Сүүлийн үед дипломат ажилтнуудтай холбоотой таагүй мэдээлэл мэр сэр гараад байгаа билээ. Өнгөрсөн онд гэхэд Эрээний Консул А.Баярсайхан хууль бус асуудалд орооцлогдож, түүнийг албан тушаалаас нь буулгасан байдаг.
Тэгвэл өчигдөр зарим нэгэн цахим мэдээллийн хэрэгслээр “Монголын дипломатчид тамхи зөөсөн үү” “Унгар Улсын Будапешт хотод суух Элчин сайдыг явсанаас хойш дипломатууд нь дураараа жиргэж дунд чөмгөөрөө жиргэж эхэлцгээжээ” гэх мэдээлэл гарсан билээ.
Тодруулбал, Украин-Румыны хилийн “Дьяково” шалган нэвтрүүлэх цэг дээр Унгарт суух элчингийн дипломат ажилтан Д асар их хэмжээний хууль бус тамхи авч яваад саатуулагдлаа. Тэрбээр ОХУ-д суух Элчин сайдын бичиг баримттай явсан гэх мэдээлэл байна. Энэ талаар ГХЯ-наас тодруулахад “Одоогоор энэ хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ мэдээлэл авахаар ажиллаж, шалгаж байгаа. Өнөөдөр салбарын сайд нь энэ талаар 14 цагаас мэдээлэл хийнэ” гэлээ.
О.Сайхан Zaluu.com
Холбоотой мэдээ
-
unshigch (June 21, 2016 10:20:27 am )
Gandi saidtai ajillaj baisan. Gandi elchin saidiig irehees umnu buur nodnin irsen nuhur sh dee. Ediin zasgiin yamnaas tomilogdson. gadaad yamnii ajiltan diplomat bish hun sh dee.
-
Sur (June 21, 2016 12:17:47 pm )
Германд хэвлэгдсэн, Баруунд эрэлттэй байгаа, Амазон (Amazon) -оор 50 US$–аар борлогдож буй ”ОРОС,ХЯТАДЫН ЗАВСРЫН МОНГОЛ УЛС” номонд 2 хөршөөс МУ-ын хувьд явуулж буй бодлогыг тод өгүүлжээ. Интерном, УИД, Азхурд орос монгол хэлээрх нь их хямд-25 төг байна. Amazon-ы дорхи холбоосоор энэ номын талаарх судлаачидын сэтгэгдлийг үз
http://www.amazon.com/Mongoliya-tiskakh-eye-sosedey-blagopriyatnye/dp/3659592781/ref=sr_1_fkmr0_1?ie=UTF8&qid=1415521666&sr=8-1-fkmr0&keywords=mongolia+baasansuren -
За За (June 21, 2016 12:48:57 pm )
Ард түмэн чинь та нараас ичиж байна шүү.Монгол улсын нэр төрийг гутаасан хэн болов ч олны олны өмнө шүүгдэх естой.
-
ganaa (June 21, 2016 4:52:32 pm )
оросод суугаа элчин сайдын яамнаас дипломат ачаа гэж албан ёсоор тамга дарсан гэдэг нь ч үнэн олон хавар нэгэндээ гэдэг л болсон
-
зочин (June 22, 2016 12:27:33 am )
МАНАЙД ДИПЛОМАТ ХҮН БАЙХГҮЙ УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ ҮГҮЙ БОЛ НАМДАА ҮНЭНЧ БООЛ ХҮҮЙ НЭГДЛИЙН НЭГ ХЭЛБЭР БОЛСОН НУТАГ ЖАЛГА ДОВ ХАМААТАН САДАН ЯМАР НЭГ ХҮНД ДОЛИГНОСОН МОНГОЛ ХҮНД ООГТ БАЙДГҮЙ НЭГ ЗҮЙЛ ЭНЭ НАМ ГЭСЭН ЧИМЭЭГҮЙ БАЙ ГЭСЭН ҮГ ШҮҮ ДЭЭ ҮҮНИЙГ ХЭЛСЭН ХҮН ҮХДЭГ ГЭСЭН ХАРЖИЛ БАЙЯДАА ДУУНЫ ҮГ ШИГ НОВШНУУД БОЛСОН МАФИ ГЭЖ ЯРИАД БАЙГАА ЭНЭ ЧИНЬ ЧИМЭЭГҮЙ БАЙ ГЭСЭН ҮГ ХЭЛВЭЛ ҮХЭЛ ГЭСЭН ҮГ ДЭЭ ШШШШШ ҮХЭЛ ТУН ОЙРХОН
5 Comments