antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 28, 2016 1 comment

Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

нийтлэсэн Admin

 a7cbee48211b038coriginal

Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн үед иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллага, алба хаагчдыг 2016 оны 06 сарын 28-ны өдрийн 09 цагаас 06-р сарын 30-ны өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн байдлын нэгдүгээр зэрэглэлд шилжүүллээ.

Мөн Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга бие бүрэлдэхүүнийг өндөржүүлсэн бэлэн байдлын 1 дүгээр зэрэглэлд шилжүүлэн ажиллуулж, хариуцлагатай эргүүл жижүүрийг томилох тухай тушаал гаргаж, алба хаагчдад ажлын үүрэг чиглэл өглөө. Алба хаагчид сонгуулийн тойргуудыг хамгаалалтад авч, сонгуулийн үеэр нийтийн хэв журам зөрчигдөх, эмх замбараагүй байдал бий болохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллана гэж  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • oogii (June 28, 2016 12:35:49 pm )

    Amrah, hoolloh zabgui ard tumendee unench zaluus amjilt husie.

antalya rent a car