Нэр дэвшигчдийг сольж халах ажиллагаа ерөнхийдөө намуудын хувьд өнөөдрөөр эцэслэгдэж байна. Учир нь нөхөн нэр дэвшүүлэх хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Сонгуулийн Ерөнхий Хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, дууссанаар хуульд заасан үндэслэлээр нэр бүхий иргэдийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн Ч.Даваабаяр, Увс аймагт нэр дэвшсэн Б.Сүрэнжав, Бүгд найрамдах намаас УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрогт нэр дэвшсэн Ж.Дорждагва, МАХН-аас УИХ-ын сонгуулийн зургаадугаар тойрогт нэр дэвшсэн Д.Чинзориг нарын нэр бүхий гишүүдийг тодорхой зөрчилтэйн улмаас нэр дэвшигчээр бүртгэх боломжгүй гэх шийдвэрийг гаргасан байгаа.
За харин Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар “… нам, эвсэл санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгасны үндсэн дээр нэр дэвшигчийг дахин бүртгүүлэх хүсэлтээ уламжлах, эсхүл энэ хуульд заасан журмын дагуу өөр хүний нэрийг дэвшүүлэн шаардагдах баримт бичгийг сонгуулийн төв байгууллагад ирүүлэх ёстой гэж заасан байдаг. Тэгвэл тэрхүү хугацаа өнөөдөр буюу зургаадугаар 4-нд дуусч байна.
Б.Тамир
Холбоотой мэдээ
-
зочин (June 04, 2016 9:04:39 pm )
За болждээ удвал наймаа хэрүүл хоёр нь дуусахгүй
1 Comment