antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2016 14 comments

Тэтгэвэр нэмэх боломжгүй гэж өдөр болгон ярьж суусан Ч.Сайханбилэгийн ЗГ сонгуулийн өмнө “шоу” хийхээр төлөвлөж байсан бололтой

нийтлэсэн Admin

       УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчид өчигдөр үнэмлэхээ гардан авлаа. Нийт 498 хүн энэ удаагийн УИХ-ын сонгуульд аль нэг намаас болон бие дааж нэр дэвшихээр болжээ. Ингээд нэр дэвшигчдийн үнэмлэхээ халаасалж, эрхээ баталгаажуулж авсан эрхмүүд өнөөдрөөс тус тусын тойрогтоо ажиллаж эхэллээ.

Өчигдөр өглөө зохион байгуулагдсан СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаанд АН-ынхан оролцсонгүй. Хэвлэлүүд АН-ын 76 нэр дэвшигчийг Цонжин болдогт байсан талаар мэдээлж байв. Ямартаа ч сонгуулийнхаа бэлтгэлийг базааж суусан АН-ынхан асуудлыг үдээс хойш шийдвэрлэж, намын ажлаа урдаа тавив. Сонгууль ойртох тусам эрх баригчдийн “дүрэмгүй тоглоом” хэрээс хэтэрч, дөрвөн жил унтаж байгаа сая сэрсэн мэтээр аашилж эхлэх нь хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд гэхэд л Засгийн газраас гэнэтхэн шийдвэр гаргаад тэтгэвэр болон нийгмийн халамжийг нэмэхээр болсон гэдгээ нийтэд зарлав.

Тодруулбал, Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийн хэмжээг 2016 оны оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд, Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо. Мөн нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийн доод хэмжээг 251 мянга, хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээг 216 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоов.

Тэтгэвэр тэтгэмж, халамжийн үйлчилгээг нэмэгдүүлсэн нь сайн хэрэг. Гэвч нөгөө талдаа саар үр дүнг ч дагуулж мэднэ. Засгийн газар АСЕМ-д зориулсан асар их зардлын хажуугаар ийнхүү тэтгэвэр нэмсэн нь төсөвт дарамт болохгүй гэх газаргүй шүү дээ. Сүүлд гарсан статистикаас харахад одоогийн байдлаар энэ оны төсвийн алдагдал өмнө онтой харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн байдалтай байгаа. Монгол улсын төсвийн ерөнхий байдал томоохон сорилттой тулгараад буй бөгөөд 2016 оны эхний 3 сарын төсвийн орлого, зарлагын зөрүү 1.1 их наяд болон 1.7 их наядад хүрч, 616 тэрбум төгрөгийн төсвийн алдагдалтай байна. Инфялци сар тутамд өмнөхөөсөө өсч байгаа гэдгийг хэнээс ч илүү мэдэх газар бол Засгийн газар.

Цалин, тэтгэвэр нэмэх ямарч боломжгүй байгаа тухайгаа өнгөрсөн дөрвөн жилийн турш өдөр болгон ярьж, ард түмний бүсийг хором тутмаар чангалж явсан Засгийн газар яагаад гэнэт ийнхүү тэтгэврийн хэмжээг арав хүрэхгүй хувиар нэмэгдүүлсэн бэ. Мэдээж асуултын хариулт нь удахгүй болох гэж буй сонгуультай л холбоотой. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бүлэг бол ахмадууд. Тиймээс улс орны эдийн засгийн хүндрэлийг үл тоож гэнэтхэн л сонгууль болохоос сарын өмнө тэдэнд тал засч буй нь энэ бололтой.

Хэрвээ цалин, тэтгэвэрийн нэмэх боломжтой л байсан юм бол эртхэн нэмэхгүй юугаа хийж байсан юм бол. Нялх хүүхдийн чихрээр хуурж буй мэт тав гурван төгрөг нэмчихээд үүнийгээ “Засгийн газрын зорилт биелэлээ” гэж тайлбарлах нь инээдтэй бус уу. Төсөв алдагдалтай байгаа, цаашдаа ч алдагдал нь улам л нэмэгдэх болно. Хүүхдийн мөнгийг өгөх, өгөхгүйдээ тулж бөөн хэрүүл болсны эцэст ялгаваргүйгээр өгөхөөр болж байсан цаг саяхан. Төсөв хариуцаж буй мэргэжилтнүүд нь хүүхдийн мөнгийг ялгаваргүйгээр өгвөл наймдугаар сараас хойшоо хүүхдийн мөнгийг өгөх боломжгүй хэмээн тайлбарлаж суусан юмсан. Үргэлжийн “байхгүй, боломжгүй” Засгийн газар маань хаанаас ийм их мөнгөтэй болов. АН-ынхан минь сонгуульд ялж л байвал маргааш галав юүлсэн ч хамаагүй гэх сэтгэлээр хандаж байгаад элгээр нь хэвтүүлсэн эдийн засгаа “газрын хөрсөнд булчих” вий дээ. Тооцоо судалгаатай зүйл л хийгээрэй дээ та минь ээ.

Г.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • баяраа (June 08, 2016 9:31:52 am )

    Уг нь утгагүй л дээ.Гэхдээ тэтгэврийнхэнд хэрэгтэй л юм.Ямар тэтгэвэр нэмлээ гээд тэтгэврийн насны бүх хүн АН-д санал өгөх биш зүгээрээ цаад хэдэн хөгшчүүл чинь учраа олно

    • иргэн (June 08, 2016 3:30:43 pm )

      Зөв хэллээ.Үнэхээр нэмэх шоуг иргэд сайн ойлгож бгаа.тэглээ гээд тэгээд ч АН-д саналаа өгөхгүй.

  • сонгогч (June 08, 2016 9:35:23 am )

    ОДОО ТӨСӨВИЙН ЦАЛИНГАА ДОР ХАЯЖ 30 ХУВЬ НЭМЭЭЧЭЭ ЯЛГАВАРЛААД БАЙХААР САЙхАНБИЛЭГЭЭЭЭЭ

  • Anonymous (June 08, 2016 9:39:08 am )

    bayrlalaa demjinee

    • Anonymous (June 08, 2016 3:35:32 pm )

      МОЛИГО САЙХАНБИЛЭГ т итшээд хэрэг байна уу да ам доллар 2000 дөхөөд байхад 11 төгрөгөөр нэмсэн гэсэн үг шүү дэ Юунд нь баярлаад байгаа юм бэ Бусад бүх юм чинь үнэ нь өсөөд хоосон хонох хоногийн чинь тоо л нэмэгдэнэ шүү дэ
      Бас дээр нь болоогүй ээ БҮГД 15 САЯЫН ӨРТЭЙ гэж байгаа

  • Иргэнl (June 08, 2016 9:50:42 am )

    songuuli huchtei bnaa,jil bolgon songuuli boldog bolgoe ee

  • зочин (June 08, 2016 10:07:11 am )

    цалин мөнгө нэмээд л бхийн. нэмэхийн оронд тэтгэврийн насыг уртасгаад ажлын байрыг зөндөө зөндөө болгомоор л бх юм даа

  • Дорж (June 08, 2016 10:13:59 am )

    Тэтгэвэр нэмээд улсаа дапууруулж тажикстан шиг газарнутаг,байгалийн баялагаа егеед
    ер зээлээ егч чадахгуйгээ асемийн орнуудад зарлаж монголыг дэлхийн тавцангаас
    арчиж хаясан нь дээр шуу,уунээс еер зам байхгуй

  • иргэн (June 08, 2016 11:05:01 am )

    одоо хийх ажил олдохгүй байна гээд түм буман хүн ажилгүй байхад тэтгэврийн хасыг уртасгачихвал юу болохоо мэдээч тэгээд бас нэг зүйлийг мартчихсан юм байх да “40 наснаас дээш” насны хүнийг ажилд авдгүйг эсвэл Сайханбилэг ажил олж өгөх үү тэгвэл болжл байна

  • зочин (June 08, 2016 11:22:00 am )

    тэтгэвэр нэмэ:хэд нэмлээ гэж дургүйцнэ,нэмэхгүй гэхэд нэмсэнгүй гээд үхэлдэнэ. Монголчуудын араншин гэж авах юмгүй болж дээ. Аврал байна уу, үгүй юү. Нөгөө хамгийг болгоодог бурхан шүтээн энээ тэрээ нь энэ мэт гарцгүй логикоос болж биднийг зөнд нь хаячихсан даг шүү.Яавал яаг гэсэн юм байгаа биз. Тэгээд бид хаашаа ч үгүй,тэгж болохгүй,ингэж ч болохгүй гээд таг болчихов бололтой. Ер нь бол тэг зогсолт бидэнд нүүрлэж. Хэдий болтол юм бол. Бүү мэд. Аврал алгаа.

  • Zochin (June 08, 2016 12:39:34 pm )

    Oligtoi nemehgyi,nohoid ys hayj ugch baigaa ym shig l nemeh ym daa.

  • Зочин (June 08, 2016 3:15:09 pm )

    тэгж их үхэхгээд байгаа юм бол”ӨЛСГӨЛӨН” зарлаач “Г.ГАН”. хэний захиасаар хийсэн бүрийг муутгаад байгаа юм?Аль нэг намд үйлчилж байгаа нь аргаа барсан ажил хийх юмаа олдоггүй г.Ган-мэтийн бурмаашууд больж үз? Хөггшид бид хэнийгээ томилохоо чам шиг “тэнэгээр” заалгахгүй?!

  • Баяр (June 08, 2016 4:21:26 pm )

    Монголын өр давах ёсгүй даваагаа давчихаад явж байнаГадаадад ч тэр, дотоодод ч тэр Дэлхийн банкны тоо баримтыг илүү үндэслэлтэй гэж үзэж эх сурвалжаа болгох нь олонтаа. Тиймээс манай улсын нэр хүнд дэлхийн тавцанд унаж эдийн засгийн чадамжгүйд тооцогдож зээлжих зэрэглэл буурахаа эхлээд муу үр дагавар олон. Магадгүй Засгийн газар хэдий хэр өртэйгөө мэдэж байгаа учраас хуульд өөрчлөлт оруулах талаар яриад байгаа ч юм билүү. Хэрвээ хуульд заасан тоог нэмбэл монгол хэмээх нэгэн өрх айл орлогынхоо талаас илүүг өрөндөө өгч таархана сонгуулийн өмнөх бэлэн амлалт чинь улсын төсвийг алдагдалд оруулж өнөөгийн тарьсан балаг дээрэ нэрмээс болохвы.

  • ZOCHIN (June 09, 2016 11:13:19 am )

    230 YAJ AMDARAH WE ERDENE SAIHANBILEGEE ZAILAA

antalya rent a car