
ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байранд “Монгол, Солонгосынтүүхийн ойлголт, судалгааны өнцөг” эрдэм шинжилгээний хурал болж өнгөрлөө. Энэ үеэр хөрш зэргэлдээ Хятад, Орос, Казахстан зэрэг улсуудад Монголын түүхийг хэрхэн гуйвуулдаг талаар Монгол, Солон-госын эрдэмтэд хамтран хэлэлцсэн юм.Гол илтгэлүүдийн нэг нь ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, доктор, дэд профессор Ц.Энхчимэгийн “Оросын түүх бичлэг дэх Монголын түүх гуйвуулга” нэртэй илтгэл байлаа.
Энэ илтгэлд дурдагдсанаар бол, “ОХУ-ын Ерөнхийлөгч Путин зарлиг гарган, бүх дунд болон их дээд сургуульд ашигладаг, түүхийн сурах бичгүүд дэх татар монголчуудын талаарх ойлголт, Татар Монголын дарлал болон ер нь Оросын түүхэнд монголчуудын гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх ёстой гэж үзсэн.
Сурах бичгийн шинэ стандарт боловсруулах үүрэг ч өгсөн юм. 2016 оны шинэ хичээлийн жилээс шинэ сурах бичгийг ашиглана гэсэн мэдээлэл бидэнд байна. Ингэснээр Алтан ордын улсын Оросын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг үнэн бодитоор үнэлж, аймшигтайгаар дарлаагүй, Оросын хөгжлийг 200-300 жилээр хойш татсан гэдэг нь ташаа гэх мэтээр залруулна” гэжээ.
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин
Холбоотой мэдээ
-
Anonymous (May 27, 2016 1:34:43 pm )
Путин агуу юмаа.
-
Монголмаа (May 27, 2016 4:40:03 pm )
Браво
-
Монгол (May 27, 2016 7:22:01 pm )
Болтугай, болтугай…
-
Zochin (May 27, 2016 8:56:11 pm )
Zov shuudee MONGOL baigaagui bol ochuuhen oros yaj orshihiin haha ha
-
Anonymous (May 27, 2016 9:40:21 pm )
ухаантай хүний зарилгыг удирдлага маань ухаж ойлгоосой
5 Comments