Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр 10.00 цагт “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаад холбогдох хүний нэр төрд халдсан гэх хэргийг хэлэлцэнэ. Уг хэргийн шүүх хурал энэ сарын 6-ны өдөр болох байсан ч “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүг шүүх хуралд оролцуулах хүсэлт тавьснаар өнөөдрийнг хүртэл хойшлуулсан юм.
“Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаагийн сониндоо нийтэлсэн материалын дагуу “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нэр төрд нь халдсан хэмээн үзэж, шүүхэд гомдол гаргасан юм. Хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар сард болж, сэтгүүлчийг цагаатгасан боловч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 15-нд болсон нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас хэргийг анхан шатны шүүхэд буцаах шийдвэр гаргасан билээ.
Холбоотой мэдээ
Comments are closed.