antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 23, 2012 Comments are off

Иргэдийн халаасыг тэмтэрсэн Засгийн газар МҮЭХ-нд төрийн төмөр нударгыг харуулав

нийтлэсэн Admin

Хахир хүйтнээр үнийн өсөлтийн эсрэг жагсаал цуглаан зохион байгуулж Засгийн газар, УИХ-ын түшээдийг тайлбар хийхийг шаардсан Үйлдвэрчин амжилт олсонгүй. Халаа сэлгээ, томилгоогоор амьсгалж, сонгуулийн ажлынхаа эхлэлийг ард түмний нүднээс нуух гэсэн эрх баригчдын ээлжит шоу жагсаал цуглааны сүрийг дарлаа.

Үнийн хөөрөгдлийг бууруулах бодлого явуулахыг шаардсан жагсагчид Төрийн ордныг бүсэлж, хэнийг ч хааш нь гаргахгүй хэмээн мэдэгдсэн боловч саарал ордонд тухалж буй эрх баригчид ичээнээсээ гарах сонирхолгүй байсан төдийгүй Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар хэлэлцэж буй “буцах” сайдуудыг байцаагаад жагсагчдыг харах ч ухаан байсангүй. Гэхдээ л халаа сэлгээ, албан тушаалын донд нирвэгдсэн түшээдийг ийн хуралдаж байх чөлөөгөөр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг жагсагчдын “тархийг угааж”, тараах санаа өвөрлөж төрийн ордноос гарч ирэн “Бүлэг ажиллаж байна…” хэмээн хэд хэдэн удаа хэлсэн боловч ард түмэн түүнийг хүлээж авсангүй. Харин ч бусдыгаа гаргаж ирэхийг шаардан тал талаас нь татаж эхлэхэд “Түшээ баатар” ум хумгүй ордон руугаа орохоор хаалга руу зүтгэсэн боловч жагсагчид түүнийг оруулах сонирхолгүй байсан учраас тал талаас нь татаж чангаав. Гэтэл ард түмэндээ хайр зарлан төрийн ордноос гарч ирсэн тэрээр жагсагчид руу гар далайн арай л цохьчихсонгүй. Ардаа ч харах сөхөөгүй хаалга руу зүтгэсэн Ч.Сайханбилэг гишүүнийг хамгаалалтын албаныхан арай ядан дундаа оруулж хаалга руу дөхүүлж өгснөөр тэрбээр далан давхар хамгаалалт бүхий саарал ордондоо орж санаа амрав. Харин ордныг бүслэх тушаал өгөн хаалга бүрийг нь сахьсан Үйлдвэрчин Засгийн газарт шаардах бичгээ хүргүүлснээс өөр гавьтай зүйл хийж чадсангүй. Учир нь баасан гарагийн үдээс хойш Засгийн газар МҮЭХ-дын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж эхэлнэ гэсэн боловч жагсаал тарсны дараа таг чяиг болсон юм. Тиймээс МҮЭХ-ны төлөөлөгч засгийн газарт дахин шаардлага өгөхөөр бямба гарагт очсон боловч тусыг эс үзэв. Харин ч төрийн ордны үүдний хамгаалалтын албаны залууд зад дээрэлхүүлж орхив.

Даваагаас баасан хүртэл Засгийн газрын бие бүрэлдэхүүнийг бүтэн болгох, буцаж буй сайдуудыг байцааж “унагах” гэсэн ажилдаа түүртсэн эрхмүүд амарч байгаа учир төрийн ордон эзгүй байв. Гэсэн ч үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгч авч очсон албан бичгээ хамгаалалтын албаныханд үлдээж дамжуулахыг хүссэн боловч тэд уг бичгийг хашааны гадна гаргаж шидсэнээр энэ асуудал цэглэгдэв.

Үндэслэлгүйгээр, үгсэн хуйвалдаж шатахууны үнийг нэмж ард түмний халаасыг тэмтэрсэн Засгийн газар ийнхүү төрийн төмөр нударга гэгч зүйлээ ард түмний эрх ашгийг хамгаалж буй ҮЭ-д үзүүлэв.

Хоёр толгойтой нэг бие

 Үйлдвэрчний эвлэлийн Ерөнхийлөгч түүнийг дэмжигчдийг ийнхүү тэмцэж байх хойгуур улстөрийн хөшигний ард бас л албан тушаалын төлөөх тэмцэл чимээгүйхэн өрнөв. АН-ын сайд нарыг чөлөөлж тэдний оронд сайд нарыг томилтол хэн сайдын үүрэг гүйцэтгэх вэ гэдэг асуудал бас өрнөв. Гэхдээ бүлгийн гишүүд эл асуудлыг олны анхаарлын төвд оруулахыг хүссэнгүй. Хөшигний ард, нударган дотроо наймаалцаж үүрэг гүйцэтгэгчдийг аль хэдий товлов. Ийнхүү АН-тай хуваасан бялууны үлдсэн хэсгийг өдгөө яам толгойлж буй сайдууд давхар гүйцэтгэхээр болсон нь тэдний намтар түүх хийгээд Засгийн газрын түүхэнд дахин нэг шинэ мөр нэмэх болов. Энэ нь хоёр яам толгойлсон нэг сайд хэмээн бичигдэх нь лав. Ийнхүү алдар нэр, албан тушаалын хэнээ туссан нөхдүүд үүрэг гүйцэтгэгч гэх тушаалыг давхар хаших болж тамга тэмдэгээ хүлээн авсан нь улстөр дэх содон үйл явдал боллоо.

Монгол Улсын Тэргүүн шадар сайдын үүргийг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод, Батлан хамгаалахын сайдын үүргийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын үүргийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод, Эрүүл мэндийн сайдын үүргийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Гандид хариуцуулахаар болсон билээ.

Ийнхүү улстөрийн халаа сэлгээний халуухан шуурган дундуур 2-3 зуугаар нэмж 20-30 төгрөгөөр шатахууны үнээ хямдруулсан импортлогчид 10 тэрбум төгрөгийн торгуулийн ялд унав. Зөв л дөө. Үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн тэднийг хууль бусаар олсон орлогыг нь хувааж, торгох нь. Гэхдээ ард түмний халаасыг сэгсрэн байж олсон энэ ашиг төрийн халаасанд орно. Тэгэхээр үгсэн хуйвалдаж үнэ ханшийг нь нэмсэн Засгийн газар шатахуун импортлогч байгууллагуудаас “торгууль” нэрийн дор авах ёстойгоо авч байна гэсэн үг. Харин халаасаа сэгсэрүүлж хоногийн хоол, талхны мөнгөө танасан иргэд үгсэн хуйвалдагчдад ашиглуулаад өнгөрөх нь тодорхой болов.

Харин шатахууны үнэ нэмсний дараа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн наймаачид үнээ буулгасангүй. Харин цагаан сар дөхөж байгаа учраас нэмэх төлөв ажиглагдаж байгаа юм.

mass.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car