Улсын Дээд шүүхийн шүүгч, гавьяат хуульч О.Зандраа ШЕЗ-ийн гишүүнээр томилогдсон, мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа тэтгэвэрт гарснаар тус шүүхийн Захиргааны хэргийн танхимд 2 шүүгчийн орон тоо гараад байгаа билээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хуульд заасан журмын дагуу дээрх орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна. Хууль зүйн дээд боловсролтой, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн Үндсэн хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд Дээд шүүхийн шүүгчид нэрээ дэвшүүлж болох аж. Мөн давж заалдах шатны шүүхэд 5-аас доошгүй жил, өмгөөлөгч, прокуророор 10-аас доошгүй жил ажилласан болон хууль зүйн сургуульд 10 жил багшилсан байх шаардлага тавигддаг байна.
Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид тавигдах шаардлага болон бүрдүүлэх баримт материалтай тус шүүхийн supremecourt.mn сайтаас танилцаж болох аж.
Холбоотой мэдээ
Comments are closed.