Хордсон Хонгорынхон өнөөдөр хэвлэлд хандлаа. Тэдний хэвлэлд хандсан шалтгаан нь Дарханы Хонгорын иргэдийн
өвчин зовлон дээр нь тоглолт хийж байгаа улс төрийн зарим намуудын бусармаг үйл ажиллагааг буруушааж байгаагаа мэдэгдсэн юм.
Хонгор нутгийн тэнгэрт болжмор байтугай хэрээ ч нисэхээ больсон гэдэг нь нэг талаараа энэ нутгийн зон ардынхны амьдрал ахуйг бэлхнээ илтгээд байгаа үг. Нэгэнтээ цианит натрид хордсон иргэдийг тухайн үед төр барьж байсан намаас эхлээд төрийн сайд нь хүртэл хэлмэгдүүлэн өдий хүртэл Хонгорынхныг “тэмбүүтэй, яртай, хатуутай” хэмээн доромжлуулсаар байна хэмээн Дарханы Хонгор нутгийнхан өнөөдөр хэвлэлд хандсан нь энэ юм.
Хонгор нутгийнхан цианит натрид хордсон түүхээ өнөөдөр үнэн бодитоор нь хэлье гэх бодлын үүднээс нийслэлийг зорьсон гэнэ. Хэрэг явдал 2007 онд болж өрнөсөн ба сумын нутгийн удирдлагууд хятадуудтай нэгдэн нийлж хор хөнөөлт цианти натригаар алт угааж нутгийн голд цэвэрлэж шүүлгүйгээр шууд асгасан явдлаас улбаатай. Хор асгасан голоос уух ундааныхаа усыг авч хэрэглэн өнөөг хүртэл эдгэршгүй гамшигт өвчнүүдэд дарлуулж суугаа гэнэ лээ. Үүнээс нь ууж хордсон нутгийн иргэд одоо ч хүртэл “хамуутай, тэмбүүтэй”-гээрээ дуудуулан өдий хүрсэн. Цианит натри хэмээх аюулт хорд Дарханы Хонгорынхон бүхлээрээ ч бас өртчихөөгүй гэнэ. Хонгор сумын нутгийн бүс нь 5 багд хуваагдсан ба нийтдээ 5600 гаруй хүн тус нутагт амьдарна. Тэдний зөвхөн нэгдүгээр багийн оршин суугчид энэ хорын гамшигт иймэрхүү янзаар нэрвэгджээ.
Нэгдүгээр баг 2600 хүнтэй гэж үзэхэд цианит натригийн хорд, тэгэхээр 2600 гаруй хүн хордсон гэсэн үг. 2600 гаруй хүний жишим ч үгүй хортой хоронд хордуулж, өөрсдөө учраа ол хэмээн орхиж байгаа төр засгийг яалтай билээ.
Эдгээр хүмүүсийн хувь заяаг өөрсдөө мэдэг гээд орхичихсон гэдэг нь Хонгорчуудын ярианаас шууд үнэртэж байлаа. Үүний хариуцлагыг тэд одоо ярихаасаа илүүтэйгээр хордсон 2600 иргэдийн эмчилгээнд туслалцаа хүсч байгаагаа илэрхийлэхийг хүсч. Түүнчлэн тэдний хэлж буйгаар бол Хонгорт нутгийн иргэд харамсалтай хэрэг явдлаас хойш дүрвээд алга болчихсон.
Эзгүй үлдсэн нутагт ерөнхийдөө хүүхэд хөгшид үлдсэн төдийгүй орон шоронгоос гарч ирсэн янз бүрийн үл бүтэх хүмүүсийн орогнох газар болсон аж. Тиймээс Хонгорын иргэд сонгууль дөхөхөөр биднийг санадаг байдлыг халмаар байна. Хонгор нутгийн иргэд өвчнийхөө үнэн байдлыг хэлснийхээ төлөө МАН-ынханд байнга хэл амаар доромжлуулж, чичлүүлэх боллоо. Сүүлдээ УИХ-ын гишүүн Хаянхярваа биднийг нэг нэгээр нь “дуудаж уулзаж, эгнээнээс маань хүн сугалж, бидний амыг барих гэж оролдлоо” хэмээн учирлацгааж байлаа.
chuhalmn
Холбоотой мэдээ
Comments are closed.