antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 4 comments

Эрийн нүнжиггүй А.Гансүх

нийтлэсэн Admin

Стандарт бус Засгийн газрын дэд сайдад А.Гансүх гэгч нөхөр хаанаас ч юм бэ гэнэт гараад ирсэнд АН-ынхан мэл гайхаж цэл хөхөрч байгаагаа нуугаагүй. Олон жил намдаа морь нохой мэт халуунд нь халж, хүйтэнд нь хөрж зүтгэсэн хүмүүс “Зуучлах товчооны өмгөөлөгчөөр ажиллаж талийгаач тэрбумтан Ж.Сүхбаатарын хөрөнгө мөнгөний төлөө сэтгэл санаагаа чилээж суусан А.Гансүхийг гэрлийн хурдаар дэд сайдын суудалд суусанд дурамжхан хүлээж авсан. Ямартай л намынхаа удирдлагуудад газрын хаанаас энэ буурал нөхрийг олж ирээд бидний дээр тавьчихав гэж хатуу үг чулуудаж байв. Уг нь мань эр газрын гаваас гэнэт гарч ирчихээгүй л юм билээ. 1990 оны өлсгөлөнд гартаа цэнхэр тууз зүүчихээд хамгаалагчаар зогсож, Баабарын “Бүү март, мартвал сөнөнө” гэдэг номыг гудамжинд тараагаад явж байсан ардчиллын анхны алтан хараацай шахуу хүн. Гэвч мөнөөх алтан хараацайд өлсөж ундаасан, ардчиллын төлөө гудманд даарч хөрч зогсох нь төвөгтэй санагдсан уу яасан юутай ч гэртээ бүгчихээд хожмоо 2007 онд  л АН-д албан ёсоор элссэн байх юм. Хачирхалтай нь олон жил дулаан хөнжилдөө тарвалзсан тэрээр 2007 онд улс төрийн идэвхитэй амьдралд орж ирээд л  намын ҮЗХ-ны гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдож амжсан нь орон дотроосоо овоо ажил амжуулсаных биз. А.Гансүхийн ажил амьдралынх нь намтарын эхэнд Төрийн өмчийн хороо ордог. Хуульч мэргэжилтэй түүнийг З.Энхболд ТӨХ-ны дарга байхдаа ажилд авч, гараас нь хөтлөн улс төрд оруулж ирсэн гэдэг. Гэхдээ одоо тэр улс төрийн тогоонд Х.Баттулгын хүн гэх шошготой.  Эгэмнээс нь татаж эрийн цээнд хүргэсэн З.Энхболдын эсрэг дуугарахдаа огтхон ч сэтгэл өвдсөн шинжгүй байдагт нь намынх нь нөхөд “хүн муутай эр” хэмээх тодорхойлолтыг өгөөд холуур тойрч явдаг гэх. Намынханых нь хэлдгээр дэд сайдын хүн чанарыг ноднин зун олон хүн олж харсан. Таван тив хөл бөмбөгөөр амьсгалж, хөл бөмбөгийн улаан фанатууд АПУ-гийн асарт цугларч хөл хөгжөөн болж байв. Манайхан л болсон хойно ууж идэж, халамцаж л дээ. Халамцсан эрчүүд л болсон хойно бие биенээ сайхан муухай харцгааж. Тухайн өдөр дэд сайд А.Гансүх, УИХ-ын гишүүн Д.Одхүү, “Монгол базальт”-ын Л.Ариунболд нар нэг ширээнд сууж таарч, хувийн харьцаанаас үүдэн цуг суусан эрчүүдээ болгож өгсөн байна. Халамцуу дэд сайд “Монгол базальт”-ын Л.Ариунболдын толгойд пивоны шил хага цохиж, үр дүнд нь хохирогчийн тархины хэд хэдэн судас тасарч, цус хуралт үүсэн тархиндаа хүнд гэмтэл авч Солонгост очиж эмчилгээ хийлгэсэн аж. Төрийн сайд хүн бусдыг хүнд гэмтээсэн, олон нийтийн газар танхайрсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа атлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр огт тийм юм болоогүй мэтээр мэлзэж, нэр нэгтэй танхимын сайд Л.Гансүхийг энэ хэрэгт хутгаж өөрөө уснаас хуурай гарахыг оролдсон сайдын эрийн нүнжигийг харуулсан хэрэг. Ийм л эр хүн өнөөдөр ЗТБХБ-ын дэд сайдын албан тушаалаасаа зуурч, ирэх сонгуульд АН-аас Дорноговь аймагт нэр дэвшихээр зүтгэж явна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Εξωτερική διαχείριση πολυκατοικιών (September 07, 2013 2:50:16 pm )

    33067 942674Sorry for the huge review, but I

  • Hi Guess the Food Answers (September 07, 2013 3:08:35 pm )

    758529 952880Having been merely searching at helpful blog articles with regard to the project research when My partner and i happened to stumble on yours. Thanks for this practical info! 729059

  • check that (September 11, 2013 3:30:15 am )

    294404 842982Nice blog here! after reading, i decide to buy a sleeping bag ASAP 448632

antalya rent a car