Иргэдээс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааных нь 30 хувийг худалдаж авахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэхэд Монголбанк оролцохгүй гэж Дэд Ерөнхийлөгч Э.Батшугар хэлсэн нь яах аргагүй анхаарал татсан. Түүний ингэж хэлснийг Сангийн сайд Б.Болор эсэргүүцсэн өнгө аясыг илэрхийлж “Монгол банк бонд босгоход оролцохгүй гэсэн асуудал байхгүй. Монголбанкны дэд ерөнхийлөгч яагаад оролцохгүй гэсэн мэдээлэл гаргасныг би мэдэхгүй байна. Ер нь дэд ерөнхийлөгч тийм хэмжээний мэдээлэл гаргах эрх мэдэлтэй албан тушаалтан биш. Монголбанк одоо бонд гаргах ажилд оролцоод явж байгаа” гэж амыг нь тагласан. Тэгвэл эдийн засагч Ч.Хашчулуун уг асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Монголбанк Засгийн газарт мөнгө өгөхгүй, бонд гаргахад оролцохгүй гэж хэлж байгааг би зөв алхам гэж бодож байгаа. Яагаад гэвэл Монголбанкинд одоо 400 гаруй тэрбум төгрөг бэлэн байхгүй. Тэгэхээр нөгөө л мөнгө хэвлэдэг механизмаа ажиллуулна. Дөрвөн зуу гаруй тэрбум төгрөг бол бага мөнгө биш. Эдийн засагт гэнэт цутгаж орж ирвэл арай гэж тогтворжиж буй үнэ өснө, дээрээс нь төгрөгийн ханшид ч шууд нөлөөлнө. Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс ч тэр Монгол улам л өөрийгөө эдийн засгийн хувьд алах зүйл хийж байна гэж хэлэх болов уу. Бидэнд ерөөсөө урт хугацааны бодлого гэдэг зүйл алга. Тиймээс бид ийм үр дагаварыг амсч байна.Харин сонгуулийн дараа нэгэнт тэр улсуудын стресс нь дуусч, тоглоом төгссөн байх тул энэ шийдвэрээ эргэж харж, арай нэг “хүн”-ий хэлбэрт оруулах болов уу л гэж найдаж байна.” хэмээн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьсан байна.
Э.Батшугарын тухайд “Монголбанк макро экийн засгийн тэнцлээ хадгалахын тулд улс төр, сонгуулийн циклээс хол явдаг. Мөнгө тараах уу, иргэдийн хувьцааг худалдаж авах уу, гэдэг нь цэвэр энэ засгийн газрын үйл ажиллагаанд хамаарна. Монголбанканд хамааралгүй, оролцохгүй. Засгийн газар ямар зарчмаар хөрөнгө босгож, иргэдийн хувьцааг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой болов уу.” гэж байсан ч, нэгэнтээ хувьцааны мөнгөний эхний хэсэг олгогдчихсон. Б.Болорын хэлснээс Төв банк уг санхүүжилтийг босгоход оролцож, иргэдийн гар дээр мөнгө очоод байгаа бол Монголбанкны хараат бус байдал гэдэг жинхэнэ үлгэрийн далай гэдгийн бас нэгэн жишээ болж л харагдаж байна.
Эх сурвалж: Б.Тамир, Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 23, 2016 3:22:26 pm )
123423
-
Anonymous (June 23, 2016 3:30:55 pm )
i
2 Comments