antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 17, 2016 Comments are off

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага хөгжсөн түүх

нийтлэсэн Admin

shanhai_151511Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) гэх бүс нутгийн олон улсын нэгдэлд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан ордог. Тус байгууллага 2004 оноос хойш НҮБ-ын Ерөнхий ассамблейн дэргэд ажиглагчийн статустай болсон юм.

ШХАБ хэрхэн үүсэв?
• Байгууллагын гишүүн орнуудын хоорондын эрчимтэй хэлэлцээр 20 жилийн өмнө эхэлсэн байв. Шанхай хотноо 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстан зэрэг таван орны тэргүүнүүд уулзав. Оролцогсод хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Тэр баримтад тулгуурлан “Шанхай тав” гэсэн улс төрийн нэгдэл үүсчээ. Нэгдлийн гол зорилго нь хуучин Зөвлөлтийн орнууд ба Хятадын хилийн дагуу тогтвортой байдлыг хангах явдал байлаа.
• Бас нэг гэрээг тэд 1997 онд байгуулан хилийн бүсэд зэвсэгт хүчнийг харилцан адилаар хорогдуулахаар болжээ. Тэр тохиролцоо нь Ази, Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах анхны бодит алхам болсон юм.
• “Шанхайн тавын” гурав дахь уулзалт 1998 онд болж, Казахстаны санаачилгаар Ази тивд итгэлцэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалт хийх саналыг дэмжсэн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурснаар өндөрлөжээ. Үүнд нь эдгээр орнуудын Гадаад хэргийн сайд нар гарын үсэг зурсан байна.
• Нэгдлийн стратегийн түншлэлийн үндсэн чиглэлийн тунхаг бичигт 1999 онд гарын үсэг зурагдав. Шанхайн тавын лидерүүд уулзалт дээрээ хил давсан гэмт хэрэг, хар тамхины наймаа, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг ярьжээ. Мөн агуу торгоны замыг сэргээх асуудалд тэд онцгой анхаарсан байна.
• Тэдний амжилттай хэрэгжиж буй хамтын ажиллагаа нь зөвхөн хил орчимдоо биш түүнээс илүү гарч, хүрээгээ тэлэх боломжийг өглөө. “Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдөв. Уулзалтад

Узбекистан ажиглагчаар оролцжээ.
• Узбекистан “тавд” 2001 онд нэгдсэний дараа зургаан орны тэргүүнүүд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тухай тунхагт гарын үсгээ зурцгаав. Шинэ байгууллагын зорилго нь Төв Азид байдлыг тогтвортой байлгах, оролцогч орнуудын нөхөрлөл, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан болон бусад салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх явдал гэж тунхаглав. Уулзалтын төгсгөлд тэд терроризм, хэт даврагчид, салан тусгаарлах үйлдэлтэй хийх тэмцлийг тодорхойлсон Шанхайн конвенцид гарын үсэг зуржээ. Мөн Бишкект төвтэй бүс нутгийн террорын эсрэг байгууллагыг байгуулахаар тохиролцсон байна.
• ШХАБ-ын Хартийн дагуу эвслийн зорилго нь бүс нутгийн аюулгүйн болон тогвортой байдал мөн түүнчлэн терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба соёлын салбарт хамтран ажиллах явдал юм. Харин тэргүүлэх чиглэлд нь тээврийн дэд бүтэц, эрчим хүч, теле холбоо, нефть, хийн салбар, ХАА, усны нөөцийн ашиглалтын чиглэлүүд багтжээ.

ШХАБ-ын хөгжил ямар байв?
• ШХАБ нь байгууллага болон хувирах ажил 2002 онд дуусан байна. Санкт-Петербургт болсон уулзалтаар ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын тунхаг, ШХАБ-ын Харти, ШХАБ-ын террорын эсрэг бүс нутгийн бүтцийг бий болгох гэрээнд лидерүүд гарын үсэг зуржээ.
• ШХАБ-ын хувьд төрийн тэргүүн нарын зөвлөлийн 2005 оны хуралдаан чухал алхам боллоо. Түүн дээр Азийн гурван том гүрэн Энэтхэг, Пакистан, Иранд ажиглагчийн стусыг өгөв. Үүний өмнө 2004 онд тийм статусыг Монгол авчээ. Тус байгууллагын газар зүйн өргөжилт явагдсан нь ШХАБ-ын жинг нэмлээ.
• Урт хугацааны Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээнд тус байгууллагын гишүүн орнууд 2007 онд гарын үсэг зурлаа.
• 2009 онд Шри-Ланка, Белорусь хоёрт хэлэлцээрийн түншүүд статусыг олгожээ.
• ШХАБ-ын лидерүүд Бүс нутагт урт хугацааны энх тайван тогтоож, хамтран цэцэглэх тухай тунхаглалд гарын үсэг зурлаа. Тэр онд нь Афганистан ажиглагчаар, Турк хэлэлцээрийн түншээр тодров.
• 2014 онд Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүн болох өргөдлөө албан ёсоор өгөв.
• 2015 онд тус байгууллагын гишүүн орнуудын лидерүүд, Энэтхэг, Пакистан хоёрыг гишүүнээр хүлээн авах ажиллагааг эхлүүлэв. Мөн Белорусийн зэрэг дэв ахин тэр ажиглагчийн статус авлаа. Яриа хэлэлцээрийн түншийн статусыг Азербайжан, Армен, Камбож, Балба зэрэгт олгов. ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн болохоор Иран, Афганистан саналаа дэвшүүлсэн байна.

Дэлхийн геополитикийн зурагт ШХАБ ямар харагдана вэ?
•ШХАБ нь ажиглагч орнуудынхаа хамт Атлантын далайгаас Номхон далай, Хойд мөсөн далайгаас Энэтхэгийн далай хүртэл өргөн газар нутгийг эзэлж, Евроазийн эх газрын 61 хувийг эзэлж байна.
• Дэлхийн хүн ам 2014 онд 7.26 тэрбум хүн болсныг Дэлхийн банк мэдээлсэн. ШХАБ-ын гишүүдийн хүн ам нь 1.57 тэрбум, ажиглагчдын хүн амыг нэмэхэд 3.17 тэрбум болж байна.
• Өнөөгийн үнэ хөлсөөр, энэ нэгдлийн гишүүдийн ДНБ-ний нийлбэр нь 2014 онд 12.5 их наяд ам.доллар буюу дэлхийн бүх үзэлтийн 16.3 хувь болсон байна. (харьцуулахад: АНУ – 17.42 их наяд, ЕХ– 18.47 их наяд ам.доллар)
• Дэлхийн ДНБ-ний худалдан авах чадварын үзүүлэлт 2014 онд 108.7 их наяд ам.долларт хүрэв. Үүний 20.24 хувь буюу 22 их наяд ам.доллар нь ШХАБ-д ноогдсон байв.

ШХАБ-д харилцан ажиллагааг хэрхэн явуулдаг вэ?
•ШХАБ-ын дээд байгууллага нь Төрийн тэргүүн нарын зөвлөл. Лидерүүдийн саммит жилд нэг удаа хуралддаг. ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөл эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлаар ярьцдаг. Байгууллагын хүрээнд Гадаад харилцааны сайд нарын зөвлөл, яам, газруудын удирдлагын зөвлөл, Үндэсний зохицуулагч нарын зөвлөл байгуулагджээ.
•Нэгдлийн байнгын ажиллагаатай хоёр байгууллага болох ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд, Бүс нутгийн террорын эсрэг бүтэц Ташкентад байрлан ажилладаг.
•Шинжлэх ухаан, чухал асуудлуудын Нийгмийн зөвөлгөө-шинжээчдийн байгуулага болох ШХАБ-ын чуулгыг тэд 2006 онд бий болгожээ.
•ШХАБ-ын ажиллагааны нэг чухал чиглэл нь хүмүүнлэгийн хамтын ажиллагаа юм. Орос 2007 онд ШХАБ-ын их сургууль байгуулах санал дэвшүүлж түүнийг нь 2008 онд баталжээ. ШХАБ-ын их сургууль нь сүлжээнийх бөгөөд түүнд нь Белорусь, Казахстан, Киргиз, Орос, Тажикистан, Узбекистан, Хятадын 80 их дээд сургууль багтдаг. Магистратурын долоон чиглэлээр мэргэжилтэнг бэлгэдэг.
•2015 онд Москва хотноо гишүүн орнуудын залуу хүмүүсийн олон улсын карт (SCO Youth Card) бий болгон танилцуулжээ. Карт нь тус байгууллагын түүх, соёлыг судлах, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тусалж байгаа залуусын нэг ёсны нийгмийн багц болох ёстой.

ШХАБ-ын хүрээнд эдийн засгийн хамтын ажиллагаа хэрхэн явагддаг вэ?
• Тус нэгдэлд хамрагдсан орнуудын төр, засгийн тэргүүн нарын анхны уулзалт 2001 онд болжээ. Энэ үеэр худалдаа, хөрөнгө оруулалтийн салбарт таатай нөхцөл бүрдүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс нутгийн үндсэн чиглэлүүд ба зорилгын тухай Дурсамжийн бичигт гарын үсэг зурав. Нефть, хийн салбарыг хөгжүүлэх, тээврийн дэд бүтэц бий болгох, бараа, үйлчилгээний таатай нөхцөл бий болгох зэргийг тэрүүлэх чиглэлүүдээ гэж үзжээ.
•Бээжин хотноо 2003 онд Засгийн газрын тэргүүн нар эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны 2020 он хүртэлх хөтөлбөрийг баталжээ. Ойрын ирээдүйд бараа эргэлтийг нэмэгдүүлэх, урт хугацааны ирээдүйд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зорилтыг дэвшүүлсэн байв. Уг баримтад эрчим хүч, тээвэр, ХАА, телехолбоо, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбаруудыг тэргүүлэх чиглэл гэж үзсэн байв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2004 онд баталжээ.
• ШХАБ-ын бас нэг тэргүүлэх чиглэл нь санхүүгийн салбарын хамтын ажиллагаа юм. Үүний хүрээнд Хөгжлийн банк, Хөгжлийн санг байгуулсан. Хөгжлийн банк байгуулах санаачлагыг Хятад 2010 онд гаргасан юм. Улс хоорондын дэд бүтцийн төслүүдийг энэ банк санхүүжүүлэх юм. ШХАБ-ын хөгжлийн санг байгуулах санаачлагыг Владимир Путин 2013 онд санал болгожээ. 2015 онд байгууллагын банк хоорондын нэгдлийн бааз дээр Төслийн санхүүжилтийн олон улсын төвийг байгуулахаар шийдсэн байна.
• 2013 онд Оросын санаачлагаар ШХАБ-ын Эрчим хүчний клуб ажиллаж эхлэв. Үүнийг байгуулах дурсамжийн тунхаглалд ОХУ, БНХАУ-аас гадна Афганистан, Белорусь, Монгол, Казахстан, Тажикистан, Турк, Шри-Ланка, Энэтхэг гарын үсгээ зурсан байв.
• 2015 онд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны дараагийн таван жилийн хөтөлбөрийг боловсруулах ажилд орсон байв. Түүнийг арван чиглэлийн 100 төслөөр явуулж, 100 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх юм.

ШХАБ аюулгүйн салбарт хэрхэн хамтардаг вэ?
•ШХАБ нь цэргийн эвсэл биш. Гэвч тус нэгдэл терроризмтай холбоотой аюулгүйн асуудлаар хамтардаг. 2002 оноос хойш байгууллагын гишүүн орнууд террорын эсрэг хамтарсан хээрийн сургуулийг явуулж байна.
• 2013 онд зурагдсан ШХАБ-ын Бишкекийн тунхаглалд тус байгууллагын гишүүн орнууд “улс төр, эдийн засаг, нийгмийн аюулгүй байдлыг бусинуулах үүднээс мэдээлэл, холбооны технологийг ашиглахын эсрэг, мөн хар тамхи, зэвсгийн хууль бус наймаатай хийх тэмцлийг идэвхжүүлэх” тухай заасан байв.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car