antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2016 Comments are off

Сонгууль болох гэж байхад юун чуулган!

нийтлэсэн Admin

 3d3958b16ec6e225original

Уул нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэсэн байх товтой ч, чуулганы танхимд 10 гаруйхан гишүүн сууж харагдана. Ядаж л хуульд заасныхаа дагуу гишүүдийн ирц 50 хувьд хүрч байж нөхдүүд хууль тогтоох дээд байгууллагынхаа ажлыг гүйцэлдүүлэх учиртай. Гэвчиг маргааш ургахын улаан нарнаар сонгууль гэж “наадам”-д хүч үзэх гэж байгаа орон нутагт нэр дэвшигчдийн хувьд чуулганы танхим руу яарахгүй байгаа нь илт. Ер нь бол уг асуудал Зи даргыг шийдвэр гаргаж байх үеэс л тодорхой байсан гэхэд болно л доо. Гол нь тэгээд энэ парламентын үед хэлэлцэгдэнэ гэж хүлээгдэж байсан хуулийн төслүүд шинээр бүрэлдэх танхимын нөхдүүдийн мэдэл рүү шилжиж таарах нь.

Нэн даруй батлагдахаар хүлээгдэж байгаа төсөл бол жил бүрийн долдугаар сарын 1-нд батлагдсан байх ёстой Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүд юм. Эдгээр төслүүд тэгэхээр шинэ парламент руу л гулсаж таарах нь. За тэгээд Ерөнхийлөгчийн санаачилсан Хариуцлагын тухай хууль, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Шагналын тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэхчлэн олон хуулийн төслийг энэ парламент үл тоомсорлосон байгаа. Чухам шинээр бүрэлдэх парламентын нөхдүүд хэрхэн анхаарал хандуулах нь хүлээлт үүсгэсэн асуудал болж байна.

Дашрамд өгүүлэхэд,  Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага гэдэг бол аль нэг улстөрийн нам бус. Төрийн эрхийг төлөөллийн ардчиллын замаар хэрэгжүүлж байгаа хүмүүс энэ байгууллагад байдаг. Тэр утгаараа түмэн олны нийтлэг эрх ашгийн дагуу ажиллах ёстой болохоос дуртай үедээ төрийн ажлыг гацааж, дураа хүрэхээр явуулдаг байж болохгүй. З.Энхболд УИХ-ын чуулганыг 30 хоног завсарлуулах захирамж гаргасан үндэслэлээ Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 29 дүгээр зүйлийн 29.14 дэх хэсэг, Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл түр завсарлуулахаар болж байна гэж байсан. Гэвчиг өнөөдөр 28-ны өдөр болчихоод байхад, танай парламентын гишүүд ажлаа хийсэнгүй. Тэгчихээд дахин эрх мэдэл горилж байх юм. Уг нь Монгол төрийн ажил гацаж удах учиргүй. Урагшилж байх ёстой.

УИХ-ын чуулган ажлаа шуурхай хийж байвал хэлэлцэн шийдэх ажлууд олон байсан. Хүлээлт үүсгэсэн хуулийн төслүүд, албан тушаалын томилгоо, гэрээ хэлэлцээр, зээлийн баримт бичгүүд гээд. АТГ-ын даргын томилгоог  ч чуулганаар л хийх байсан.  За тэгээд Энэтхэгээс авах 1 тэрбум ам.долларын зээлийн асуудал ч чуулганаар л хэлэлцэгдэх ёстой. Мөн Батлан хамгаалах салбарын хуулиуд, Оффшортой холбоотойгоор цаг үеийн шаардлагын дагуу хэлэлцэгдэх гэж байгаа улстөрчдөд хариуцлага тооцох тухай хууль, Төрийн албаны тухай хуулиуд гэхчлэн олон асуудал дахиад 30 хоногоор хойшилсон харагдаад байсан бол энэ янзаараа бол дараагийн хүмүүсийн л хийх ажил болж таарах нь.

Эх сурвалж:  Б.Тамир, Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car