antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 3, 2016 11 comments

Хагас тэрбумын өртэй Б.Гарамгайбаатарыг эргүүлэн татах уу?

нийтлэсэн Admin

6-3-5a5_700x700

З.БОЛД

Худалдаа, үйлчилгээ­ний “Тэс петролиум” ХХК-иас 2016 оны тавдугаар сарын 30-нд Сонгуулийн ерөнхий хороонд хандаж, мэдэгдэл хүргүүлжээ. Учир нь тус компанид УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар 506 сая гаруй төгрөгийн өртэй юм байна. Тэрээр “Монроуд” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг гэдгээ жил бүр АТГ-т мэдүүлсээр ирсэн юм. Тэгвэл “Монроуд” ХХК-иас 506 853 028.81 төгрөгийг гаргуулан “Тэс петролиум” ХХК-д олгуулах шийдвэрийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны араванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/00105 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 763 дугаар магадлалаар гаргажээ. Мөн шүүхийн дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2016 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 102/Ш32016/19037 дугаар захирамж, 2133 тоот Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Гэтэл УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар энэ удаагийн сонгуулиар Хэнтий аймгийн 41 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшихээр болоод байгаа юм. Энэ нь Сонгуулийн тухай хуулийн 125.4-ийн 125.4.1 дэх хэсэгт заасан “нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх”, 125.4.3-т заасан “…нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх” гэсэнтэй харшилж байна гэжээ. Тиймээс Б.Гарамгайбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах талаар хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хариу өгөхийг хүссэн мэдэгдлийг СЕХ-нд хүргүүлсэн байна.

Өр чухам юунаас үүссэн талаар тодруулбал, “Монроуд”, “Тэс петролиум” ХХК-иуд 2014 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нефть бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр 473 641 400 төгрөгийн үнэ бүхий шатахуун авсныхаа төлбөрийг төлөөгүй. Энэ мөнгийг гэрээний дагуу 2014 оны аравдугаар сарын 1-ний өдөр төлөх ёстой байжээ. Мөн  “Тэс петролуим” ХХК нь Хаан банктай шугамын зээлийн гэрээ байгуулаад эргэлтийн журмаар буцаан төлдөг байжээ. “Монроуд” мөнгөө төлөө­гүйгээс болоод валютын ханшийн алдагдал   33 211 628.81 төгрөгөөр бас хохирчээ. Ингээд нийт 506 853 028. 81 төгрөгийн хохирол “Тэс петролуим” ХХК-д учирсныг шүүх тогтоосон байна.

УБЕГ-ын хуулийн этгээдийн газрын бүртгэл, АТГ-т мэдүүлсэн албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгээр “Монроуд” ХХК нь яахын аргагүй Б.Гарамгайбаатар гишүүний 100 хувийн эзэмшлийн компани болж таараад байгаа. Энэ компани “Тэс петролиум” ХХК-иас 506 сая гаруй төгрөгийн шатахуун авч хэрэглээд мөнгөө төлөөгүй гэдгийг шат шатны шүүх нотолчихож. Түүнчлэн өртэй хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй гээд Сонгуулийн тухай хуульд хар дээр цагаанаар биччихэж.

Хэдхэн хоногийн дараа СЕХ нэр дэвшигчдэд батламж гардуулна. Одоо нэр дэвшихээр материалаа өгсөн хүмүүсийг судалж байгаа. Тэгэхээр хагас тэрбумын өртэй эрхэм гишүүн Б.Гарамгайбаатарыг энэ сонгуульд нэр дэвшүүлэх болов уу, яадаг бол?

Мөн СЕХ ийм их өртэй нөх­рийг нэр дэвшүүлж, хуулиа зөрчих үү гэдэг асуулт тавигдаж байна.

6-3-5a1_700x700

6-3-5a2_700x700

6-3-5a3_700x700

6-3-5a4_700x700

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • irgen (June 03, 2016 11:07:41 am )

    iim l bolood songuulid uliarch tender nereer mungu zavshih shunal ni hanahgvi bnadaa. bvr ichih nvvrgvi dairagchid olshirch songuuli ruu hoshuurlaa……… ichig ichig!!!!!”””””

  • Anonymous (June 03, 2016 11:10:29 am )

    Ene muu pizdaag choron ruu yavuul buzar

  • Anonymous (June 03, 2016 11:11:19 am )

    Zuv

  • зочин (June 03, 2016 11:17:29 am )

    ГАРАМГАЙБААТАР ГЭДЭГ АДГИЙН ШААР АВИЛГАЧИН ЗАЙЛААСАЙ

  • zochin (June 03, 2016 11:22:01 am )

    IIM L NEHKER YMAR CH MEDLEGGYI EERIIN TOIRGIIN NER DEBSH n TOOG NEMCHIHKEED CHINGISIIN NUTAG UCHIR GEED TOOHK CH UGYI BSN ODOO ENE IHK ERIIG NI TELUUL SHOROND HKII

  • Зочин (6 сар 03, 2016:12.30pm) (June 03, 2016 11:35:55 am )

    Сонгуулийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Гарамгайбаатарыг СЕХ хэрхэн хүлээн авах бол.. Харж л байя. Хэрэв бүртгэлээс хасахгүй бол АН-ын бүх тойргийн нэр дэвшигчид бүгд ийт л байгаа. Иймд монголын ард түмэн АН-ын эсрэг санал өгөх болно.

  • Сувдмаа (June 03, 2016 11:42:10 am )

    гАРАИГАЙ БААТРЫГ ТАТАХ НЬ ЗӨВ ХҮН БҮР ХУУЛИЙН ӨМНӨ ТЭГШ ЭРХТЭЙ БАЙДАГ Л БОЛ ЭНЭ ГАРАМГАЙБААТАРЫГ ТАТАХ ЁСТОЙ ШҮҮ ЗҮГЭЭР ХҮМҮҮСИЙГ Л ЦАГДАЖ ХОРИОД ТАТАЖ АВААД БАЙХНЬ АН ынханд үйлчилдэггүй юмуу АН ын дарга нараа

  • zochin (June 03, 2016 11:48:16 am )

    songuuli duhuhuur enennees ih dairalt irne de hu

  • зочин (June 03, 2016 12:22:56 pm )

    Их хааны нутгийн хүү ийм зүйл хийхгүй, харин нэг тойрог хулгайлж чадна. Дуугай байцгаагаарай

  • zochin (June 03, 2016 7:58:51 pm )

    ee buu uzegd ene yu bolood bna daa, AN arai l bisheee

  • Anonymous (June 04, 2016 10:37:55 am )

    анодын Гүраранзтай нийлж Завханы зам ангийг хувьчилж авч 3000 гаруй хүний аягатай хоолыг булааж идсэн авлигалчин нөхөр нэгэн өдөр гэдэс нь хагарах байлгүйдээ

antalya rent a car