antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 30, 2016 13 comments

Ц.Мөнх-Оргил таны хуулийн фирм “Жаст”-ын хэрэгт холбоотой юу?

нийтлэсэн Admin

527-1378171403untitledУИХ-ын сонгуулийн 60 дугаар тойрогт, Сүхбаатар дүүрэгт МАН-аас нэр дэвшиж байгаа Ц.Мөнх-Оргилтой холбоотой яригдах мэдээллүүд цөөнгүй бий. Хууль зүйн сайд асан тэрбээр  хашиж байсан ажил үүргийнхээ хүрээнд  7 дугаар сарын 1-ний асуудалтай шууд холбогддог. Тушаалын дагуу үүрэг гүйцэтгэсэнийхээ төлөө Хууль зүйн яаманд шууд хамааралтай ЦЕГ-ын дарга нар  ял авч,  тухайн үед үүрэг өгч байсан Хууль зүйн сайд Ц.Мөнх-Оргил  харин 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” хэмээн уриа дэвшүүлсэн шиг сурталчилгаагаа хийж явсан нь, хэн хүний сэтгэлд эвгүйхэн хүрч байсан гэхэд болно. Тэгвэл тэрбээр энэ сонгуулиар даагаа нэхэж байна. Уг нь тэрбээр сурсан эрдэмтэй, хашсан албатай хүн. Гэсэн ч сурч мэдсэнээ буруугаар ашигласан байж болзошгүй мэдээллүүд байдаг. Олон улсын хэмжээнд Монголын сайн хуульч гэгддэг Ц.Мөнх-Оргил АНУ-д байхдаа “Собл ассошиэтс” хуулийн пүүст хуульчаар ажиллан туршлага хуримтлуулж байгаад, хувийн  “Мөнх-Оргил, Идэш ба Линч” компанийг байгуулсан байдаг. Тэрлэн олон улсад нэр сүрээ тодорхой хэмжээнд таниулсан хуульч болох хүртлээ чамгүй ажилласан тэрбээр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүйн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Гэхдээ  түүний намтарт дандаа чигч шударга зүйл байдаг гэвэл үгүй. Учир нь Монголын бизнесийн ертөнцөөс дуулиан шуугиантайгаар арчигдсан  “Жаст” группын эзэн Ш.Батхүү Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 160 сая ам.доллар, Улаанбаатар Төмөр замыг барьцаанд тавьж 35,5 сая орчим долларын зээл аваад төлж чадаагүй гэх асуудал дэгдэхэд, ард нь нэр нь гарсан хүмүүсийн нэг бол Ц.Мөнх-Оргил юм. Тодруулбал, Ш.Батхүүг улсын үйлдвэрийг хилийн чинадад барьцаанд тавьж мөнгө зээлэхэд хуулийн үйлчилгээ үзүүлж тус болсон хүн нь Ц.Мөнх-Оргилыг гэдэг.

Тодруулбал,  “Эрдэнэт” үйлдвэрийнхний “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний хуулийн ажлыг  УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын 1997 онд санаачлан байгуулсан  “Mahoney liоttiа” гэх хуулийн фирм гүйцэтгэсэн гэх мэдээлэл байдаг бөгөөд тус фирмийн ажилтнууд ч “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банкнаас авсан зээлийн гэрээний зарим хэсэгт ажилласан гэдгээ хүлээсэн талаар мэдээлэл гарч л байсан юм.

2012 оны сонгуулийн дараа  “Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас 109.9 сая ам.долларыг  хуурамч гарын үсэг үйлдэн зээлсэн гэх хэргийг  УМБГ-т шалгаж байсан юм. Хэргийг шалгах явцад сэжигтнээр татагдсан Ш.Батхүү нь “Эрдэнэт” үйлдвэрийн  захирал асан Ч.Ганзориг болон Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар нарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэж мэдүүлсэн ч  гарын үсэг нь  хуурамч эсэх нь яг таг тогтоогдсон эсэх мэдээлэл байдаггүй. Магадгүй, Ш.Батхүү тэдгээр нөхдүүдийг авч гарах тохироо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв үнэхээр өөрийнх нь хэлснээр хуурамч гарын үсэг бол Ц.Мөнх-Оргилын хуулийн фирм ажилдаа хариуцлагагүй хандсан асуудал энд тавигдах ёстой юм.

Ямарч байсан Ш.Батхүүгийн компанид их  хэмжээний зээл олгосон гэх “Стандарт” банкныхан Монгол улсыг Арбитрын шүүхэд өгснөөр “Эрдэнэт” үйлдвэрийнхэн шүүхэд дуудагдан  хэрэг маргаан их асуудал дагуулсан юм. Тухайн үед энэ асуудалтай холбогдуулан  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин тушаал гаргаж  Төрийн нарийн бичгийн дарга  Ж.Баярцэцэгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийнхэн манай талтай холбоотой баримт бичгийг олон улсын шүүхэд гаргаж өгөх ажлыг хариуцан гүйцэтгэж  байв. Гэхдээ өнгөрсөн онд эх сурвалжийн мэдээллээр тус ажлын хэсгийг удирдлагууд нь татан буулгасан гэх мэдээлэл байдаг. Ер нь бол хэрэг явдлыг Ш.Батхүү дангаараа үүрээд өнгөрсөн харагдах ч, хэрэг бол хэрэг чигээрээ л үлддэг хойно.

“Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан гадаадын банкнаас авсан зээлийн гэрээний хуулийн ажлыг гүйцэтгэсэн гэгддэг Ц.Мөнх-Оргилын “Mahoney liоttiа” гэх хуулийн фирм өдгөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэрхүү зээлийн гэрээний хуулийн ажлыг гардан гүйцэтгэсэн  хуульч нь  АНУ-ын иргэн байсан гэх мэдээлэл бий. Гэвч хэргийн талаарх мэдээлэл анх гарах үед дээрх хуулийн фирмтэй холбоотой мэдээлэл гарч байгаад явцын дунд бүдгэрсэн байдаг.

Б.Тамир

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (May 30, 2016 2:50:11 pm )

    баярцогтынх хуучирсан асуудал болоод нэр дэвшиж бгаа бол мөнхоргилынх бас л адил…

  • zochin (May 30, 2016 3:42:23 pm )

    Сугарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь үнэн дээ эсбөгөөс Сугарыг аль хэдийнэ алаад идчихсэн байгаа

  • Zochin (May 30, 2016 5:19:40 pm )

    Монголын тавын таван иргэнийг буудсан хэрэгт энэ эр холбогддог байх. Амь нас унэ цэнэгуй болсон юм уу? Нэр дэвшинэ гэнэ ээ арай ч дээ….

  • mn (May 30, 2016 9:02:59 pm )

    7sarin1 martah ychirgye 5 hvnii ami nasig yah be.yamar shireltsen nvvr be,,,,basaad doromjlod bna MAHAH gadnihantai niilchihed

  • төрөө цэвэрлэж авая (May 31, 2016 5:02:37 am )

    Хэрэг хуучрахгүй. Баярцогтын Оюу толгойн хэрэг, энэ нөхрийн 5 залууг буудуулсан хэрэг хуучрахгүй. Ард түмэн мартсан, хүн буудсанд хэн буруутайг ард түмэн мэдэхгүй гэж байгаа бололтой. Офшор дансны хэрэг хуучирсан гэж АН ын Энхболдын яриа бол тэр хүний л яриа. Шударга бай

  • зочин (May 31, 2016 11:00:04 am )

    Монголын ард түмэн 7-н сарын 1-ны үйл явдал, 5-н залуугийн амь настай холбоотой асуудлыг одоо хүртэл мартаагүй, тухайн үед хууль зүйн сайд байсан этгээд одоо нэр дэвшихгээд явж байна шүү ТАМИНЭЭ

  • Нэмэлт орлоготой болцгооё (May 31, 2016 12:44:49 pm )

    Мөнгө олох гэж гадаадын элдэв сайтуудын рекламууд үзэж дарж, хайран цаг хүчээ дэмий барж байснаас Монголдоо ажлынхаа хажуугаар давхар ажиллан нэмэлт орлого олох баталгаатай арга байна. Би нэмэлт орлого олох гэж гаднын сайтуудын реклам хэдэн сараар дарж дансандаа овоо хэдэн доллар цугларсан боловч мөнгөө авах гэхээр худлаа байдаг юм. Хайран цаг, итгэл үнэмшлээ зарцуулсандаа харамсаж явдаг.Дээр нь чиний нээлгэсэн олон улсын виза картны дугаар, нууц үгийг ашиглан чиний дансыг хакердаж ашиглаад үлдэгдэл хэдэн доллар байвал сар сар суутгаад байдаг боломж олгоно гэсэн үг. Хааж байж санаа амарсан. Би интернэт ашиглан мөнгө олох олон олон арга судалж, ажиллаж байсан боловч амжилт бараг гарахгүй шүү. Болдог нэг нь байдаг л юм. Гэхдээ хэцүү. Анхандаа овоо хэдэн доллар аваад явж байтал эргээд суутгаж аваад байдаг болохоор дээр хэлсэнчлэн дансаа хаалгахаас өөр аргагүй болсон. Харин үүний оронд Монголдоо ажиллаж найдвартай нэмэлт орлого олох боломж байнаа. Хийсэн ажлынхаа хөлсийг сар бүрийн 20-ны өдөр доллараар бэлнээр нь авна. Энэ компани хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг учир таны цалингаас 10хувийн татварыг суутгаж таны нэр дээр татварын бичилт хийхээс гадна НӨАТ-ын буцаан олголтын баримт ч өгдөг. Сардаа 100-300 түүнээс ч илүү доллараар нэмэлт цалин авч байгаа хүмүүс их байна. Би бүтэн жил гаран энд ажиллаж одоо сарын нэмэлт орлого 280-380 доллар болоод байна. Энэ компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг төслийн байгууллага бөгөөд санхүүжүүлэгч нь хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа нэр хүндтэй Хятадын томоохон тэрбумтан юм байна лээ.Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол [email protected] хаягаар харьцаарай

  • Анхаар! (May 31, 2016 12:49:01 pm )

    Монгол улсын өнгөтэй өөдтэй, үнэ цэнэтэй гэсэн төрийн өмчит компанийг барьцаанд тавьдаг дэндүү даварсан луйварчид шүү!

  • Бат (June 01, 2016 8:51:12 am )

    Бидэнд тийм туршлага байсангүй тухайн үед авсан арга хэмжээ одоо яалтай билээ

  • ЗОЧИН (June 01, 2016 8:52:35 am )

    МОНГОЛЫН 5 ИРГЭНИЙГ БУУДАН АЛСАН ХЭРЭГТ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХДАА ТУШААЛ БИЕЛҮҮЛЭН ЦАГДААГААР ГҮЙЦЭТГҮҮЛСЭН ХЭРЭГТ ХОЛБООТОЙ,МӨН ЖАСТЫН БАТХҮҮ ӨАБНУ-ЫН “СТАНДАРТ” БАНКНААС 110 САЯ ДОЛЛАР ХУУРАМЧ БАРИМТ ҮЙЛДЭН ЗЭЭЛЭХЭД ТҮҮНИЙ ХУУЛИЙН ФИРМ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛСЭН ГЭМТ ХЭРЭГТ БАС ХОЛБОГДДОГ,ИЙМ АЛУУРЧИН,ЛУЙВАРЧДЫН НЭГ ТОМ ТӨЛӨӨЛӨГЧИЙГ МАН УИХ-Д ДЭВШҮҮЛСЭН НЬ ОЛНЫ ГАЙХЛЫГ ТӨРҮҮЛЖ БАЙГАА, ЭНЭ ХҮН УГНА ӨДИЙД ШОРОНД ЯЛ ЭДЭЛЖ СУУЖ БАЙХ ЁСТОЙ ХҮН ЯАЖ МОНГОЛЫН АРД ТҮМНЭЭС ИЧИХГҮЙ НЭР ДЭВШИЖ БАЙНА АА.

  • харчудай (June 01, 2016 10:41:56 am )

    Ичих тухай ойлголт өнөөгийн нийгэмд байхгүй болсон шүү дээ.Хүн буудах үүрэг өгсөнийг нь нотолж баталж чадах юм бол илчлээд илрүүлээд мэдүүлгээ өгөөд арьсий нь хуулаач.Үхсэн үлийгээ хийгээд өдий хүртэл таг байгаа юм бэ?

  • зочин (June 01, 2016 4:05:58 pm )

    7-н сарын 1-ны үйл явдал, 5-н залуугийн амь насны асуудал энэ нөхрийн амьдралд байнга салшгүй холбоотой болж, Мөнхоргил гэдэг хүнийг хаа ч явсан сүүдэр шиг дагаж байх учиртай ,Бидний үед чадахгүй юмаа гэхэд бидний хойч Мөнхоргилтонгуудыг заавал шийтгэнэ ,Эсвэл эрт орой хэзээ нэг цагт Бурханы гэсгээлийг заавал амсана,ХИЙСЭН ХЭРЭГ ГЭМ НҮГЭЛИЙГ ЧИНЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭН МАРТААГҮЙ БАЙГАА ШҮҮ,,

  • Anonymous (June 03, 2016 1:20:05 pm )

    ичнэ зовно гэдэг зүйл өнөөгийн нийгэмд алга болжээ. Айлын зэлэн дээр ээрсэн бух болсон хүмүүс юу ч хийхээс буцахгүй.

antalya rent a car