөдрийг хүртэл Монгол Улс маань үүнийг зохицуулах хуультай болсонгүй. Би үр хүүхдэдээ ингэж ярьдаг. Их дээр үед Монгол Улс дэлхийн талыг эзэлсэн том гүрэн байсан бөгөөд ертөнцийн дөрвөн зүг, найман зовхист эр цэргээ илгээсээр талаар нэг тарсан юм. Одоо харин дэлхийгээр тарсан монголчууд нутагтаа ирэхийг хүсч байна гэж.

Бид нутгаа хэзээ ч мартаагүй ээ. Элэг минь биднийг ийш татдаг. Халимаг, Дээд Монгол, Өвөр Монгол гээд монгол туургатнууд хэл, соёл, зан заншлаа гээгээгүй. Өнөөдрийг хүртэл маш сайн хадгалж ирлээ.

Нэг хүн надад “Буриад, халимагууд Орост уусч, хэл, соёлоо гээсэн” гэж хэлсэн. Би тэр хүнд “Халимаг ард түмэн эртнээс Жангар туулиа хайлаад ирсэн юм шүү” гэж хариулсан юм. Гэтэл одоо Монголд “Жангар”-ыг хайлдаг хүн бараг байхгүй. Харин бид Ижил мөрний хөвөөнд 400 жилийн турш “Жангар” туулиа хайлаад, бид монгол хүн гэдэг зүрхээр явж ирсэн.

Нөгөө талаар, Халимагт миний аав, ээж, өвөг дээдэс амьдарч ирсэн. Тэр бол Монголын газар гэж боддог. Тэгэхээр халимаг ахан дүүс минь наашаа ир гэж дуудахаас гадна Халимагийн газар манайх гэж бодх ёстой шүү. Бид тэндээс зугтаад ирлээ гэхэд газраа алдана. Бөмбөрцөг дэлхий дээр газраас үнэтэй зүйл байхгүй.

Монголын Засгийн газар бүх монгол туургатныг авч ирэх боломжгүй юм бол онцгой зарим хүнд энэ эрхийг өгөх ёстой. Үүнийг шийдвэрлэхэд асуудал уг нь байхгүй гэж бодож байна.

Чибулаг хэмээх хүн социализмын үед ч морин хуураа тэврээд явж байсан хүн шүү дээ. Яагаад гэвэл түүнд жинхэнэ эх оронч үзэл байгаа юм. Одоо хүсэлт гаргаснаас хойш бараг гурван жил болж байна. Энэ хугацаанд иргэний эрх өгдөггүй юм аа гэхэд байнга оршин суух виз олгож болох байсан.

Кремлийн бодлого хэр хатуу байна вэ. Хятадад бол Өвөрмонгол, Шинжаанд хатуу бодлого хэрэгжүүлдэг?

-Оросын алдарт найрагч Лев Гумилёв Америкийн индианчуудыг сонирхон судалж байсан гэдэг. Тэр хүн ярихдаа “Би индианчуудаас хэтэрхий хол байсан тул тэдэнтэй адил санагдах баруун Монгол, Зүүн гар юм шүү. Тэд бол миний бахархал. Дайсанд дарагддаггүй ард түмэн” гэсэн.

Бидний өвөг дээдэс аян дайн, соёл, зан заншил, адуу мал гэдэг байсан бол одоо цаг үе хувьсан өөрчлөгджээ. Харин бизнес, худалдаа, мөнгө гэх боллоо. Чингэс хаан наймаа худалдаанд лалын шашинтнуудыг ажиллуулдаг байж. Яагаад гэвэл жинхэнэ монгол хүн наймаа хийж чадахгүй. Олсон юмаа цацаж, тараагаад, хүн дайлж цайлаад дуусгачихдаг.

Одоо амьдралын зарчим хүн бүрийг бизнест суралцахыг шаардах болж, ард түмний амьдрал хэцүү болж байна. Тэгэхээр ард түмнийг хамгаалдаг Ерөнхийлөгч хэрэгтэй. Тэр хүн улсаа зөв залах ёстой. Зэгстэй газар мал бэлчээдэггүй шиг.

“Би алдавч ард түмэн минь алдаж болохгүй” гэж Их эзэн хаан Чингэс хэлсэн. Халимаг ард түмэн Оросын төлөө 28 дайнд оролцжээ. Тэр 28 дайнд Халимагийн хамгийн ухаантай, эх оронч, авьяас билэг хүмүүс, элит хэсэг нь үрэгдсэн. Оросын зохиолч, нийтлэлчид ч Орост халимагаас өөр тусаа өргөсөн ард түмэн байхгүй гэж бичдэг.

Гэтэл өнөөдөр Монгол Улс тусгаар тогтносон, бүрэн эрхэт, хууль цаазтай атлаа юу хийхээ мэдэхгүй зогсоод байна. Хөл дээрээ бат зогсож чадсан хэрнээ цааш яаж алхахаа мэдэхгүй байна. Зүрх, зориг хэрэгтэй, нийгмийн элит хэсэгт боломж олгох ёстой. Шулуун шударга, зориг зүрхтэйгээр урагшлах хэрэгтэй.

-Чоно дагасан нохой шиг хүмүүс бий гэж та түрүүн ярилаа. Цөөхөн халимагуудад тийм хүмүүс бас байна гэж үү?

-Оросууд хэлдэг, “Айл бүрт нэг муу хүн бий” гэж. Яг одоо 120 мянган халимагийг бүгд үндэсний цэвэр үзэлтэй гэж хэлэхэд хэцүү. 100 мянга нь байлаа гэхэд 20 мянга нь буруу тал руу явсан л байгаа. Тэднийг Москва дээрээс харж, татаж өөртөө уусгаж байна.

Москвагийн дарамтын талаар хэлж яриад байхаар таныг чиглэсэн дарамтууд ирж байв уу, өнгөрсөн хугацаанд?

-Би олны танил болж, энд тэнд үгээ хэлээд явдаг хүн. Тэгэхээр намайг нударлаа гэхэд халимаг ард түмэн зүгээр байхгүй нь мэдээж. Гудамжинд явж байхад хүмүүс ирээд гарыг минь атгаж итгэж буйгаа хэлдэг. Тийм болохоор би үгээ чөлөөтэй хэлдэг. Гэхдээ би ганцаараа биш үгээ өргөдөг олон хүн байгаа шүү.

Нөгөө талаар халимагууд хоорондоо дайтдаггүй ч халуун цустай хүмүүс. Нэг халимаг залууг чеченүүд буудаж алсан хэрэг гарсан. Тэгэхэд ард түмэн түрхэрч, уурсан, нөгөө газар очиж дайсан этгээдүүдтэй тулсан юм. Тэр үед Москвад чечень биш халимагууд эвгүй шүү гэж ярилцсан.

Ингэхэд халимагууд нүүдэлчин угшилаа хадгалж чадаж байгаа болов уу. Малчин айлууд бий юу?
-Мал байдаг ч нүүдэллэх арга байхгүй. Газрыг яг хэмжиж аваад тэндээ л амьдрахаас нутаг сэлгэн нүүдэллэж, малаа бэлчээрлүүлэх боломжгүй болсон.

-Халимагууд баян, бэлтэй гэж удирдагчид нь яриад байдаг. Хэрэг дээрээ тийм байж чадаж байгаа болов уу?

-Манай шинэ Ерөнхийлөгч Москвагаас юм татахгүй гэж ярьдаг. Энэ нь буруу. Ард түмэн бүр ядуурна. Өнөөгийн нөхцөлд хүмүүст өгөөжтэй гэсэн ажлыг заавал хийх ёстой.

Дэргэдэх хүмүүстээ сэтгэл гаргаж л чадахгүй бол арван хүний ч толгой дээр гаргаж болохгүй гэж эзэн Чингэс хаан хэлсэн. Хажууд байгаа хүн нь ядуу, баян байгааг мэдэхгүй бол тэр буруу. Ялангуяа Ерөнхийлөгч хүн ард түмнийхээ амьдралыг мэдэрдэг байх ёстой. Шөнө унтахдаа л тэнд нэг айлд өлөн зэлмүүн хүүхэд уйлж байгаа шүү гэж бодох ёстой, энэ нь Ерөнхийлөгчийн нэг үүрэг.

Өөрөө сайхан амьдраад, цатгалан байгаагаа ард түмний амьдралын илэрхийлэл гэж байгаа бол тэр хүн Ерөнхийлөгч биш. Би Францад байхдаа тэнд хараар амьдардаг нэг монгол хүнтэй уулзсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Тэгэхэд Австриас төрийн айлчлал хийсэн нэг хүнд Ерөнхийлөгч “Ийм гоё газраас хүмүүс яагаад зугтаад байна вэ” гэсэн тухай ярьсан.

Ард түмэн яагаад харь улсыг зориод байгааг Ерөнхийлөгч ойлгоогүй гэж үү. Кирсан Илюмжинов яг адилхан. Өөрсдөө цатгалан бол ард түмэн ч цатгалан гэж боддог. Адууны шинж, хүний шинж гэж байдаг.

Адуу шинжиж чаддаг хүн хурдан хүлгийг хараад л мэддэг. Түүн шиг дээр үеийн чадалтай, эрдэмтэй хүмүүс манлайлагчийг багад нь хараад хэлдэг байж. Галдан бошгитыг зургаан настай байхад Түвд рүү ном заалгахаар явуулсан. Тэгэхэд торгуудын цэргийн жанжин энэ хүүг бүү явуул, тэр ард түмний толгой болох хүн гэж хэлж байсан гэдэг. Кирсан Илюмжинов Ерөнхийлөгч болохдоо хүн бүрт 100 ам.долар өгнө гэж гарч ирсэн хүн юм шүү.

-Та Кирсан Илюмжиновыг Кремлийн бодлогыг хэрэгжүүлэгч гэж шүүмжилдэг шүү дээ. Тэр танд эгдүүцэж, эвгүй хандлага илэрхийлж, дарамталсан уу?

-Би уржнан жил Кирсантай нэг уулзсан. Урьд нь би тэр хүнийг төрийн тэргүүн, ард түмний элч учраас та гэж дууддаг байсан. Харин би уулзахдаа чи гэж хэлсэн. Түүнээс би “Чи 17 жил Ерөнхийлөгч байлаа. Гэхдээ одоо чиний дэргэд хүн үлдэв үү” гэж асуусан. Тэр “Үгүй” гэлээ. Кирсаныг би 17 жил ард түмний нэрээр Москвад бүжиглэсэн гэж хэлсэн юм.

Өнөөдөр би Халимагт гудамжаар гарахаас эмээж байна. Ард түмний нүдний гал бөхөх боллоо. Тэд итгэсэн итгэлээ надаас нэхэж байгаа гэдгийг ч хэлсэн.

-Таны гэр бүл одоо Халимагт байна уу. Амьдрал ахуй хэр байна вэ?

-Миний хоёр хүү Элстэйд, охин минь АНУ-д байна. Өнөөдөр Цагаанзамын хүүхдүүдийг Халимагт ажилд авахгүй. Аав нь дандаа болох болохгүй юм ярьдаг болоод тэр байх. Цагаанзам телевизээр гарч болохгүй, Цагаанзам сонинд ярилцлага өгч болохгүй. Гэхдээ халимаг ард түмэн намайг хүндэтгэж итгэж байна.

Хүүхдүүд 30 хүртлээ ээж минь гээд, тэрнээс цааш аав минь гэдэг. Ялангуяа хөвгүүд. Анх миний хүү надтай эсэргэцэж, таны хийж байгаа ажил зөв үү гэж асуудаг байсан. Хүү минь ээжийгээ л бодсон хэрэг. Харин одоо аав аа таны хэлсэн үг, хийсэн ажил яах аргагүй зөв байжээ гэх болсон.

Би хүүхдүүддээ “Та нар Батуд овогтой, агуу түүхтэй хүмүүс шүү. Буруу зүйлд толгойгоо мэдүүлэхгүй, үеийн үед өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй” гэж хэлдэг. Охин маань Архангайн нэг залуутай үерхэж, одоо гэр бүл болон үр хүүхэдтэй болоод сайхан амьдарч байгаа.

-Таны энэ тэмцэл, эх оронч сэтгэл хаанаас ундардаг юм бол гэж асуумаар байна?

-Би цамцтай төрсөн хүн. Аз жаргалтай хүн давхар хальстай төрдөг гэж оросууд үздэг. Би Волгоградын орчимд, аян замд төрсөн. Сибирьт цөлөгдсөн халимагуудад Хрущев эх нутагтаа буцах зөвшөөрөл өгч, их нүүдэл хийсэн юм.

Тэр үед би мэндэлж, эмээ маань надад Цагаанзам хэмээх нэр хайрлажээ. Намайг төрөхөд эх барьж авсан орос эмч нөгөө хальсыг авахад эмээ маань жаахан хэсгийг тасалж авсан гэдэг.

Миний амьдрал хэцүү байсан. Багад маань “Хөгшин өвөө” гэж хочилдог байсан. Өвгөд ярилцаж байхад хажууд нь суугаад яриаг нь чагнадаг байж. Жаахандаа л “Жангар” туулийг сонирхож, сэтгэлийг минь татсан. Пионер, комсомол болоод явсан ч орхиогүй.

Нэг удаа өндөр барилгуудтай газар би тайзан дээр “Жангар” туулиа хайлахаар явж байна гэж зүүдэллээ. Зүүдэндээ цагаан өвгөнтэй тааралдсан, түүнийг хоёр хар хүн хутгалаад миний хажууд авчраад орхичих юм. Би тэр хоёр хүнээс маш их айж байсан ч өвгөнд санаа зовсон. Би түүнд халимаг хүн гэдгээ хэлэхэд “Би чамайг анх хараад таньсангүй. Есдүгээр ангид сурч байхад чинь чамайг анх харсан. Гараа өг” гэлээ. Би их ширвээтэж байсан ч гараа өгч, цагаан өвгөн миний алган дээр хоёр юм бичиж “Хүнд үзүүлж болохгүй. Аваад хурдан яв” гэж байх юм.

Би өглөө босоод зүүдээ санаж, есдүгээр ангид чухам ямар зүйл болов гэж дурстал би тэр үед “Жангар” туулийн гурван бүлгийг цээжилж байснаа санасан. Хөлбөмбөг өшиглөөд гүйх насандаа анх цээжилж байсан юм.

Атомын цахилгаан станцын инженер болоод ирсний дараа ч совинтой зүүдүүд зүүдлэгдэж, зүрх сэтгэл минь арай өөр тийш зүтгээд байсан юм.

-Та инженер мэргэжилтэй юм уу?

-Би уг нь инженер хүн. Би Москвад атомын станцын барилгын инженерээр мэргэжил эзэмшсэн. Гэхдээ тэр мэргэжлээрээ ажилласангүй. Намайг арай өөр зүйл хийхийг дээрээс даалгаад байна.

-Та зөн билэгтэй юу?

-Би зүүдээр олон зүйлийг хардаг. Нэг удаа манай хүү нэг тийш юманд явах болоод. Гэтэл надад муу зүүд зүүдлэгдэж, хүү минь миний үгэнд ороод яваагүй. Гэтэл хүүгийн найзууд Хар тэнгис рүү амрахаар яваад, тэнд кавказуудтай муудалцаж, зодоон цохиондоо хүрсэн юм билээ. Тэнд юу ч болж мэдэх байсан байх гэж би боддог юм.

Одоо хятадууд Чингэс хааныг ашиглаж байна. Гэтэл монголчууд хоёрхон саяулаа, хятадууд дүнчүүр. Хүч тэнцвэргүй учраас өөрөөр үзэх хэрэгтэй. Тухайлбал бид Чингэс хааны шашин, философийг дэлгэрүүлж болно.

Би хөөмий, хархираагаар нэгэн төсөл бичиж Д.Сосорбарамаар дамжуулж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өгсөн. Хөөмий, хархирааг монгол гэдгийг батлах хэрэгтэй гэж төслөө боловсруулсан. Гэтэл одоо Д.Сосорбарам тэр төслөөр юм хийгээд эхэлчихсэн. Өөрийнхөө нэр дээр авсан юм байна билээ.

Таны сэдэж, санаачилсан ажлыг Д.Сосорбарам өөрийн мэтээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулсан гэсэн үг үү?

-Тийм л юм даа. Энэ сарын 22-23-нд Ерөнхийлөгчийн ивээлээр нэг тоглолт хийх гэж байгаа гэсэн. Д.Сосорбарам миний нэг таньдаг хүүгээр дамжуулж, намайг ир гэсэн. Би үгүй гэж хариулсан. Тэр хүн өөрөө надад хэлж болох л байсан. Тэр хүүгийн хэлснээр ийм тоглолт болно, замын зардал, хоолны мөнгө гаргаж өгье гэнэ. Тэгээд намайг явахгүй гэхэд хоол, унааны зардал дээр нэмээд 2 сая төгрөг өгье гэж байна. Асуудал мөнгөнд биш шүү дээ.

Нөгөө талаар тэр төслийг би бичиж Д.Сосорбарамаар дамжуулсан юм. Харин одоо тэр ажил түүнийх болсон. Уг нь миний 25 жилийн судалгааны ажил байсан. Гэхдээ би үүнд харамсахгүй байгаа ч Д.Сосорбарам үүнийг заавал ажил болгож, үр дүнд хүрэх ёстой гэж бодож байна. Хэрэв чадахгүй бол харамсалтай.

Би дуу дуулахдаа тэр аялгууг ард түмэн бүү мартаасай гэсэндээ дуулдаг. Тэрнээс биш энэ дуу ганц миний өмч гэж боддоггүй. Тийм сайхан дуу мартагдаж байгаад би харамсахаас биш өөр хэн нэгэн үүнийг дахиж дуулахад баярлана уу гэхээс гомдохгүй. Яагаад гэвэл тэр дууг ард түмэн мартаагүй байна.

Зөв хүмүүс зөв хүмүүсээ таниад, гар гараасаа атгалцан, аливаа саадыг даваад гарах хэрэгтэй шүү дээ. Зориг, сэтгэл, үндэсний үзэл байхад хэзээ ч өвдөг сөхрөхгүй ээ. Түмэн хүн чамайг муу, муухай гэвэл морин хуурын аялгуундаа туулиа хайлж, буруу, зөвөө дэнслэн бодох хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын үйлст амжилт хүсье.

Эх сурвалж: Шуурхай.мн     Ярилцсан: Э.Болорхажид, Д.Маргад

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

68 Comments

  • бат (July 01, 2016 10:46:17 am )

    Сосорбарам болиочээ.

    • Зэвзэв (July 03, 2016 1:06:09 am )

      За за со ч удахгуй боллоо доо ард тумний хар хэл ам харалыг энэ онгироо овиргон оорийн бодол сэтгэл нь толовшоогуй сагсу у шудрага биш эр дийлэх болов уу тэр нинж авгай нь ч лам хараар гуйгээд дийлэхгуй дээ

  • Зочин (July 01, 2016 10:49:15 am )

    Ямар мундаг хүн бэ.Со гавъяат онцгүйл байна даа.

    • Зэвзэв (July 03, 2016 1:09:07 am )

      Харин тиймээ энэ цагаанзам дотроо ямар их овдож явдаг эр ба даа ийм эр хунийг доромжилж хуурч хулихдаж бдаг олигуй л ба даа энэ бол том нугэл харин чадлаараа тус дэм болж бвал оорт нь ч ур удамд нь тустай зуйл болно доо

  • ZOCHIN (July 01, 2016 10:53:24 am )

    yagaad iim hundee irgenshil ogdoggui ym bol oo.orsuudaas uu ilymjinovoos uu. esvel undesnii uzel ees uu.ali n ch baisan irgenshiliig n ogoh n zov.

  • ZOCHIN (July 01, 2016 11:10:04 am )

    so luibarchin yumaa

  • иргэн (July 01, 2016 11:25:22 am )

    сосорбарамаа чи баяжиж ханах болоогүй байна уу. болиоч доо. Харин сүүлийн 2 жил наадмын нээлтийг өгөхөө больсон байсан. энэ зөв шүү

  • Цагаан сэтгэл (July 01, 2016 11:57:49 am )

    Цагаанзамд баярлалаа. Амжилт хүсье!. Ганцхан Цагаанзам биш монгол гаралтай олон хүмүүс монголд ирээсэй. Манай төрд гарч ирж байгаа хүмүүс ялангуяа Жавлхан энэ асуудал дээр сайн анхаарах хэрэгтэй. Мундаг ухаантай хүмүүс ирвэл Монгол яг л Америк шиг хөгжинө шүүдээ. Манайхан өөрсдөө тэнэг тэгсэн хэрнээ ухаантай хүнд дургүй бдаг. Яс махны тасархай хүмүүсээ мартаж хаяж болохгүй. Тэд биднийг үеийн үед санаж харж хамгаалж ирсэн юм шүү. Энэ их учиртай юм шүү. Үнэн зөв түүх хөх тэнгэр хоёр гэрчилнээ.

  • зочин (July 01, 2016 12:06:31 pm )

    ардчилсан намынхан бүгд ийм хогийн хулгайч нар учраас арчигдсан юм.

  • balt (July 01, 2016 12:33:53 pm )

    Сайханзүйл ярьжээ сосорбарам ч новшлдоо.энэ новшиигтаниагүй байж. Элбэгдоржиинхоо нжрииг барьж юү юүгэж гуцаа бол Жанцанноровт өгөхгүй ..

  • haagi (July 01, 2016 12:57:23 pm )

    Цагаанзам гуйад амжилт хүсье. Дараа жил ерөнхийлөгчийн сонгууль болно, байдал өөрчлөгдөх байлгүй. Халимаг ард түмэндээ бид бүхэн үүрд хамт шүү гэж хэлмээр байна.

  • Зочин (July 01, 2016 1:03:33 pm )

    Ийм Монголоо гэсэн хүмүүсээ Монгол Улсын иргэн болгох асуудлыг хурдан шийдээсэй.Өвөг дээдсийн маань сүнс баярлаг.Үр хойчис нь Монголдоо ирэг.Нөгөө олуулаа болох уриалгаа хэрэгжүүлээсэй ерөнхийлөгчөө.Монгол туургатан олуулаа болж байж л хөгжинэ,хүчирхэг болно шүү дээ

  • Anonymous (July 01, 2016 1:31:27 pm )

    Sosorbaram unuudriin mongolchuudiin nuur tsaraig haruulzee. Bugdeeree yag l adilhan. Dandaa hunii umiig huulna. Gadniihniig duuriaz er hun baiz em bolno. Sarmagchinguud.

  • Tsagaanzamd (July 01, 2016 1:57:04 pm )

    100 nasalj zurgaadai tayaga tulaarai

  • 12323 (July 01, 2016 2:02:11 pm )

    mundag yumaa surah yum ih shuu

  • Anonymous (July 01, 2016 2:54:45 pm )

    Аймхай элбэгдорж монолруугаа иим хүмүүсээ авчирмаар юм тэгвэл бид хүчэрхэг болох бишүү өрөвдмөөр юмаа

  • Pkxny (July 01, 2016 3:20:27 pm )

    Авчираач ээ. МАН-ыг шүтэх хүн биш

  • зочин (July 01, 2016 3:33:54 pm )

    Монголын төрийн тэргүүнээс эхлээд айлчилж очихоороо худал хэлж, буцсан хойноо хэлсэн амандаа хүрдэггүй худалчууд монголд их бий болсон. Худал хүн хуруу хазайвал хулгайч болно гэдэг. Одоо хэдэн хулгайч төрд шургалсаныг байгааг мэдэхгүй. Халимаг мэтийн монгол туургатнаа тоохгүй Урд газрын эзэд хүндтэй болжээ.

  • Зочин (July 01, 2016 3:52:53 pm )

    Монголдоо элэгтэй ийм хүмүүс цөөн байх аа. Халимагын форум дахь сэтгэгдлүүдийг харахад дандаа Монголчуудад атаархсан, . Бид дөрвөдүүд, өөлдүүд монголчуудаас нэг цустай биш, өөр үндэстэн гэх гэсэн л зүйл дүүрэн байдаг шүү дээ. Ер нь Монгол улс уруудаж байвал баярлах янзтай.

  • zochin (July 01, 2016 6:13:22 pm )

    mongol eh nytgaa geh hvmvvsiig tsaash n tvlhdeg chanargvi novshnyyd

  • Mongol (July 01, 2016 6:59:04 pm )

    Hamgiin teneg asuudal mongoloo geed mongoldoo ireh gesen hyniig oruuldaggui ynen teneg,,,,Putin irie gesen hyn bolgoniig avaad baigaa shdee, ,,, zov bodlogo shdee.
    Yneheer mongool gej baigaa hymyysiig odoo ooroor harah zag bolson um bishyy,,,bid dendyy zoohyylee, gazar hangalttai baina,,,Elbegdorj ih muu bainaa….Cocorbaram muuhai hyn baina shdee.

  • содном (July 01, 2016 7:00:30 pm )

    Ямар сайхан эх оронч сэтгэл вэ? Ийм зөв сэтгэлтэй, эх оронч хүмүүсийг иргэншил гуйхад нь зөвшөөрөөд уугуул эх оронд нь авчирч болдоггүй юм байхдаа, дарга нар. Эсвэл би хэт хөөрүү ч юмуу, уярамтгай ч юмуу. Ямарч байсан ийм хүмүүс олон байдагт баярлаж байна. Харин Сосорбарам гуайн хувьд санаа зовж, ичмээр санагдчихлаа. Хүний олон жил бодож санаж, судалж туурвиж ирсэн ажлыг өөрөө хийсэн мэт болгож ашиглаж байгаа бол муухай л байна. Харин үүнийг нь дэмжин, хамтын төсөл болгон дэлгэрүүлж, батлуулж чадвал болж л байна. Со гавьяат уучлал гуйх хэрэгтэй болж дээ. Хүн чанар дээд, доодгүй бүгдэд байхгүй болоо юу?

  • Mongol (July 01, 2016 7:03:49 pm )

    50 garui jil mongoliin irgenshilee hyleesen neg malchin emegtei baisan shdee bas arai dendyy umaa, ,,,,nasaaraa amdraad yr hyyhdyydee osgood malaa mallaad dongoj irgen bolson geed boon bayar bolood, delhiid hamgiin saihan oron mongol geed suuj baina lee shdee hoorhii,,,,iim l archaagui um medehgui, shiideh chadvargui umnuud tord baidag shdee, odooch adil, yuch oorchlogdohgui.

  • Mongol (July 01, 2016 7:06:17 pm )

    Manai Mongol uls ih archaagui umaa, busad byh orond irgedee irie gevel shuud avdag um daa,,,Tord suugaa mongo yarisan hooson tolgoitonguud hezeech oilgohgui ee, haramsaltai,,,,Odoo Javhland heleh heregtei.

  • zocnin (July 01, 2016 10:57:39 pm )

    sosor baram gyia awyaslag mongolcnuud newtryylegt hoorhii eej ni ongorood setgetsiin hyamraltai bolson ohiniig yun cn myyhai zagnadag yum . ix ewgyi aash gargaj bgaa ni ooriig ni hen be gedgig haryylsan daa. sain hynd hyniig orowdoj hairlah setgel bh yostoi . minii ohin daraa oroltsooroi geed helcnihgyi . yu yum cni yu gej irsiim garcni geh shig .. bolowsrolgyi hyn dee.hyn

  • Зочин (July 02, 2016 12:21:06 am )

    халимгууд ирвэл ядаж л цус сэлбэхэд нэмэртэй юм даа. Энэ эрлийз хурлийз гэж бусдыг тулхэдэгээ болимоор юм, монголын иргэн л бол монгол хун. Монголчлох бодлого байж болохгуй юу

  • Ч.Батбуян (July 02, 2016 3:33:16 am )

    Маш зөв ярисан байна жинхэн монгол үзэл энэ хүны ярьсан аас л мэдэрч байна С.Жавхлан хуралд суухдаа энэхүү санааг оруулвал зохино энэ Монголоо нэгтгэх нэг санаа шүү заавал иргэншил биш зүгээр түр оршин суух тал дээр юм хийх хэрэгтэй

  • omnoos chin ichigch (July 02, 2016 7:41:40 am )

    buzar So

  • Зөв зам (July 02, 2016 12:15:35 pm )

    Дэлхийн ард түмэн тэр дундаа хоёр хөрш маань энэ асуудалд их болгоомжтой ханддаг нь нууц биш..Монголчууд зовлон үзэж өөрийгөө элээх тусам ир ордог ард түмэн. Монгол цустай дэлхийд тархсан өөрсдийн гэх эх оронгүй ардуудад биднээс илүү хадгалж үлдсэн түүх, эр зориг бий. Мэдээж орчин цагт дэлхий хавтгайрч байгаа ч тэдний төлөө санаа тавих үйлдэл хийх хэрэгтэй байх аа. Эрх биш тусгаар тогтнолын асуудлыг үеийн үед баримталж ирсэн бодлого байгаа болоод магадгүй цаг нь ирээгүй байгаа болохоор шууд асуудалд оролцож чадахгүй ч байж мэднэ шүү дээ…Юутай ч хувь хүмүүс ч болтугай худ ураг барилцаад ч болтугай тэр хүмүүст олон жилийн гашуун зовлонгоос нь хуваалцаж байх хэрэгтэй шүү Монголчууд минь…Цагаанзам таньд их баярлалаа Халимагчуудад чин сэтгэлийн мэнд хүргээрэй. Дэлхий минь амар амгалан байх доор монголчууд эргэн учирцгаана гэдэг итгэлийн гэрлийг бүү бөхөөгөөрэй. Гэр бүл үр хүүхдүүдэд нь аз жаргал хүсье. БИД ЦӨӨХҮҮЛЭЭ БИШ

  • Anonymous (July 02, 2016 12:52:10 pm )

    Хятад Оросын нөлөө байдаг байх. Манай 76 Тэднээс айгаад өмдөндөө шээс хаядаг биз.

  • хүн хүн (July 02, 2016 3:11:47 pm )

    Ийм иргэн л Монгол улсад хэрэгтэй Монголчуудаа одоо сэрэх цаг болжээ Баярлаа танд Эх оронч хүн гэж үүнийг л хэлдэг юм

  • 0000 (July 02, 2016 3:14:45 pm )

    Сосорбурам шудраг хүн мөнгө үү арай биш байна даа даан ч дээ ийм юм хийх гэж Тайлбар шаардаж байна ард түмэн чамаас

  • Zelem (July 03, 2016 7:35:02 am )

    Mongol uls 2 irgenshiliig xyleen zuvshuurvul Mongoliin xyn am neg jiliin dotor 10 daxin nemegdex bolno. Delxii dayaar Mongol, Tyreg garaltai 500 saya xyn baidag

  • Anonymous (July 03, 2016 12:31:55 pm )

    САГСУУ ХАР БАРАМАА ИЧИЖ АМЬДАРААЧ… ӨВГӨНИЙ СЭТГЭЛ САНААГ ХУЛГАЙЛСАН ӨӨДГҮЙ НЭР ТӨР ХӨӨСӨН САГСГАР

  • cаnjaa (July 03, 2016 5:03:24 pm )

    Сэгсгэр муу хүн гэдэг нь үнэн юмаа

  • Anonymous (July 03, 2016 5:31:29 pm )

    Цагаанзам одоо Жавхлан гишүүнтэй хамтарч ажиллах хэрэгтэй байх гэж бодож байна. Амжилт!!!

    • Жавхлан (July 04, 2016 2:00:45 pm )

      Жавхлантай хамтрах хэрэгтэй гэдэг их зөв санаа байнадаа

  • Anonymous (July 03, 2016 6:59:34 pm )

    ХАЛМИГУУД ЗАЙЛ СДАА . МОНГОЛД ХЭРЭГГҮЙЭЭ

    • Anonymous (July 03, 2016 8:58:12 pm )

      чам шиг чөтгөрүүд л харин зайлмаар байнашд

    • Жавхлан (July 04, 2016 2:01:26 pm )

      чи жинхэнэ хужаа байнадаа

  • sad tavilaa (July 03, 2016 7:28:19 pm )

    saihan hun yum olon tumen ah duus mini burhan bidniig harj munh tenger iveej baigaa. bid ene hun turluhtuniii eh uusel ni heze ch muhuhgui harin ed uursdiiguu ustgana

  • Anonymous (July 03, 2016 8:57:04 pm )

    сосорбарам одоо яахаараа ийм муухай юм хийдэг юм бол доо? юу дутагдлаа гэж ингэдэг байна ?

  • irgen (July 03, 2016 10:30:07 pm )

    zgr irgenshil uguh asuudaltai bh harin hundet irgen bolgoj bno mongolchuud zuwshuurnu gj bodoj bna

  • eej (July 03, 2016 11:42:10 pm )

    Tanii Mongol eh oronoo gesen zuv shudarga ariun setgel tani yalj husel tani bieleh bolnoo. Tand mash ih bayarlalaa. Mongol eh nutagtaa zaaval uulzan zolgohiin erool orgoy. Ene gaihamshigtai amidraliinhaa tuhai saihan nom tuurvij Mongoliin hoich ued uldeegeerei! Ta gaihamshigtai amidraliig tuulj bgaa hun bn buu shantraarai.

  • suugii (July 04, 2016 2:48:57 am )

    Ene hun bol bid buhnii sonsoh durtai aylguug hailj baidag bil huwidaa ene huniig bishirch yawdag …heregtei hunee yagaad avchirch bolohgui bnaa…ter btgii hel tsewer hyatad hun Mongol passtai bolson yawjl bna

  • Buyant (July 04, 2016 6:59:43 am )

    Argagui l tenger yazguuraa haruulj bna da.So ch luivarchin hulhi yum da

  • zochin (July 04, 2016 7:23:42 am )

    yadarsan yumnuudaas avliga hardag yum baihda chaavas

  • Zochin (July 04, 2016 9:01:00 am )

    So gavyat min hunii hiisen yum bulaaj avch shivshigleh geed baigaa yum bish biz, amtanuzehgui, tenger iveehgui, hamtraad hiivel yasan yum, ikh shnah demii shuu, ta uuniig medeh biz

  • Сэгэгдэлээ бичигч (July 04, 2016 10:50:49 am )

    Сосорбарам өөрийн оюуны ундаргыг боргилуулж чадаагүй хэрнээ Өдрийн од шиг оюунлаг хүмүүүсийн бүтээлийг сохирхож суралцах гэж үзээд хэмжээгээ мэдээд бусдад уншиж түгээдэг нэгэн.

    Цагаанзамын төслийг бодитоор авсан эсэхийг барин тавин мэдэхгүй ч Сосорбарамаас иймэрхүү үйлдэл гарахыг үгүйсгэхгүй.

    Учир нь бүдэрч унаагүй хүүхэд хэзээ ч өвдөлтийг мэдрэхгүй. Дахиж унахгүй төлөө дайчин зүтгэх сэдэл төрөхгүй, Унаж байгаа өрөөл бусдын зовлонг өөрийн сэтгэлээр мэдрэхгүй.

  • zochin (July 04, 2016 11:03:04 am )

    sosorbaram bol shalihgui yum baij uuriiguu ih yumand bodtson erguu baagii shde.iim yum hiiheesee ichihguiee novsh l doo.

  • сайнаа (July 04, 2016 11:35:42 am )

    Үнэхээр газар нутгаа, өв уламжлалаа, түүх соёлоо гэсэн халуун сэтгэлтэй ийм л хүмүүс бидэнд хэрэгтэй шдэээ.

  • Anonymous (July 04, 2016 12:15:05 pm )

    mundag hvn bn da vg helleg bvriin tsaana mash ih shanlal nutagaa gesen chine hvseltei hvn bn nom unshihaas iluu setegdel hudulluu bi huvida uvur mongol buriad halimag tuva deed mongol gd mongol zustai hvmvvsg bvgdn mongold avchirj hvn am ihtei bolj ediin zasag saijirj ulam huchtei boln gj boddog bsan tegsen ted nariig bvgdn avchirahr mongold uumeen bolno bidnii hvvhdvvd taivan amidarj chadahgui uchir ni bvgd cain hvmvvs bish say helsen shig choni dagsan nohoi zunduu bga tm bolohr say goy vg hellee ter ni yu ve geheer elit araltai yg mongoloo gesen hvmvvsg bvgdn avchirah heregtei ter hvmvvsn avyas oyunbilegiig mongoldo avj vldeh heregtei bi huvida ene hvniig mongold avchirah ni zuv gj vzej bn tand urt udaan naslahiig yruuy

  • Anonymous (July 04, 2016 12:47:24 pm )

    Hulduu soosog bolimoor yum daa hurliiz elbeg oluulaa bolio geed olon hujaag Mongold oruulj iregshiltei bologson murtuu Mongolchuudiig ogt avahgui esergeer hujaa orost barij ugdug

  • Жамваа (July 04, 2016 3:41:25 pm )

    Хоомий хархираа чинь ойрдуудын юм шуу дээ, сосорбарам я ойрдуудад дургуй байж, оороос хол, мэдэхгуй, мэдэхгуй юм аа шуурч аваад гуйж явдаг байна.

  • мнл (July 04, 2016 5:03:58 pm )

    манай Монголд үнэн бодит зүйл гэж байна уу,, хэдэн цааснаас болж амиа өгөхөөс ч буцахгүй хүмүүс их олон байх юм аа, Орос Монгол 2-ын паспорттой хүнийг би бүр нүдээрээ харсан шүү, яагаад мэдэгдэхгүй тэгээд яваад байдаг юм бол, Мөнгө ч хүчтэй юм аа

  • Мэндбаяр (July 04, 2016 6:13:59 pm )

    Манай ерөнхийлөгч үүнийг маш сайн мэдэж байгаа, Халимагт айлчилахад энэ харагдсан. Харин шууд хийхэд хэцүү, мэдээж 2 том улсын дарамт ирнэ, /эдийн засгийн болоод бусад/ Манай төр засгийн удирдлагууд үүнийг ойлгодог байх, алгуур бодлогоор хийх хэрэгтэй, тэрнээс биш хувь хүн шийдвэр гаргаж байгаа биш шүү дээ. Манайхан бас хэтэрхий эрх чөлөөтэй тэр эрх чөлөөгөө буруу ашиглах хандлага байна. Юм болгоны шүүмжлэнэ, төрийн толгойд байгаа бүхнээ харааж зүхнэ. Сая сонгуулийн үр дүнгээр харагдсан, хүнийг хараагүй. Аль ч нам гэлтгүй хэрэгтэй байсан хүмүүс гарч чадаагүй. Өнөөдөр Монголд “Монгол дарханы бурхан ухаан.3 жил тутам Ерөнхийлөгчийн ивээл дор Үзэсгэлэн зохион байгуулж байхаар болов.Цаас,видео”. Зарим хүмүү энэ бүхэнийг зүгээр нэг шоу гэж хардаг. Энэ бол үндэсний үзэлийг бадраах, дархаажуулах, сануулах, уламжлах соёлтой бөгөөд оновчтой шалгарсан арга гэж бодож байна. Монголчуудыг нэгдэхээс дэлхий айдаг.

  • зочин (July 04, 2016 8:20:27 pm )

    Монголоо гэх сэтгэлтэй хүмүүс байгаа байхаа. Гэхдээ ирье гэсэн болгонд иргэншил өглөө гэхэд ажлын байр энэ тэрээс авахуулаад бөөн асуудал гарна биз дээ. Их дээд сургууль төгссөн өчнөөн залуус ажилгүй байхад дээрээс нь нэмэгдэх бус уу.

  • So-giin zes tsuhuilaa (July 05, 2016 8:00:51 am )

    Zaa daa ene Sosorbaram-iin zes tsuhuij ehellee dee. Ih l arga zalitai hun dee. Er n bol evgui hun. Deer hunii helsen sanaltai sanal neg bn. So oivorgon, ongiroo sagsuu, tiim bolohoor ooriigoo zasah heregtei. Daraa n geree zas, tegj baij tor tumnii heregt hoshuu durch bolnoo… neg l huuramch, neg l bagtai baidag shuu! Bolioroi, So!

  • Болор (July 06, 2016 9:16:09 am )

    Со-гийн үнэн нүүл царайн тодорчээ. Угийн хүний чанаргүй амьтандаа. Өнөө үеийн Түгжил гэдэг чинь Со шүү дээ

  • Bay (July 08, 2016 3:45:35 am )

    Ebi halimag Tsagaan zam baitugai 3saya mongolchuudaa hulhidaj hoshgoruulj yavaa hun.

  • аб (July 08, 2016 10:13:35 am )

    ямар аймаар царайтай хүн бэ.

  • MANgaruudad (July 08, 2016 10:40:46 am )

    ЭНЭ НӨХӨР ДАВХАР ИРГЭНШИЛ ХҮСЭЭД БДГ ЮМ. ТҮҮНЭЭС БИШ, ОРОСЫН ПАССПОРТОО ХУРААЛГААД ИРВЭЛ ЭБЭ ЮУ ГЭЖ ТАТГАЛЗАХАВ ДЭЭ. ДОР НЬ ШИЙДНЭ Ш ДЭЭ.

  • Anonymous (July 08, 2016 1:21:49 pm )

    сосорбарам ойрдуудыг их доромжилдог хүн шүү дээ, тэгээд ичих ч үгүй ойрдуудын юмаар хоол олж идэж нэрд гарах гэж явдаг.

  • Anonymous (July 08, 2016 1:23:52 pm )

    Японы том компанид ажилладаг японд байх оршин суух үнэмлэх дээрээ монго гээд бичүүлчихсэн цэвэр хятад хүнтэй таарсан даа.

  • Solongoo (July 08, 2016 3:38:20 pm )

    Huuyee ene Sosorbaram yu ve, ene Tsagaan zam guaya aas uuchlalt guij, hun luivardhaa zogsoo. Bi uul ni hezee ch So g hundelg itgej yavsan yumsan.
    Ene Elbegdorj bas yu ve, novsh gej, hyataduudad 25 jil orshin suuh erh ogdog gee biz dee.mongol ahan duusee bolohleer yagaad bolohgui baigaa yum be??????

  • Эх орон ч (July 09, 2016 9:16:07 am )

    Сосорбарам дэмий үйлдлээсээ болж хүндээ унагах юм даа ча вас даа.Нэр хүнд,Гавьяат цол,эд хөрөнгө байсаар л байна тэр хүний хэдэн жилийн хөдөлмөр,оюун ухаанаар хийе гэж зорьж байсан төсөлөөс юу горилоо вэ Гавьяатаа..!!!!Эргээд баригдана,мэдэгдэнэ гэхээс айж ичнэ гэж байдаггүй юм байх даа.Энэ улс төр,эд хөрөнгө,албан тушаалын шуналаа гэж дээрээс бас жоохон жоохон манж,хужаа үнэр хан хийх юмаа пү па па баба юм

  • Чимүүдэй (July 09, 2016 9:55:28 pm )

    Саяхан би буриад руугаа яваад ирлээ, Алтаргана наадамдаа оролцлоо бас л оросын дарангуйлал үргэлжилсээр. Цагаан замын хэлдэг зөвөө, бид хувь заяаны эрхээр дэлхийд тархсан монголчуудаа хүлээж авдаг л байх хэрэгтэй юм. Хэдий өөрийн газар орон дээр ч гэсэн харийнхны аясаар амьдарах ч хэцүү л байгаа. Сая буриадад тэр нь харагдаж л байна билээ.

  • Подумаеш (July 20, 2016 11:22:54 pm )

    ОХУ байхад Монголчууд, ЭБ юу дуртайгаа хийнэ гэж байхгүй. Өнгөрсөн 100 жилд монгол ургийн овог үндэсний бичиг үндэстний дархлаа болж явдаг язгууртөн давхрага устсан. Өнгөрсөн 100 жилд Монголчууд хятадад биш орост ихээхэн хэмжээний газар нутгаа алдсан. Хятадууд биш оросууд 100 жил монголын удирдагчдыг тамлаж хорьж устгаж байсан. Цэдэнбал гуай сүүлийн хүн нь байх болтугай. Комминтерний зохиосон түүхийг Монголын үнэн түүх гэж боддог бүтэн 4 үе явж байна. ЭБ-г эрхүүд дуудаж аваачаад байгаль нуурт шумбуулж байхдаа ОХУ тай үе тэнгийн мэт байж болох үгүй гэдгийг нь ойлгуулсан. Цагаан зам ч гадарлаж байгаа. Өнөө Илюмжинов нь халимгууд хятад гаралтай гэж яриад эхэлсэн бүгд сонссон байх.

antalya rent a car