Тээр жил Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсан АН-ынхнаас торойтол сонгогдож билээ. Түүнд сүлд мод шиг чимэг хэрэггүй байв. Харин энэ удаад Ерөнхий сайд асан Р.Амаржаргалыг тойргоос нь түлхэн зайлуулав. Р.Амаржаргал гишүүний тухайд мөн л сурталчилгаагүйгээр хаанаас ч өрсөлдөж чадах, бие даан өрсөлдөөд ялалт байгуулж байсан хүндтэй эрхэм.
Хэдхэн хоногийн өмнө “Ах нь хандиваа цуглуулаад тойрогтоо өрсөлдөнө өө” гэж ярьж суусан түүнийг яагаад зайлуулах болов. АН-ынхан энэ удаад анхан шатанд итгэл хүлээлгэсэн олон нэр дэвшигчээсээ тойргийг нь дээрэмдлээ. Залуугаас Батын Батбаатар харамссандаа намаа орхилоо. Ахмадаас Р.Амаржаргал эрхбиш зангараг заагаад амаа жимийн сууна. Намаасаа гарах зэргийн шоу бол түүнд зохих хэлбэр биш л дээ. Гэхдээ түүнд баяр баясалтай сайхан байгаа гэж бодно уу.
Үгүй дээ, АН-ыг булшаа ухаж суугааг нь харамсан, хүрз шороо хаяснаас гар хумхиж амаа жимийн суусан нь арай дээр л гэж үзсэн хэрэг. Тиймээс “Миний оронд эмэгтэй нэр дэвшигч дэвшүүлээрэй” гээд холдохыг бодов. Намаа чимж чадах сүүлчийн арга нь тэр байсан биз.
Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүлээж аваагүй юм. Гэхдээ УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нь УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчээ тодруулах үед өнөөх өргөн барьсан бичгийнх нь хариуг ийнхүү гашуунаар өгнө гэж яаж мэдэх вэ дээ. Учир нь тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.
Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж буй АН-ын дарга З.Энхболд тэр бүсгүйг Сү.Батболдын эсрэг өрсөлдүүлнэ гэдэг шийдвэрээрээ юу хожсон гээч. Орхон аймагт өрсөлдөх байсан тойргийг нь найз Д.Одхүүдээ авч өглөө. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олголоо. Үүний цаана “MCS-ийн” фракцид тал заслаа. С.Баярцогт ч мөн адил. Түүнээс биш Таиваньд тагнуулын мэдээ өгдөг туслахтай гэх М.Батчимэгийн сөрөг “ололт”, Хятадын Монголын иргэний үнэмлэхтэй С.Баярцогт нарыг З.Энхболд л эсэргүүцээд дийлэхгүй байж гэнэ гэдэгт хэн ч итгэхгүй. Энэ ч яах вэ, З.Энхболдын асуудал. Харин Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидерээ түлхэн унагалаа. Үүнийг “АН Р.Амаржаргалд хаягдлаа” гэж тодорхойлбол үнэнд ойртоно.
АН-ынхан УИХ-д нэр дэвшигчээ тодруулахын тулд хэдэн гишүүнээ урвуулж алдав, нэр дэвшүүлнэ гэж “хошгируулах” аргаараа хэдийг намдаа элсүүлж, заримыг нь мэхлэв. Энэ намд зарчим байсан уу. Дотоод ардчилал шалан дээр унаж дээгүүр нь намын дунд, дээд шатныхан алхаж гарч байхад хэн, хэн цус шүүртэл нь хөмхийгөө зуун тэсэв гэдгийг мэдрэх сөхөө энэ намын даргад байсангүй. Яасхийгээд “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” шиг дайсан цөөнтэйгөөр фракциудаа “тэжээх” вэ гэдгээс өөр ямар ч өнцгөөс харахыг хүссэнгүй.
Магадгүй, энэ бүхнээс тус намын дарга намаа ялуулах зорилго нь “тэргүүн зорилго” нь биш байсан болов уу гэж бодогдтол тийм муу сонголт хийлээ. Р.Амаржаргал, Сү.Батболд хоёрыг өрсөлдүүлэхэд хэн нь ялах вэ гэдэг саналаас өмнө, эерэг сөрөг талыг нь жагсаагаад бич гэсэн ч тухайн тойргийн сонгогчид амаргүй, тийм гоё өрсөлдөөн гарах байв. Гэтэл “Нэг ардчилал” хэмээн нэгддэг хэрнээ Х.Тэмүүжин гишүүнд хүртэл “нам дарамтлуулдаг” М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын өмнө чулуудаж өгнө гэдэг нь “Аз чинь байвал ялаад гараад ир” гэсэн З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг биш гэж үү.
Өнөөдөр намын бодлого, зарчмаа хэлэлцээд нэр дэвшүүлэх асуудлыг намын дээд шатанд хэлэлцэх үеэр нэрээ татсан гишүүд нам, намд л бий. Харин Ардчилсан нам шиг сүйрч яваа, ялангуяа улс орноо эдийн засгийн хувьд сүйрүүлж, Р.Амаржаргалдаа зад зэмлүүлэх болсон намын хувьд Р.Амаржаргалыг “хөндлөнгөөс ажиглах” боломж олгоно гэдэг маш муу шийдэл. Тэгээд ч Р.Амаржаргал “Аль нэг нам гэлтгүй, зөв гэсэн хүнээ дэмжинэ” гэж цахим хуудсаар мэдэгдсэнийг намын дарга нь мэдсэн үү. Энэ мэдэгдэл юу илэрхийлж, ямар гээчийн “боловсон заналхийлэл” болж хувирахыг тооцоолсон болов уу. Улс орны нийтлэг эрх ашиг гэгчийг намын эрх ашгаас дор үзэж, намынхаа эрх ашгийг фракцийн эрх ашгаас доогуурт үзсэн намын дарга энэ удаад түүнээс тун дажгүй хэрнээ “зовиуртай” бэлэг хүлээж авна гэдэгт эргэлзэх юм алга.
Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орно. Нэгэнт Р.Амаржаргал сонгуулийн штабын дарга, сонгуулийн ерөнхий менежер биш, өөрийнхөө хэлснээр “зөв” гэж үзсэн хүнээ дэмжих эрх чөлөөтэй учраас АН-ыг аврах үүрэг хүлээгээгүй. Тэгэхээр бүдүүлгээр хэлэхэд баахан дур хүслээр дүүрэн залуус ямар ч хамгаалалтгүйгээр “харилцаа”-нд орох гэж байна. Хэн өвдөх, үхэх, бас ялж баярлуулахыг таашгүй.
С.ОГТОРГУЙ
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 30, 2016 9:39:54 am )
АН-ыг Элбэгдорж, Батүүл, Гончигдорж, Амаржаргалгүйгээр төсөөлөж чадахгүй бусад нь юу ч биш.
-
Миний бодол (May 30, 2016 8:16:30 pm )
hutsaarai sda
-
-
би (May 30, 2016 9:54:11 am )
Амаржаргал шиг улс төрчид Монголд хэрэгтэй байгаа энэ үед юу хийж байна аа.Тэр офшор нөхөр ,монос Эрдэнэчимэг гм хэдэн нөхөд хэрэггүй л юмсан
-
tsekaa (May 30, 2016 9:55:31 am )
bayartsogtiin orond selengees ner devshuulsen bol garahdaa l garna bayartsogt odoo garahgui shuudee ANiinhaan tenegtej baih yumdaa sain uls torchiig mongoliin tord ih heregtei hun shuu dee
-
АН БҮТЭХГҮЙ ЭЭ (May 30, 2016 10:04:58 am )
АН-ТАЙ АН-ГҮЙ БОЛОХ Л БАЙЛГҮЙ. ХАРИН ИДСЭН УУСНЫГ НЬ ШАЛГАЖ УЛСЫН ӨРИЙГ Л ДАРУУЛАХ ЮМСАН. АН ЭНЭ СОНГУУЛИАР ЛУЙВАР ХИЙЖ Л ГАРВАЛ ГАРНА, ХЭРЭВ ЛУЙВАР ХИЙВЭЛ СОНГУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛНО…
-
ss (May 30, 2016 10:14:23 am )
Ardchilsan nam garahgui baih
-
Сэт гэгдэл (May 30, 2016 10:23:17 am )
Энэ ч дээр АН-д ийм чадвартай хүн байхад хэцүүү ганц нэг чадалтай хүмүүсээ гаргаж амарч дээ та нар ялагдана даа хөөрхий
-
123123123 (May 30, 2016 10:44:35 am )
KKK 1 TOIROGOO ALDLAA UUR CH TOMIIG ALDANA DAA EE CHAAVAAS an namiinhan gej eliirsen uls yum bn
-
лхагва (May 30, 2016 11:32:55 am )
АМАРЖАРГАЛЫН ХУВЬД ХУВИЙН НЭР ТӨР НЬ ХАМГААС ҮНЭТЭЙ ЮМ БИШҮҮ ТҮҮХ НЬ ТЭГЖ Л ОЙЛГОГДОЖ БАС ХАРАГДАЖ БАЙНА ДАА
-
Датарболд (May 30, 2016 11:34:10 am )
За яахав,,, Амараа хэрэгтэй л байсан даа
-
Азаа (May 30, 2016 12:22:56 pm )
Ан д амаржаргал шиг ёсзүйтэй хүн бхгүй л дээ. Оффшортонгуудаа болж амаржаргал дших бсан даа
-
Төг (May 30, 2016 1:59:59 pm )
Амаржаргал энэ улсад хэрэгтэй л байсан юм. Даан ч дээ. МАН ялбал Амаржаргалыг санаарай. Хамтар ч ажиллавал их ч зүйл хийнэ дээ.
-
зочин (May 30, 2016 2:30:05 pm )
Урвагч АМРАА баяртай
-
зочин (May 30, 2016 3:42:55 pm )
Их хямралтай энэ үед эдийн засагч Р.Амаржаргал гишүүнийг заавал нэр дэвшүүлэх шаарлдагатай байсан юм
-
зочин (May 30, 2016 3:55:34 pm )
Амаржаргал гишүүн үнэн үгтэй, шударга хариуцлага сахилгатай боловсролтой хүнийг дэвшүүлэхгүй байгаад харамсаж байна
-
Зочин (May 30, 2016 4:56:02 pm )
АН ганц эдийн засгийн талаар мэдлэгтэй хүнээ тоохгүй байж болохгүй ш дээ.
-
Ard (May 30, 2016 5:27:32 pm )
Nef uimel AN dargatai bnshde , balai uym ch boljiidoo kkk
-
ZOCHIN (May 30, 2016 8:21:52 pm )
ene hvn ard tvmen songo medej bna eh o rniig samarchlaa an manan
-
чинзориг (May 30, 2016 8:30:05 pm )
за яахав одоо болно оо. Юм хэмжээтэй байдаг юм. Гомдох хэрэггүй.
-
Irgen (May 30, 2016 10:45:15 pm )
Ardchilcan namii amin sudas ulaan goliig n barij baiga elvegee enhbold batuul gonchigoo naeuud shudarga eh oronch hund daanch durgui ulsuud zuvhun shudarga baicgay gaj yrij arisa hamgaaldag hunenceruud!!!
-
зочин (May 31, 2016 6:25:47 am )
Амахржаргал их холыг харж сонголтоо хийсэн юм бишүү. Энэ сонгуулиар АН харьцангуй бага суудал авах нь тодорхой байгаа тул түр амраад дараа нь 17 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялж гарж ирэх зорилготой байгаа нь тодорхой харагдаж байгаа юм биш үү.
21 Comments