Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух найман сартай жирэмсэн иргэн С-ийг цагдаа хүч хэрэглэн хоёр ч удаа цахилгаан бороохойгоор бороохойдосны улмаас найман сартай хүүхдийнх нь зүрх зогсож улмаар хүүхдээ алдсан талаарх мэдээллийг бид хүргэж байсан билээ. Тэгвэл хүүхдээ алдаад бие болоод сэтгэл санаагаар хохирсон С гэх эмэгтэйтэй уулзаж, ярилцсанаа хүргэж байна.
-Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаач?
-Сайн байна уу? Намайг Лхагвадуламын Солонго гэдэг. Би одоо 27н настай.
-Тухайн өдөр юу болсон талаараа та дэлгэрэнгүй яриач?
-2016 оны тавдугаар сарын 17-ы өдөр байсан л даа. Хоёр найз маань дуудаад нөхөр болон хүүхдийнхээ хамтаар очсон. Манайхтай их ойрхон болохоор төвөгшөөлгүй очсон. Ингээд орой 21 цагийн үед нэг танил эмэгтэйтэйгээ маргалдсан. Тэгээд тэр маргалдаж байсан хүн маань цагдаа дуудсан байсан. Үүний дагуу хоёр цагдаа ирээд нэг цагдаа нь миний гар луу бороохойдсон. Би “Чи яагаад жирэмсэн хүнийг бороохойдож байгаа юм бэ” гэхэд тэр цагдаа “Чи шаардлагыг минь хүлээж авсангүй” гээд ахиад нэг удаа бороохойдохдоо миний аарцаг, гуя хоёрын хооронд бороохойдсон. Гэтэл нөгөө цагдаа нь намайг бороохойдсон цагдааг машиндаа сууж бай гээд явуулсан. Тэгээд бие маань эвгүйрхсэн.
-Тухайн үед биед тань ямар өөрчлөлт гарсан бэ?
-Бие маань чичирч, салганаад мөн доошоогоо хатгаж өвдөөд байсан учраас эгч дээрээ очсон. Ингээд бие маань улам их өвдөж шөнө түргэн дуудан III дугаар амаржихад очсон. Эмч нар үзээд шөнийн 02 цагийн үед хүүхдийн маань зүрх цохилохгүй байна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр 12 цагийн үед намайг “Кисер” хагалгаанд оруулсан. Гэвч миний хүүхэд амьгүй байсан. Төрж байгаа хүмүүсийн хүүхдүүдийн дуу чимээг сонсогдоод их хэцүү байсан. Ганцхан миний л хүүхэд байхгүй хөхөө саагаад суух үнэхээр аймшигтай байдаг юм байна. Газар доогуур орчихмоор санагдаж байна. Үгүй ядаж тэр амьгүй хорвоод мэндэлж чадаагүй үрд минь задлан хийсэн гэж бодохоор л амьд явахад хэцүү байна. /Уйлав/
-Шүүх эмнэлгийн хариу юу гэж гарсан юм бэ?
-Надад шүүх эмнэлгийн хариуг гурав хоногийн дараа гарна гэж хэлсэн. Гэвч хариу нь гарахгүй байсаар 2016.05.31-ий өдөр гарсан юм байна. Гэтэл өнөөх хариуг нь өнөөдөр надад харуулсан. Сарын дараа. Тэгээд бүр тэр шүүх эмнэлгийнхээ дүгнэлтийг өгөхгүй байсан. Арай хийж канондаж авсан. Гэтэл шүүх эмнэлгийн хариун дээр миний хэлж ярьсан зүйлийг бичээгүй байсан. Би үнэн зөв гардаг гэж бодон итгэж байтал бүх зүйл эсрэгээрээ байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтэн дээр зөрүүтэй мэдээлэл маш их байсан. Намайг хүнд зодуулсан учраас хүүхдээ алдахад хүрсэн байна гэж л дүгнэлтэн дээрээ бичсэн байна лээ. Гэвч яг үнэндээ ямар ч хүн жирэмсэн хүний гэдэс рүү өшиглөнө гэж байхгүй шүү дээ. Хүнийг ингэж гүтгэж болно гэж үү?
-Шүүх эмнэлгийн хариугаар таныг буруутай гэж үзсэн юм уу?
-Тэгэж л гарч байх шиг байна. Гэвч би үүнтэй огтхон ч санал нийлэхгүй байгаа учраас гомдолтой байсаар л байна. Үнэн мөнийг олтол нь би хөлөө хүрэх газраа явна.
-Таныг бороохойдсон цагдаа тантай холбогдсон уу?
-Нэг ч удаа холбоо бариагүй. Тэр хүний талаар асуусан боловч нэр, ус, утасных нь дугаарыг ч өгөөгүй. Одоогоор ажлаа хийгээд байгаа юм байна лээ. Тэрийг өнөөдөр л мэдсэн.
-Цагдаагийн байгууллагынхан тантай зүй бусаар харьцсан гэсэн үү?
-Ер нь бас их хүнд сурталтай юм билээ. Уулзах гээд очихоор ажил дээрээ байхгүй. Ажлаа хийгээд явж байж, би амарч байна. Эмчилгээтэй байна гэх мэтээр их л чирэгдэлтэй юм. Хүний хэлж байгаа үг, хэлэх гэж байгаа үгийг хянаад их зандарч, уурлаж харьцдаг юм байна. Би өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргаж явж үзээгүй. Цагдаагийн байгууллагыг ард түмнийхээ төлөө ажилладаг байгууллага гэж бодтол надад хүч хэрэглэсэн тэгэхээр энэ цагдаагийн байгууллагыг хүчний байгууллага юм байна гэж бодогдлоо.
-Танд нэмж хэлэх зүйл байна уу?
-Би аавыгаа алдаад удаагүй байгаа л даа. Уй гашуу минь дуусаагүй байхад удахгүй мэндлэх гэж хүлээж байсан хүүхдээ алдсандаа үнэхээр гашуудаж байна. Миний энэ уй гашууг мэдэхгүй байж намайг хэвлэл мэдээллээр цагдаагийн байгууллагууд “архичин, гэр оронгүй, тэнэмэл, хаяггүй, хороонд бүртгэлтэй архичин, байнга архидан согтуурдаг” гэх мэтээр намайг аймшигтайгаар доромжлон бичсэн байна лээ. Би өөрөө гурван хүүхэдтэй бид бүгд хаяг бүртгэлтэй, гэр оронтой, миний хүүхдүүд бүгд цэцэрлэг сургуулиар хүмүүжиж байна. Гэтэл үрээ алдсан эх хүнээр цагдаагийн байгууллага доог тохуу хийн олон түмэнд миний талаар буруу сөрөг мэдээлэл хүргэсэн. Би энэ бүхэнд гомдолтой. Миний хүүхэд тэр өдрийг хүртэл эрүүл саруул бойжиж байсан. Надад эмчийн бичиг болоод хяналтын дэвтэр маань ч байгаа. Эмч маань үүнийг батлан хэлнэ. Гэтэл бусдын балмад үйлдлээс болж удахгүй мэндлэх, эрүүл саруул бойжиж байсан үрээ алдсандаа үнэхээр гомдолтой харамсалтай. Үнэхээр хууль гэж байдаг бол үнэн зөвийг тогтоож өгөөсэй гэж хүсэх байна.
-Бидэнд цаг зав гарган ярилцлага өгсөн танд баярлалаа.
Жиргээ.мн
Б.Үүрд
Холбоотой мэдээ
-
bb (June 10, 2016 11:18:03 am )
huhde boddog bsn bol arhi uutsan sogtu hunte margahu te..ene huhend buruu bnaa shan dalim l bollo do
-
zochin (June 10, 2016 11:25:27 am )
aaviigaa aldaa udaagui bsan bas jiremsen baij hun amitantai yah gej herelddeg yum yag tsagaadiin huvid bol ajlaa hiisen bh uurtuu gomddoo heruuliin buzaraas bolj
-
Зочин (June 10, 2016 1:14:09 pm )
Цагдаа шүүхийн тухай үнэн хэлжээ.Цагдаа нар юм ойлгохгүй.шүүх эмнэлэг чинь танил талдаа үйлчилдэг үнэн миний доо.Жирэмсэн хүн уурлаа л биз тайвшруулаад явуулж болно ш дээ энхийг сахиулагч нараа????? Эгч нь эрэгтэй хүн зодсон гэж гүтгүүлээд эцэс сүүлд үнэн зөв болсон харин гэрчээ сайн ол.Гэрч л чамд туслана шүү.Цагдаа нар чинь эмэгтэй хүнийг нэг алагдуулаал биз сүртэй гэж боддог юм.Наад нар юу ч мэдэхгүй.Хэзээ нэг одор өөрөө тэрийг мэдэх цаг ирнэ.Бурхан үнэн мөнийг ялгаж чаддаг юмаа.Манай цагдаа нар хэлэх яриха мэдэхгүй нэг их онгироо бодлоггүй ярьдаг юм.27 настай хүн гэхэд олон хүүхдүүдтэй юм байна.Хүүхдийн заяа түшинэ.Хэрүүлээс хол яваарай.Цагдаа нарт найдах хэрэггүй шүү.Амжилт хүсье.Цагдаагын дарга нь хүртэл юу гэж хэлж гомдоож байгааг чинь сайн мэдэж байна.Сэтгэлийн хаттай байгаарай.
-
Зочин (June 10, 2016 1:14:50 pm )
Цагдаа шүүхийн тухай үнэн хэлжээ.Цагдаа нар юм ойлгохгүй.шүүх эмнэлэг чинь танил талдаа үйлчилдэг үнэн миний доо.Жирэмсэн хүн уурлаа л биз тайвшруулаад явуулж болно ш дээ энхийг сахиулагч нараа????? Эгч нь эрэгтэй хүн зодсон гэж гүтгүүлээд эцэс сүүлд үнэн зөв болсон харин гэрчээ сайн ол.Гэрч л чамд туслана шүү.Цагдаа нар чинь эмэгтэй хүнийг нэг алагдуулаал биз сүртэй гэж боддог юм.Наад нар юу ч мэдэхгүй.Хэзээ нэг одор өөрөө тэрийг мэдэх цаг ирнэ.Бурхан үнэн мөнийг ялгаж чаддаг юмаа.Манай цагдаа нар хэлэх яриха мэдэхгүй нэг их онгироо бодлоггүй ярьдаг юм.
-
Anonymous (June 10, 2016 1:23:14 pm )
Mongoliin stagdaa bish lalriin stagdaa boljee
-
bi stagdaa (June 10, 2016 1:24:47 pm )
Haha ,…kkkk bi bol ongo mongonii stagdaa
-
2016 (June 10, 2016 2:21:20 pm )
худалдагдсан Монголын цагдаа гэжжжж
-
Anonymous (June 10, 2016 3:05:21 pm )
TSAGDAAGIIN DARGA CHINGES ABLIG ASHIG SONIRHOLIIN HUULI ZORCHSON GEJ TSAGDAADAAGAAS HALAGDSAN HUNIIG BAYANGOL DUURGIIN HOER DUGAAR HELTSIIN DARGAAR TOMILON AJILUULJ BAIGAA HUULI YAJ ZABHARUULDAGAA ARD TUMEND HARULJ YABAA TSAGDAA HUULI SAHIULJ ARD IRGEDIIN TOLOO YABDAGGUI HUULI ZABHARUULAGCH BOLSON GEDEGIIG HARULJ BAIGAA AJILLUUD
-
Бямбасайхан (June 10, 2016 3:50:54 pm )
АЛУУРЧИН цагдаа
-
Mongol (June 10, 2016 4:47:03 pm )
Ter shyyh emnelgiig shyyhed og, zagdaagch bas,,,, bainga tv-tei hamtarch luivar hiij baival niited delge, oor arga alga,,,
-
Зочин (June 10, 2016 5:59:14 pm )
Хуучин тогтолцооны үед Цагдаагийн байгууллага арай гайгүй байсан юм Яагаад дээр нь Прокурорын алба байсан Одоо хоёул бараг байхгүйтай адил болсон. Хуулийг уландаа гишгэх зарим үед гишгэж байгаа тохиолдол олон гарч байгаа нь жирийн үзэгдэл болсон бна. Цагдаа хавтаст хэрэгт нотлох баримтыг хуурамчаар үйлддэг бөгөөд түүнийг нь прокурор хуурамч хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хуурамч хэргийг шүүхэд хянан хэлэлцүүлсэн явдал одоо гарч байгаашүү дээ
-
монголмаа (June 10, 2016 7:47:25 pm )
Монголын цагдаад алуурчид ажилдаг юм байна
-
Anonymous (June 10, 2016 9:46:17 pm )
tsagda nar jiriin irgen xvnd ih deerengvi xanddag ter tsagdaag byrxan shiitgeese alyyrchin tsagda ,,, bitgii byyj uguurei ted nart
-
Anonymous (June 10, 2016 11:44:28 pm )
bid nar end enged yum biched te huuxed irged iregui yunii omon harmsaj bn bas toriin huwtsas omson hogiin uhaan muutai lalaruud heseg neg bn bn bas ene tsagdaa geed bga hun bn shu zuger huwtsas gol shuu dee oriigo medrex hertei hun alda bas ter tsagdaag oorton medruul shuuxed og ahin neg hun alhas ni omno texgui bol ter oshoo ih hun gutgej oshoo hun doromjilon muu nowsh
-
Anonymous (June 11, 2016 7:00:17 am )
Eriin muu tsagdaa
-
enhee (June 11, 2016 9:57:16 am )
hohino chamaig hen arhi uu gesen yum
-
ns (June 11, 2016 7:29:13 pm )
8 sar teesen Ur huuhdee aldsan emegtei huniig ”” hohino chamaig hen arhi uu gesen yum”’ gej bichsen hun eruul hun mon uu? Uusan buhniig nudeed bai gej tsagdaagiin baiguullag baidag uu? harin ger orond hurgej ogoh bolomjgui bol eruuljuulehed avaachima gej baidagdaa. Ene Enhee gej novsh, hudalddagdsan nuuree huusan byalduuch shaar yumaa.
-
unshigch (June 13, 2016 12:32:17 am )
arhichin huuhen onoo margaashgui toroh gej baigaa baitlaa oron gertee togtoj suuj chadahgui ail hesej arhia nerne. avilgalaar hooloo zalguuldag hargis tsagdaa hahuuliin mongoo olooguin ulmaas uuraa arhichin huuhend gargajjee. taarsan 2 taar shuudai
18 Comments