antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 22, 2012 2 comments

Н.Алтанхуягийг “хил зөрчихөд” хүргэдэг хобби

нийтлэсэн Admin

АН-ын дарга Н.Алтанхуягийн гандан бууршгүй ганц хобби тэшүүрээр гулгах гэлцдэг. Цанын баазад гулгаж яваад хөлөө гэмтээчихээд таяг тулж явснаас үүдэж хүн болгон мэддэг болсон хобби нь тэр. Гэтэл түүний сэтгэл зүрхийг эзэмддэг өөр нэг хобби бас байна.

Тэр нь аялах. Монгол орныхоо түүхэн дурсгалтай, өвөрмөц тогтоц бүхий байгал ийн үзэсгэлнт ховорхон газруудаар аялах дуртай гэнэ. Эх орныхоо түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газруудыг өөрийн биеэр очиж үзээд зогсохгүй гэрал зураг авах хоббитой.

Зургийн аппарат зүүчихвэл муухан гэрэл зурагчнаас илүү гэдгийг ойр дотныхон, найз, нөхөд нь хэлдэг юм билээ. Харин нэг гэм нь энэ хобби нь түүнийг “хил зөрчихөд” хүргэж байсан удаатай. Хошин санагдаж болох ч энэ үнэн гэдгийг батлах баримт бас байна. Тухайлбал, Дорнод аймгийн нутаг Халх голд аялж яваад Ульхан гэдэг нэртэй уул байдаг гэж сонсч л дээ.

Тэр уулын орой дээрээс Онон мөрөн ямархан үзэсгэлэнтэй харагддагийг, мушгирч тахиралдан урсч буй Ононы урсгал сүр жавхлантай үзэгдлийг аялалд зам нийлсэн нөхөд, нутгийн ард, иргэд түүнд өнгөтөөр нь ярьж өгсөн гэдэг. Энэ яриаг сонссон Н.Алтанхуяг Ульхан уулын оройд гарч, Онон мөрний зургийг авахыг хүсчээ. “Харамсалтай нь Ульхан уулын оройд та гарч чадахгүй. Яагаад гэвэл, бид Онон мөрнийг гаталж чадахгүй.

Гарлаач Оросын хилийг зөрчихөд хүрнэ” хэмээн аяллын багийнхан тайлбарлажээ. Гэсэн ч Ульханы оройгоос Онон мөрний зургийн авах гэж хорхойссон Н.Алтанхуягийн хүслийг дарж чадсангүй. Н.Алтанхуяг тэндээсээ Оросын хилийн цэргийнхэнтэй утсаар холбогдож, хилээр нэвтрэх зөвшөөрөл хүсч, Халх гол дахь Монголын хилийн отрядаар дамжин хүсэн газраа хүрчээ.

Ингээд Ульхан уулнаа ч гарч, хүссэн зургаа ч авсан гэдэг. Энэ мэт хорхойсч авсан, заримыг нь бүр зүүдэлж явсаар гэрэл зурагт буулгаж, зургийн цомогтоо оруулсан байгалийн зургууд түүнд олон бий гэнэ. Тэгвэл АН-ын дарга тун удахгүй өөрийн цуглуулгаараа “Монголын сайхан орноор аялсан нь” нэртэй үзэсгэлэн гаргаж, цомог хэвлүүлэх сурагтай байна.

Ч.Зотол

Эх сурвалж: “Зууны мэдээ”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (January 22, 2012 10:35:13 pm )

    Selenged 2 tom gol niilj bui neg saixan gazar bii neg n tungalag nogo n bulingartai tcaash xuchirxeg tom gol bolood oroc uls ru yavdag

  • Anonymous (January 23, 2012 4:16:40 am )

    ene hun yg yu hiigeed baigaaga medej baigaa bolovuu

antalya rent a car