Сүүлийн өдрүүдэд сошиал ертөнц тэр дундаа ФЭЙСБҮҮК хэрэглэгчдийн дунд улаан, ногоон ууттай боовнуудтай хамт селфи хийх “мода” дэлгэрээд амжжээ. Тэдний дунд олны танил хүмүүс ч харагдсан нь дуучин Хишигдалай “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье. Гоё амттай нахиа боов байна” гэж пост оруулсаныг манайхан л болсон хойно элдэв янзын утгаар хүлээн авч егөөдсөн сурагтай.
Улаан, ногоон ууттай бүтээгдэхүүний талаар тодруулбал Талх Чихэр ХК нь нарийн боовныхоо уут, савалгааг шинэчилж бүтээгдэхүүний амт чанарыг сайжруулсан нь охид, залууст ихээр таалагдаж селфи хийхэд хүргэжээ.
Дашрамд дурьдахад олны танил болоод охид залуусын сүүлийн үед сонгох болсон нарийн боовнууд нь олон төрлийн амин дэмээр баялаг, жимсний чанамалтай “ЧАНГААНЗТАЙ ДАВХРААТ”, бусдаас илүү амттай бусдаас илүү олуулаа амтархан идэх “ОЛУУЛАА” чаналгын боов, өглөө бүрийн шинэхэн амтыг мэдрүүлэх “ӨГЛӨӨНИЙ ЖИГНЭМЭГ”, “ОРОС МӨӨХИЙ” эрүүл мэнддээ анхаарч фитнесээр хичээллэдэг залууст зориулсан ЭРЧ ХҮЧИЙГ НӨХӨГЧ “ФИТНЕС МИКС” зэрэг нарийн боовнуудыг худалдан авч амтархан идэх боломжтой юм байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (May 26, 2016 11:59:17 am )
эх орондоо хийгдэж байж ер нь талх нарийн боов арай л үнэтэй байнаа
-
Anonymous (May 26, 2016 1:21:30 pm )
CHADALAARAA L DEMJIJ BNA DAG TEGEED CH OODIIN BARAA XARAXGVI YUM
-
Anonymous (May 26, 2016 1:35:32 pm )
өдөр ууттай боовтой,орой угладаг боовтой сельфидээд л
-
Zochin (May 26, 2016 3:38:03 pm )
amt chanar saitai ym bilee amtarhan iddeg
4 Comments