Х.Баянмөнх аварга Малайзийн Куала-Лумпур хот, Тиоман аралд гэр бүлийн хамт амарч буй гэнэ. Тэрбээр Зайсан толгой мэт өндөрт орших Бату агуй өөд огт цуцахгүй гарсан бөгөөд Малайзад жүдогийн дасгалжуулагчийн алба хашдаг Д.Маралгэрэл аваргад хөтөч хийжээ.
Өдгөө 70 хүрсэн их аварга маань Зүүн Өмнөд Азийн энэхүү оронд соёл түүхийн дурсгалт газрыг шимтэн сонирхож, гэргий Дэжинбээ нь гэрэл зургийн аппаратаа тачигнуулсаар яваа аж. Харин түүнийг аялж явахад “Mongolia Open” тэмцээн болж бөхчүүд багшаа үгүйлсэн гэнэ.
Холбоотой мэдээ
Comments are closed.