antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2012 Comments are off

Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн гэх нотлох баримт олдсон гэв

нийтлэсэн Admin

Ард түмэнд тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс хэмээх тайлбартайгаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа, УЕПГ-ын хяналтын прокурор Т.Сүхбаатар нар долдугаар сарын 1-ний хэргийн талаар мэдээлэл хийлээ.

Б.Галдаа “Уг хэрэг шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор хэвлэлээр янз бүрийн мэдээлэл гарах боллоо. Мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс би уг хэргийн талаар мэдээлэл хийж байна. Энэ хэргийг 2011 оны арванхоёрдугаар сарын 12-нд яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлж, улмаар Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсний дараа хэт нэг талыг барьсан мэдээлэл хэвлэлд гарах болсон. Энэ нь магадгүй уг хэргийг шийдвэрлэхэд нийгмийн сэтгэл зүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэж байхыг үгүйсгэхгүй. 2008 оны долдугаар сарын 1-нийх шиг үйл явдал манай улсад дахин бүү давтагдаасай. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсны улмаас олон аймшигт үр дагавар гарсан. Үүний нэг нь цагдаагийн удирдлагад холбогдох хэрэг. Нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг тараах явцад галт зэвсэг хэрэглэсний улмаас дөрвөн хүн нас барж, зургаан хүн гэмтэж, эрэмдэг болсон” гэсэн.

Мөн тэрбээр “Тухайн үед бүх хөдөлгөөн хаасан байсан. Цагдаагаас өөр галт зэвсэгтэй хүн байгаагүй. Энгийн иргэд холбоотой байх магадлалтай гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаад сэжигтэй зүйл олоогүй. Цагдаа галт зэвсэг хэрэглэсэн гэдгээс өөр нотлох баримт бидэнд олдоогүй” хэмээсэн. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний олон нийтэд дэлгэсэн баримтын талаар лавлахад “Бид ямар ч дүгнэлт өгөх эрхгүй. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Х.Тэмүүжиний яриад байгаа дэвтрийг шалгаж, хавтаст хэрэгт хавсруулсан” гэсэн хариулт өгсөн юм.

А.Ням-Өлзий


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car